Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: "ROC Caffeine Bar"

Энэ удаад бид өөр нэгэн сонирхолтой кафед зочиллоо.


Байршил: Гэрэлт Хотхон, Зайсангийн буудал дээр буугаад замын зүүн гар талд.

Уур амьсгал: Маш олон дулаан өнгө хосолсон, дулаан мэдрэмж өгөх газар. Ороход кофены маш сайхан үнэр үнэртэж, дуу зөөлнөөр явж байв.

Ая тух: Том цонх, шаргал гэрэл, кофены үнэр, сонирхолтой зургууд. Кофе уунгаа хүнтэй ярилцаж, эсвэл өөрөө өөртөө цаг зав гаргах гэсэн хүн бүрт тохирсон газар. Дуу шуугиан багатайгаас гадна удаан хугацаанд суусан ч их тухтай санагдана.

Хөгжмийн сонголт: Зөөлөн, хөнгөн дуунууд бас хааяа нэг догь, час хийсэн дуунууд явна. Дуугаа хэтэрхий чанга тавьдаг газруудыг бодвол яг л тохирсон хэмжээнд байлгаж, сатааруулж, саад болохооргүй хөнгөн, зөөлөн хэмнэлтэй дуунуудыг сонгож явуулдаг. 

Онцлох хоол: Уг газрын бургер их алдартай, хүмүүс зорьж очин иддэг тухай бидэнд хэлсэн юм. Үнийн хувьд 15,600-16,900 төгрөгийн хооронд байдаг. Дан ганц бургер ч биш хачиртай талх, омлет зэрэг олон төрлийн идэх юм гардаг.

Онцлох уух юм: Тэд кофегоо өөрсдөө хуурдаг. Тийм ч учраас амт чанар сайтай сайхан кофе уугаад гарах боломжтой юм. Мөн кофе нь маш боломжийн үнэтэйг дуулгах нь зүйтэй биз ээ.

Магтах зүйл: Мэдээж орчинг тун тохитой бүрдүүлж чадсан нь кофе уугаад суухад хамгийн сайхан мэдрэмж төрүүлэх гол зүйл юм. Мөн кофе нь маш сайхан амттайгаас гадна, цаана нь тэдний кофегоо хэрхэн хуурч байгааг харах боломжтой өрөө байдаг. Дуу шуугиан бага, дулаахан, олон хүн шуугиад, орж гараад байхгүй тайван газар учраас санаа зовох зүйлгүй үйлчлүүлж болох аж.

Муулах хэсэг: Хотын төвөөс хол. Зайсанд байрлах тул хол гэртэй хүмүүс тэр болгон байнга очоод байх нь бэрхшээлтэй санагдаж мэдэх юм. 

Хамгийн үнэтэй хоол: Бакон бургер болон Сонгинотой бургер 16,900 төгрөг.

Хамгийн хямд хоол: Зарим хачиртай талх болон салат, өглөөний цай нь 7,900 төгрөгийн үнэтэй.

Хамгийн үнэтэй уух юм: Тэдний "Chemex" кофе 10,000 төгрөгийн үнэтэй. Гэхдээ энэ нь нэг аяга бус том хэмжээний шилэн саваар ирдэг тул олуулаа уухад тохиромжтой.

Зөөгчдийн "царай": Найрсаг бас чөлөөтэй. Тун эелдэг мөн биеэ барилгүй тун чөлөөтэй харьцаж чаддаг нь таалагдсан. 

"Instagram" зураг оруулахад хэр үзэмжтэй вэ? Үзэмжтэй гарах нь гарцаагүй. Хана дээр өлгөсөн зургууд, шаргал гэрэл зэрэг нь зургийг тун үзэмжтэй болгох болно.

00 өрөөнд "selfie" хийхэд тохиромжтой эсэх: Тохиромжгүй. 00 өрөө нь их цэвэрхэн боловч жаахан бараандуу бүдэг гэрэлтэй учир зураг авахад тод гарахгүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
40
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.