Хайх зүйлээ бичнэ үү

мин

10.17: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 7 сэдэв

Энэ өдөр таны мэдэх ёстой бүх зүйл.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тод хар өнгөөр тэмдэглэсэн линк рүү орно уу.

Энэ өдөр таны мэдэх ёстой бүх зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд зам хөндлөн гарах явган зорчигчдын гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтээ хийв.

13 настай охин зочид буудалд хүчирхийлүүлж амиа алдсан тухай мэдээлэл гараад удаагүй байтал таван настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэрэг нийгмийн анхаарлын төвд байна. Энэ хэрэгт холбогдолтой таван эх сурвалжийн мэдээллийг бид нэгтггэн хүргэж байгааг хүлээн авна уу. 

Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн цахилгааныг ирэх сарын 1-ний өдрөөс хөнгөлөнө. Шөнийн цахилгаан хөнгөлөлтийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх гэнэ. Ингэснээр гэр хорооллын 160 гаруй мянган айл халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 50-100 хувь хүртэл хөнгөлүүлэх боломжтой бөгөөд ойролцоогоор есөн тэрбум гаруй төгрөг зарцуулах урьдчилсан тооцоог албаныхан гаргаад байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийнхээ нэрийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Байнгын хороод харьяалах асуудлын хүрээнд нэг бүрчлэн хэлэлцэж дууслаа. Хэдийгээр Ерөнхийлөгч Сангийн сайдад нэр дэвшүүлсэн Ч.Хүрэлбаатарыг дэмжээгүй ч Төсвийн байнгын хорооны хуралдаанаар түүнийг дэмжлээ. Тэднийг маргааш нэгдсэн хуралдаанаар эцэслэн томилно. 

Богд Хааны Ордон Музей энэ сарын 21-ний бямба гарагт зочдод үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

УБТЗ-аас хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
3 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
29
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.