Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Петербург хот цагаан хоолтны дүүрэгтэй болно

Дүүргийн нутаг дэвсгэрт махнаас гадна архи дарс, тамхи хориотой.


ОХУ-ын Петербург хот “махчид” орохыг хориглосон шинэ дүүрэгтэй болно. Энэ дүүрэгт зөвхөн цагаан хоолтнууд амьдрах бөгөөд архи уух, тамхи татах хориотой.

Цагаан хоолтны “Veda Village” дүүрэг Заневка тосгоны дэргэд Петербургийн “Ладожская” метроны  буудлаас 15 минутын зайд оршдог. Эхний оршин суугчид нь 2015 онд байрандаа орсон ч энэ дүүргийн талаар олон нийт одоо л ярьж эхэлж байгаа юм.

Одоогийн байдлаар дүүргийн хоёр хороолол баригдаж дуусаад байгаа бөгөөд ирэх жилийн эхний улиралд дахин нэг хороолол ашиглалтад орно. Бүх байшинг фэнгшүйгийн ёсоор зүг чигийг нь гарган барьсан. Нийт 7 хороололтой, 210 гэрбүл амьдрахаар төлөвлөжээ. Дүүрэгт хүүхдийн болон спортын талбай, йог студи, массажны газар, хүүхдийн урлан бүтээх төвтэй. Мөн цагаан хоолтой дунд сургууль, цэцэрлэг барина.

Оршин суугчдын гэрт гадны зочид, дүүрэгт жуулчид ирж болох ч энд амьдрахын тулд өөрийн цагаан хоолтон гэдгийг тусгай ярилцлагаар батлах дүрэмтэй.

Дүүргийн нутаг дэвсгэрт махнаас гадна архи дарс, тамхи хориотой. Мэдээж шалгалт, нэгжлэг хийхгүй ч оршин суугчдынхаа ухамсарт бүрэн итгэж байгаа аж.

Цагаан хоолтны дүүрэг 2019 онд бүрэн баригдаж дуусна. Барилгын компаниас “Veda Village” дүүргээ “ОХУ дахь ан амьтны махнаас чөлөөтэй цорын ганц бүс” гэж нэрлэсэн байна. Цаашдаа нийслэл Москвад мөн ийм дүүрэг барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
18
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.