Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Аваргуудын лигийн бичлэг: “Спартак”, “Ливерпуль”-ийн том ялалтууд

Энэ тоглолт Москвагийн “Спартак” багийн түүхэнд үлдэх болно.


Е хэсэг

Энэ тоглолт Москвагийн “Спартак” багийн түүхэнд үлдэх болно. Алс тэртээ 2000 онд “Арсенал”-ыг бут ниргэснээс хойшхи “Спартак”-ын Аваргуудын лиг дэх анхны том ялалт. Тооны харьцаа 1-1 байхад “Севилья”-гийн Бен-Йеддер хаалгачгүй хаалганд цохиод оруулсан бол хэн ялахыг ёстой тааж мэдэхгүй байлаа. Хамгаалагч Комбаров тэр бөмбөгийг хаасан нь тоглолтын хувь заяаг шийдсэн гэж дараа нь Оросын багийнхан ярьсан билээ. 90 минут дуусахад тэд 5-1 ялсан байлаа. Браво, “Спартак”!

“Спартак” ОХУ – “Севилья” Испани 5:1 (1:1, 4:0)
“Открытие Арена”
Гоол: 1:0 – 18 Промес, 1:1 – 30 Кьер, 2:1 – 58 Мельгарехо, 3:1 – 67 Глушаков, 4:1 – 74 Луис Адриано, 5:1 – 90 Промес.

“Спартак” – Селихов, Ещенко, Ташчи, Жикия, Комбаров, Фернандо, Глушаков, Самедов (Мельгарехо, 25), Попов (Пашалич, 57), Промес, Луис Адриано.
“Севилья” – Рико, Меркадо, Кьер, Лангле, Эскудеро, Крон-Дели (Васкес, 68), Писарро, Банега, Сарабия, Бен-Йеддер (Муриэль, 82), Нолито (Навас, 76).
Шар хуудас: Жикия (34), Эскудеро (37), Фернандо (45), Писарро (89).

Энэ хэсгийн нөгөө тоглолт ч гоол ихтэй байлаа. Английн "Ливерпуль" айлын талбай дээр "Марибор"-т 7 гоол хийсэн. Словений баг хамгаалалтандаа сайн ч тоглолтын 19 дэх минутад англичууд 3-0 тэргүүлж байлаа. “Ливерпуль” тоглолтыг бүх талаар илүүрхсэн.

“Марибор” Словен – “Ливерпуль” Англи 0:7 (0:4, 0:3)
“Людски врт”
Гоол: 0:1 – 4 Фирмино, 0:2 – 13 Коутиньо, 0:3 – 19 Салах, 0:4 – 39 Салах, 0:5 – 54 Фирмино, 0:6 – 86 Окслейд-Чемберлен, 0:7 – 90 Александер-Арнолд.

“Марибор” – Ханданович, Милец, Райчевич, Шулер, Вилер, Врховец, Кабха, Крамарич (Хотич, 58), Ахмеди (Пихлер, 58), Бохар (Мешанович, 81), Таварес.
“Ливерпуль” – Кариус, Александер-Арнолд, Матип, Ловрен, Морено, Милнер, Жан, Вейналдум (Соланке, 76), Салах (Окслейд-Чемберлен, 57), Фирмино (Старриж, 68), Коутиньо.
Шар хуудас: Милец (45), Врховец (80), Хотич (89).

F хэсэг

Яг одоо дэлхийд хамгийн хүчирхэг байгаа хоёр баг халз үзэлцлээ. Хоёул УАШТ-дээ итгэл төгс тэргүүлж, “Наполи” ганц ч ялагдаж, тэнцээгүй байлаа. Тоглолт эхлээд арван хэдэн минут өнгөрөхөд л “Манчестер Сити” хүчтэй довтолгоо, зочдын алдааг ашиглан, 2-0 тэргүүлж эхэлсэн. Гэвч эхний үеийн сүүлийн хагаст италичууд сайжирлаа. Мертенс  пенальти авсан ч 11 метрээс гоол оруулж чадсангүй. Хоёрдугаар үеийн дундуур дахин нэг пенальти авсан “Наполи” Диаварагийн цохилтоор тооны зөрүүг багасгасан. “МС” хэсгээ тэргүүлж байгаа ч “Наполи” нутагтаа тун сайн тоглодог билээ. Тэд дараагийн тойрогт Неапольд тоглоно.

