Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ЖҮДО: “Абу-Даби Их Дуулга” тэмцээн израиль бөхчүүдийг хавчин хяхлаа

Израилийн бөх түрүүлвэл Израилийн тугийг мандуулахгүй, сүлд дууг нь ч тавихгүй гэдгээ зохион байгуулагчид мэдээлсэн гэнэ.


Энэ сарын 26-28-нд АНЭУ-ын Абу-Дабид жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болох гэж байгаа билээ. Тэмцээн эхлээгүй байгаа ч эхний маргаан шуугиан гараад байна.

“Тэмцээнийг зохион байгуулагчид Израилийн жүдогийн холбоонд тамирчдаа ISR гэсэн бичигтэй шигшээ багийнхаа хувцсыг өмсөж болохгүй гэж сануулсан байна” гэж vesty.co.il цахим хуудас мэдээллээ. Хэрэв Израилийн бөх алтан медаль хүртсэн тохиолдолд Израилийн тугийг мандуулахгүй, сүлд дууг нь ч тавихгүй гэдгээ зохион байгуулагчид мэдээлсэн гэнэ. Мөн сугалаа, тэмцээний явцыг гаргах тэмцээний албан ёсны сайтад израиль бөхчүүдийн ард улсых нь нэрийг бичихгүй аж.

Израилийн Соёл, спортын сайд Мири Регев энэ талаар Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визевт хандан, “Абу-Даби Их Дуулга” тэмцээнийг зохион байгуулагчдын энэ шийдвэрийг цуцлахыг шаардсан байна. Шаардлагад “Ямар ч тамирчны хувьд өөрийн улсын бэлгэ тэмдэгтэй өмсгөл өмсөх нь нэр төрийн хэрэг байдаг. Долоохон хоногийн өмнө Ташкентэд болсон Гран Прид манай Ори Сасон, Саги Муки хоёр түрүүлээд, эх орныхоо сүлд дуулал дор далбаа нь хэрхэн мандаж байгааг хараад баярлаж байсныг та бүхэн харсан. Абу-Дабид ч тийм байх ёстой” гэж дурджээ.
“Абу-Даби Их Дуулга” тэмцээнд Риогийн олимпийн хүрэл медальт Ори Сасон, Европын аварга Саги Муки, дэлхийн аваргын хүрэл медальт Таль Фликер тэргүүтэй Израилийн 12 жүдоч оролцох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
33
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.