Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхийг өөрчилж эхэлсэн хамгийн нөлөөтэй 15 миллениал

31 настай Курц Австрийн Канцлер буюу дэлхийн хамгийн залуу Төрийн тэргүүн болж байгаа хэрэг юм.


Энэ сарын 15-нд “Австрийн ардын нам”-ын тэргүүн, дэлхийн хамгийн залуу Гадаад хэргийн сайд Себастьян Курц Австрийн парламентийн сонгуульд ялалт байгууллаа. Энэ нь 31 настай Курц Австрийн Канцлер буюу дэлхийн хамгийн залуу Төрийн тэргүүн болж байгаа хэрэг юм.

Курцаас гадна залуу үеийн төлөөлөгчид дэлхийн өнцөг булан бүрт хүч түрэн гарч ирээд байна. Тэднийг миллениал буюу Y үеийнхэн хэмээн нэрлэдэг. Миллениалууд бол 1981 оноос хойш төрсөн, шинэ мянгантай багадаа учирсан залуус юм. Хэдий нас залуу, цус шингэн ч тэд хэдийнэ улстөр, бизнесийн салбарт нөлөө бүхий эрхмүүд болон хувирчээ.

32 настай Энрико Караттони саяхан Сан Марино хэмээх жижигхэн улсын капитан-регентийн (италиар Capitani Reggenti) нэгээр сонгогдсон. Энэ нь 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл Энрико бусад ахмадуудтай хамт улс орноо удирдана гэсэн үг.

25 настай Ойо Ниймбой Кабамбой Игуру Рукиди IV бол Угандагийн Хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг Торо улсын хаан. 1995 онд эцэг нь нас барсны дараа хаан ширээг нь өвлөн авсан юм.

20 настай Малала Юсуфзайг мэдэхгүй хүн дэлхийд байхгүй биз ээ. Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналын хамгийн залуу эзэн гээд түүний талаар бичих юм их. 2012 онд түүнийг хүний эрхийн төлөө тэмцсэнийх нь хариуд  “Техрик-и-Талибан Пакистан” бүлгийн алан хядагчид аминд нь халдаж байлаа. Одоо Малала  Оксфордод суралцаж байна.

36 настай Бейонсе Ноулз-Картер дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг. Хөгжмөөс гадна тэр кинонд тоглож, улс орныхоо улстөрийн амьдралд идэвхтэй оролцдог.

32 настай Леброн Жеймс дэлхийн хамгийн алдартай тамирчны нэг. Америкийн улстөр, нийгмийн амьдралын талаар үзэл бодлоо нуулгүй хэлж, хэнээс ч айхгүй шүүмжилдэг.

“Y Combinator” компанийн захирал 32 настай Сэм Альтман “Цахиурын хөндий” буюу “Силикон хөндий”-н хамгийн том стартап бизнесийг үүсгэсэн. Альтман АНУ-ын ирээдүйн төлөө үг хэлж, улс төрийн үйл явдлын талаар тайлбар хийдэг эрхэм.

35 настай ханхүү Уильям Их Британийн Эзэн хаан болох хоёр дахь хүн. Өөрөөр хэлбэл аавныхаа дараа гэсэн үг. Түүний гэрбүл, хэлсэн үг, үйл хөдлөл бүр олны анхаарлын төвд байдаг.

Бутаны эзэн хаан Жигме Кхесар Намгьял Вангчук 37 настай. Эртний уламжлал, орчин үеийн арга барилтай хослуулан улс орноо удирддаг тул ард түмэн нь түүнд их хайртай.

Катарын 37 настай эмир Тамим бин Хамад Аль Тани Их Британид боловсрол эзэмшээд 33 настайдаа аавынхаа ширээг залгамжилсан.

АНУ-ын Ерөнхийлөгчийн охин 35 настай Иванка Трамп, хүргэн 36 настай Жаред Кушнер нар Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд ажиллаж байна.

Себастьян Курц 31 настай Австрийн улс төрч. 2013 онд дээд сургуулиа төгсөөгүй оюутан байхдаа Гадаад Хэргийн сайд болж байлаа.

Марк Цукерберг 33 настай. Түүний үүсгэн байгуулсан “Facebook” хуудсыг хэдэн тэрбум хүн ашиглаж байна. Дэлхийн хамгийн баян эрхмийн жагсаалтын 5-д бичигддэг.

32 настай Мухаммад ибн Салман Аль Сауд бол Саудын Арабын үе залгамжлах хунтайж. Дэлхийн хамгийн залуу Батлан Хамгаалахын сайд.

Ким Жон Ун 33 настай. Хойд Солонгосын Залуу удирдагч. 2011 онд засгийн  эрхэнд гарснаас хойш дэлхий дахиныг түгшээж байгаа. Цөмийн зэвсэг, тив хоорондын пуужин түүний улстөрийн гол зорилго.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
28
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.