“Манчестер Сити” Англи – “Наполи” Итали 2:1 (2:0, 0:1)
“Этихад Стэдиум”
Гоол: 1:0 – 9 Стерлинг, 2:0 – 13 Габриэл Жезус, 2:1 – 73, пенальти Диавара.

“Манчестер Сити” – Эдерсон, Уокер, Стоунз, Отаменди, Делф, де Брюйне, Фернандиньо, Сильва (Гюндоган, 76), Стерлинг (Бернарду Силва, 70), Габриэл Жезус (Данило, 87), Сане.
“Наполи” – Рейна, Хюсай (Мажо, 70), Альбиоль, Кулибали, Гулям, Зелиньски, Диавара, Гамшик (Уна, 78), Кальехон, Мертенс, Инсинье (Аллан, 57).
Шар хуудас: Уокер (37), де Брюйне (44), Фернандиньо (72), Альбиоль (74), Мажо (79).

“Шахтёр” Голландын аваргуудын хаалга руу 2 цохиод л 2 гоол хийлээ. Энэ ялалтын ачаар уурхайчид хэсгийнхээ хоёрдугаар байрт дэвшсэн. "Фейеноорд" эхний найман минутад гурван гоолын боломж гаргасныхаа нэгийг ашигласан. Тэргүүлэнгүүтээ голландчууд ухарч эхэлсэн нь тэдний алдаа боллоо. 75 дахь минутаас тэд илүү хүнтэй тоглосон ч хашир Пятовын хаалганд бөмбөг оруулж чадаагүй.

“Фейеноорд” Голланд – “Шахтер” Украин 1:2 (1:1, 0:1)
“Фейеноорд”
Гоол: 1:0 – 7 Бергейс, 1:1 – 24 Бернард, 1:2 – 54 Бернард.

“Фейеноорд” – Жонс, Ниукоп (Торнстра, 61), ван Бек (Крамер, 77), Сен-Жюст, Хапс, Амрабат, Эль-Ахмади, Триндаде, Бергейс, Йоргенсен (Ларссон, 67), Боэтиюс.
“Шахтер” – Пятов, Бутко, Ордец, Ракицкий, Исмаили, Фред, Степаненко, Марлос (Зубков, 90), Тайсон, Бернард (Коваленко, 70), Феррейра (Хочолава, 77).
Шар хуудас: Ракицкий (48), Тайсон (64), Эль-Ахмади (66), Коваленко (77), Амрабат (87), Бутко (90).
Улаан хуудас: Ракицкий (75).

G хэсэг

“Монако” сүүлийн үед эрч хүчээ алдаад ирлээ. Сайн тоглогчдоо өнгөрсөн зун зарсан ч өнгөрсөн жилийн энерцээрээ ялаад байсан бол харин сүүлийн 4 тоглолтод ялсангүй, 3-т нь ялагдсаны хоёр нь талбай дээрээ гэж байгаа. Хэсгээсээ гарах ч хэцүү болж, тэд 1 оноотой хэсгийнхээ хомоолыг хамж байна.

“Монако” Монако – “Бешикташ” Турк 1:2 (1:1, 0:1)
“Луи II”
Гоол: 1:0 – 30 Фалькао, 1:1 – 34 Тосун, 1:2 – 54 Тосун.

“Монако” – Субашич, Туре, Глик, Жемерсон, Сидибе (Бошилья, 79), Тилеманс (Лопеш, 57), Моутинью, Фабиньо, Лемар, Кейта, Фалькао.
“Бешикташ” – Фабрисио, Адриано, Пепе, Тошич, Эркин, Арслан (Медель, 74), Хатчинсон, Куарежма, Талиска (Озъякуп, 74), Бабел, Тосун (Негредо, 89).
Шар хуудас: Пепе (16), Арслан (36), Кейта (49).

