Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Суурь мэдлэг”-ийн лавлах бичгүүд хэвлэгдэн гарлаа

Монсудар хэвлэлийн газрын Сурах-сургах хэрэглэгдэхүүний “ДиДо” редакцаас “Суурь мэдлэг”-ийн лавлах цувралыг эрхлэн гаргаж эхлээд байна.


Монсудар хэвлэлийн газрын Сурах-сургах хэрэглэгдэхүүний “ДиДо” редакцаас “Суурь мэдлэг”-ийн лавлах цувралыг эрхлэн гаргаж эхлээд байна.

Эдгээр лавлах бичгүүд нь ХБНГУ-ын алдарт Дүдэн хэвлэлийн газар болон ДиДо редакцын хамтын цуврал бүтээл бөгөөд байгалийн шинжлэх ухаан болох Математик, Хими, Биологи, Физикийн суурь мэдлэгүүдээс гадна Монгол хэлний суурь мэдлэгийн лавлах мөн гарах ажээ.

Одоогийн байдлаар Математик, Биологийн лавлах бичгүүд хэвлэгдэн гараад байгаа бөгөөд тун удахгүй Физик, Хими, Монгол хэлний лавлах бичгүүд бэлэн болно.  

- Эдгээр номуудыг байгалийн шинжлэх ухаан судалж эхэлж буй ЕБС-ийн дунд ангийн сурагчид сургуулиа төгстөлөө хэрэглэх боломжтой.

  • - ЭЕШ, улсын шалгалт, бие даалтад бэлдэж буй сурагчид мэдлэгээ бататгаж, шалгалтандаа бэлтгэхэд чухал гарын авлага болно.
  • - Хүүхдэдээ хичээл хийхэд нь туслах хүсэлтэй ч сургуульд үзсэнээ санахгүй байгаа эцэг эхчүүд мэдлэгээ сэргээхийн тулд ашиглаж болно.
  • - Дээрх хичээлүүдийг үзэж судалж буй оюутнууд, зааж буй багш нарт ч байнгын хэрэгцээтэй ширээний ном нь болно.
  • - Мөн энэ чиглэлийн суурь мэдлэгээ сэргээж бататгах хүсэлтэй хүн бүхэнд эдгээр ном тусална.

Тус цувралын онцлог: 

  • Математик, хими, биологи, физик болон монгол хэл, бичгийн суурь, үндсэн ойлголтуудыг жишээ, зураг, схем, график ашиглан энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан. 
  • Байгалийн шинжлэх ухааны судлагдахуун, агуулга дэлхийн хаана ч ижил. Гэхдээ тэднийг хэрхэн тайлбарлаж, таниулах нь улс орнуудад өөр өөр арга, уламжлалтай байдаг. Эдгээр лавлах бичгүүдийг ашигласнаар манай суралцагчид дэлхийн түвшний сурах хэрэглэгдэхүүнийг ашиглаж буй хэрэг юм. 
  • Мөн эдгээр номууд нь олон улсын хөтөлбөр, сургалтад нийцсэн гэдгээрээ давуу талтай.

Та бүхэн эдгээр лавлах бичгүүдийг худалдан авахыг хүсвэл Интерном номыг дэлгүүрийг зориорой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэдий ч яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ?
2
1 цагийн өмнө
Дайныг дэмжсэн орос жүдочдыг олимпоос хасахыг шаардлаа
3
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эмэгтэй)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
32
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.