Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Исламын улс”-ын “нийслэл”-ийг чөлөөллөө

“Исламын улс” бүлэглэл 2014 онд Раккаг эзлэн түрэмгийлсэн бөгөөд энэ хотод тэд Халифат улс байгуулж байгаагаа зарласан.


Сири- курдын дайчид “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн нийслэл хэмээн тооцогдож байсан Сирийн Ракка хотыг бүрэн чөлөөлснөө зарлалаа. Тэд алан хядагчдыг хотоос үлдэн хөөж, бүх туг далбааг нь буулгасан байна.  
“Гэхдээ Раккад байгаа минийг аюулгүй болгож, энд тэнд нуугдсан хэсэн бүлэг алан хядагчдыг устгасан цагт л Раккаг чөлөөллөө гэж албан ёсоор зарлах болно” гэдгээ Сири-курдын “Сирийн Ардчилсан хүчнүүд” нэгдэл мэдээлсэн юм.
Ракка хотыг эргүүлэн авахын төлөө 4 сар үргэлжилсэн дайн ийнхүү алан хядагчдын ялагдлаар төгслөө. Хотын цэнгэлдэх хүрээлэн, Төв эмнэлэг “Исламын улс”-ын алан хядагчдын сүүлчийн бэхлэлт болсон ч курдчуудын довтолгоог тогтоож дийлээгүй.  

“Исламын улс” бүлэглэл 2014 онд Раккаг эзлэн түрэмгийлсэн бөгөөд энэ хотод тэд Халифат улс байгуулж байгаагаа зарласан. Раккагаас тэд Ойрхи Дорнод дахь дайнаа удирдаж, Парис, Брюссель, Истамбул хотуудад хийсэн алан хядах ажиллагааг энд л төлөвлөж, бэлтгэж байлаа. Раккагийн шоронд барьцаанд авсан хүмүүсээ хорьж, цаазаар авч байгаагаа бичлэгүүдээ үйлддэг байсан юм.

Нийслэлгүй болсон “Исламын улс” бүлэглэл мөхөх замдаа орсон бол нөгөө талаар ялалт байгуулсан Сири улсын хувь заяа ч тодорхой бус байна. Ерөнхийлөгч Башар Асадыг ОХУ дэмжиж, “Исламын улс”-ын эсрэг дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн бүлгүүд Асадын эсрэг байгаа. Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн цаашдын талаар ямар ч төлөвлөгөө байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Асадыг унагаалаа гэхэд Ливийн нэгэн адил иргэний дайн, үймээн самуун гарна гэж зарим шинжээч үзэж байна. Дайны дараахь Сирид Иран, Турк улсууд нөлөөгөө нэмэгдүүлэхээс Цагаан Ордон айж байгаа нь тодорхой.
Тэгэхээр нийслэлгүй боллоо гээд “Исламын улс” сөнөсөн хэрэг биш, Тэд бүрэн сөнөөгүй байхад харин ялагчид нь хоорондоо хагаралдаад эхлэх магадлал тун өндөр байнаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
2
15 цагийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
3
18 цагийн өмнө
UFC аваргууд алтан бээлийтэй тулалдана
санал болгох
1
20 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
29
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.