"Лейпциг” талбайн эзний хувьд тоглолтын эхнээс дайрч, эхний гоолоо 8 дахь минутад оруулсан. Сэтгэл хөөрсөн германчууд үргэлжлүүлэн довтолсон ч Португалын баг тэвчээртэйгээр хамгаалж байгаад сөрөг довтолгоогоор тоог тэнцүүлсэн. Германы баг давуу байсан ч аюултай довтолгоо байхгүй байсаар эхний үе дуусахын өмнө нийт 3 гоол орсон. Хоёрдугаар үед дахин гоол ороогүй. “Лейпциг” Европын лигэд анхны хожлоо авч байгаа нь энэ.

“РБ Лейпциг” Герман – “Порту” Португал 3:2 (3:2, 0:0)
“Ред Булл Арена Лейпциг”
Гоол: 1:0 – 8 Орбан, 1:1 – 18 Абубакар, 2:1 – 37 Форсберг, 3:1 – 40 Огюстен, 3:2 – 44 Маркано.

“РБ Лейпциг" – Гулачи, Клостерманн, Орбан, Упамекано, Хальстенберг, Брума (Вернер, 75), Кампль, Кейта, Форсберг (Бернардо, 90), Забитцер, Огюстен (Поульсен, 76).
“Порту” – Жозе Са, Лайюн, Фелипе, Маркано, Теллес, Данилу Перейра, Сержиу Оливейра (Оливер Торрес, 58), Марега, Эррера (Эрнани, 81), Браими (Корона, 76), Абубакар.
Шар хуудас: Браими (46), Орбан (47), Сержиу Оливейра (54).

H хэсэг

Энэ хэсгийн 2 тоглолт ижил оноогоор төгслөө. “Реал” өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг задлах гэж янз бүрээр оролдсон ч “Тоттенхэм” тэссэн. Тэр байтугай 28 дахь минутаас тэргүүлж эхэлсэн. Гэвч “Реал” эхний үеийн төгсгөлд тоог тэнцүүлсэн билээ. Ирэх сарын 1-нд “Уэмбли”-д болох тэдний хариу тоглолтоор хэсгийг хэн тэргүүлэх нь тодорхой болно.

“Реал” Мадрид Испани – “Тоттенхэм” Англи 1:1 (1:1, 0:0)
“Сантьяго Бернабеу”
Гоол: 0:1 – 28, автогол Варан, 1:1 – 43, пенальти Роналду.

“Реал” Мадрид – Навас, Хакими, Варан, Рамос, Марсело, Модрич, Каземиро, Кроос, Иско (Васкес, 87), Бензема (Асенсио, 76), Роналду.
“Тоттенхэм” – Льорис, Орье, Санчес, Дайер, Алдервейрелд, Вертонген, Сиссоко (Сон Хын Мин, 89), Уинкс, Эриксен, Льоренте (Роуз, 80), Кейн.
Шар хуудас: Роналду (32), Орье (43).

Дортмундчууд Киприйн багтай тэнцсэнээр хэсгээс гарахад тун хэцүү боллоо. Тэд үлдсэн 3 тоглолтод нэг ч оноо алдахгүй байх шаардлагатай. "Тоттенхэм"-тэй нутаг дээрээ тоглох бол “Реал”-тай Мадрид хотод үзэлцэнэ. Тун хэцүү даалгавар. Гэхдээ тэд бүх бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй.

“АПОЭЛ” Кипр – “Борусси” Д Герман 1:1 (0:0, 1:1)
“Нео ГСП”
Гоол: 1:0 – 62 Поте, 1:1 – 67 Папастатопулос.

“АПОЭЛ” – Ватерман (Гудиньо, 45), Вурос, Руэда, Меркис, Лаго, Винисиус, Нуну Мораиш, Захид, Эбесилио (Шаллаи, 72), Алонефтис, де Камарго (Поте, 30).
“Борусси” Д – Бюрки, Бартра, Папастатопулос, Топрак (Толян, 60), Шмельцер (Филипп, 73), Гетце, Вайгль, Кагава, Ярмоленко (Исак, 82), Обамеянг, Пулишич.
Шар хуудас: Эбесилио (21), Толян (77), Вайгль (84), Папастатопулос (87), Поте (87), Шаллаи (88).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
28
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.