Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Беларусийн цаазын ялын талаарх баримтууд

Беларусь бол Европ, ТТХН-ийн орнууд дунд цаазын ялыг хэрэглэсээр байгаа цорын ганц улс.


Беларусь бол Европ, ТТХН-ийн орнууд дунд цаазын ялыг хэрэглэсээр байгаа цорын ганц улс. Яагаад энд цаазын ял байсаар байна вэ, хэн ялыг гүйцэтгэдэг вэ зэрэг асуултад хариу эрцгээе.

Цаазын ял гэж юу вэ?

Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст Беларусь улсын хуулийн дагуу оноодог хамгийн хүнд шийтгэл. Беларусьт цаазыг буудаж, гүйцэтгэдэг.
Энх цагт 12 төрлийн гэмт хэрэг, дайны үед 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ ялыг оноодог.
Хуучин ЗХУ-ын үеэс үлдэж хоцорсон шийтгэл юм. 1996 онд “Цаазын ялыг цуцлах уу” гэсэн бүх нийтийн санал асуулга явуулахад ард түмний 80 хувь нь цаазын ялтай байхын төлөө санал өгсөн юм.

Яагаад одоо болтол цаазын ял байсаар байна вэ?

Беларусь бол хуучинсаг системтэй орон. Хууль зүй, эрүүгийн хуулинд нь ч энэ хуучинсаг байдал үлдэж хоцорсны жишээ бол цаазын ял.
Эндхийн хууль зүйн үндэс хуучин ЗХУ-ын эрх зүйтэй салшгүй холбоотой. Цаазын ялаар шийтгэгсдийг оршуулсан газрыг ар гэрийнхэнд нь ч хэлдэггүй нь 30-аад оны Зөвлөлтийн хэлмэгдлийн үеийг санагдуулна.
Цаазын ял бол Барууны орнуудтай улстөрийн гэрээ хэлэлцээр хийхэд байнга яригддаг зүйл. Хэрэв Беларусь “дулаарын” үед орсон бол удахгүй цаазын ялыг цуцлах талаар ярьж, харин Оростой харилцаа сайжирвал дарга нар огт өөр зүйл яриад эхэлдэг.
Цаазын ялыг цуцлаагүйгээс болоод Беларусь Европын Зөвлөлд элсэж чадахгүй байгаа. Нэгнт зөвлөлд элсээгүй хойно беларусчууд Европын хүний эрхийн шүүхэд хандаж чадахгүй гэсэн үг.

Ямар хүнд цаазын ял оноодог вэ?

Хүнд гэмт хэрэг өдүүлсэн этгээдэд оноодог. Ихэнх тохиолдолд 139 дугаар зүйлийн хоёр болон түүнээс илүү хүнийг алсан, эсвэл онц хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн тохиолдолд.

Беларусь улсын түүхэнд ганцхан удаа “терроризм”-ийн хэргээр цаазын ял оноосон. Минскийн метронд бөмбөг дэлбэлсэн Ковалев, Коновалов нарт цаазын ял оноосон.
Ер нь бол цаазын ялаар шийтгүүлсэн, насаараа хорих ялаар шийтгүүлсэн хүмүүсийн гэмт хэрэгт нэг их ялгаа байхгүй. Бараг шүүгчийн үзэмжээр заримд нь цаазын ял оноодог байна.

Хэнийг цаазлаж болохгүй вэ?

Эмэгтэйчүүдэд цаазын ял өгдөггүй. Зөвхөн эрчүүдэд.
Ял оноох үед 18 нас хүрсэн хүнд болон ялыг гүйцэтгэх үед 65-аас залуу насны хүнд цаазын ял оноодог.  
Яаж гүйцэтгэдэг вэ?
Володарский гудамжны 1 дугаарын шоронд гүйцэтгэдэг. Бусад шоронгоос цаазын ял сонссон хэрэгтнүүдийг энд авчирдаг.
Цаазын ял гүйцэтгэлтэй холбоотой бүх зүйл нууцын зэрэглэлд хамаарна.
Гэхдээ шөнийн цагаар гүйцэтгэдэг гэж Хүний эрхийг хамгаалах байгууллагынхан мэдэгдсэн.
Тэдний цогцсыг хаана оршуулсан нь мэдэгдэггүй. Ар гэрт нь ч хэлдэггүй бөгөөд “Ялыг гүйцэтгэлээ” гэсэн бичиг гэрийнхэнд нь өгдөг байна.
“Хэд хэдэн хүн зэрэг бууддаг. Нэгэнд нь жинхэнэ сум, бусад нь хоосон сумтай байдаг. Тиймээс хэн алсан нь мэдэгддэггүй” гэж ярьдаг ч худал. Ямар ч хоосон сум байхгүй.
Өвдөг дээр нь сөхрүүлэн суулгаад ар шилрүү нь бууддаг.
Алуурчдаас гадна бүх юм хууль ёсоор явагдаж байгаа эсэхийг шалгах прокурор, үхсэн эсэхийг тогтоох эмч, хэрэв ялтан өөрөө хүсвэл лам санваартан ялын гүйцэтгэлд байж болно.

Давж заалдаж болох уу?

10 хоногийн дотор Дээд шүүхэд заалдаж болно. Гэхдээ Беларусьт давж заалдаад амжилт олоход бэрх.

Ерөнхийлөгчид өршөөлийн хүсэлт илгээнэ. Беларусийн орчин үеийн түүхэнд цаазын ял сонссон 400 хүнээс ганцыг нь л Ерөнхийлөгч өршөөж байлаа.
Өршөөгдлөө гээд суллагдахгүй, бүх насаараа хоригдох ял авна.

Тоо баримт

1990-өөд оны үеэс гэмт хэргийн байдал өөрчлөгдсөн. Хэрэнв тэр үед жилд 40 хүн цаазалдаг байсан бол сүүлийн үед жилд 3-5 хүн л цаазлагдаж байна.
Цаазын ялыг урт хугацааны хорих ялаар солих магадлал өссөн. 1990 онд хорих дээд хэмжээ 15 жил байсан бол одоо 25 жил.

Яагаад цаазын ялыг хориглох ёстой вэ?

Хамгийн гол шалтгаан бол шүүгч, мөрдөн байцаагч нар алдаа гаргах магадлалтай. Хэрвээ хүнийг цаазалчихвал дараа нь алдааг засах ямар ч боломжгүй.
Албан ёсны алуурчин буюу цаазын ялыг гүйцэтгэдэг хүмүүс байгаа гэдэг нь л энэ ялыг цуцлах шалтгаан. Алуурчны ажил хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Ажлаа хийхийнхээ өмнө архи уудаг гэж гэрчилсэн ажилтан ч байлаа.
Цаазын ял байлаа гээд гэмт хэрэг буурсан зүйл байхгүй. Харин ч эсрэг. Гүржид цаазын ялыг халсны дараа хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг буурсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
31
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.