Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хакүхо “Ёкозүна Кисэтэй барилдаагүй байгаа ганц аварга нь би”

Кисэносато шинэ ёкозүна цолтой гарч ирсэн Хаврын тэмцээнд Хакүхо гэмтлээс болж барилдаагүй.


Гэмтлийн улмаас Намрын тэмцээнийг өнжөөд байсан их аварга Хакүхо энэ сарын 14-нөөс тойргийн барилдаанд оролцож эхэллээ.
Өглөөний бэлтгэлийн дараа Хакүхо ирэх сарын 12-нд Фүкүокад эхлэх Кюүшюү башёд ёкозүна Кисэносатотой барилдах хүсэлтэй байгаагаа ярьжээ. Кисэносато шинэ ёкозүна цолтой гарч ирсэн Хаврын тэмцээнд Хакүхо гэмтлээс болж барилдаагүй. Харин дараа нь Зуны болон Нагоё башёд шинэ аварга гэмтээд, өнгөрсөн тэмцээнд хоёулаа бэртээд  тэмцээнд оролцоогүй тул аварга Кисэносатотой барилдаагүй л байгаа юм. 2017 оны Хаврын тэмцээнд шинэ ёкозүна Кисэносато ах аваргууд болох Харүмафүжи, Какүрюү нарт унасан ч түрүүлсэн билээ.

Харин энэ удаад байдал өөр байгаа. Кисэносато тойргийн барилдаанд эхний өдрөөс оролцож, формондоо орж эхэлж байгаа бол их аварга Хакүхо ч тойргийн барилдаанд гарч ирлээ. Өмнө нь 60 удаа таарч барилдахдаа Хакүхо 44 давсан бол Кисэносато 16 даваатай. Хакүхо “Бөх сонирхогчдын хүсэн хүлээж байгаа барилдаан шүү дээ. Аваргуудаас би ганцаараа л Кисэг ёкозүна болсноос нь хойш барилдаагүй байгаа. Гэхдээ энэ талаар хэт их юм бодолгүй, озэки байсан үеийнх шиг нь л барилдана” гэж ярьсан юм. Харүмафүжи, Какүрюү аваргууд ч тойргийн барилдаанд оролцож, 4 аварга дурсгалын зураг дарууллаа. Япон улс 19 жилийн дараа ёкозүнатай болсон ч тэр аварга нь их аварга Хакүхотой гар зөрүүлж байж л жинхэнэ чанар нь танигдах ёстой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
2
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.