Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Архинд орсон суутан: Эдгар По

Эдгар По бол өөрийн архидалтын солиорлоо уран зохиол болгон хувиргасан анхны хүний нэг.


Америкийн уран зохиолын сонгодог төлөөлөгч Эдгар Аллан По агуу зохиолч, суут яруу найрагчаас гадна мэдрэлийн өвчтэй, удамшсан архичин хүн байлаа. Түүний яруу найргийн мөрөнд чөтгөр шулмын амьтад гүйлдэж, үхлүүт өвчтэй хосууд гарна. Эдгар По бол өөрийн архидалтын солиорлоо уран зохиол болгон хувиргасан анхны хүний нэг. Эцэг эх нь Эдгарыг 2 настай байхад нь сүрьеэ өвчнөөр нас баржээ. Асрагч хөгшин эмээ жин архинд хийсэн талхаар бяцхан хүүг угждаг байлаа. Өргөж авсан эцэг нь гэрээсээ хөөсөн 17 настай үеэсээ Эдгар ууж эхэлсэн юм.

Зүрхний өвчтэйн улмаас По эхний стакан архины дараа ухаан санаа нь саруулжин, цэлмэж, харин хоёр дахь стаканы дараа уурлан, агсардаг байв. “Hop-Frog” өгүүллэгтээ тэр алиалагч одой хүний дүрээр өөрийгөө гаргаж, “Тэр дарсанд дургүй, учир нь дарс хөөрхий амьтныг галзууралд аваачдаг” гэж бичиж байв.
Эдгар По архийг өөрийн далд ухамсар доторхи там, замбараагүй байдалд аваачих замч, хөтөч болгон хэрэглэж байв. Түүний "The Fall of the House of Usher" өгүүллэгт ах нь төрсөн дүүгээ амьдаар нь газарт булах бөгөөд дүү нь булшнаас гарч, ахыгаа авахаар ирдэг. Өөр нэгэн өгүүллэгт гол баатрын хуучин эхнэр нөгөө ертөнцөөс одоогийн эхнэрийг нь хорлоно. Энэ мэтээр архи ууж, сэтгэлийнхээ гүнд байх тамаас зохиолын сэдэв гаргаад ирдэг байлаа.
Сэтгэл санааны тогтвортой байдалд орохын тулд Эдгар По уран бүтээлээ дан логик, анализийн хуулиар туурвихыг хичээж эхэллээ. Ингээд тэр адал явдалт детектив төрөл болон энэ шинэ төрлийн үндсэн элемэнтүүдийг үүсгэн бий болгосон юм. Гол элемэнт нь ухаалаг хувийн мөрдөгч, ямар ч асуудлыг шийдэж чадах хурц ухаан, оюун санаа байв. Эдгар Погийн мөрдөгч Огюст Дюпен байгаагүй бол Шерлок Холмс, Пуаро нар гарч ирэхгүй байсан юм.  

Түүний яруу найргийн авьяас чадвар нь хүүрнэл зохиолоос нь огт дутаагүй. Америкийн яруу найргийн түүхэн дэх хамгийн агуу бүтээл болох “Хэрээ” түүний найраглал. Уран бүтээлийн солирол нь хөгжих тусам тэр улам их ууж байлаа. Үхлээ улам ойртуулсаар л. Амьдралаа тэр өөрөө биш үхэл захирч байв. Түүний эхнэр Вирджиния 25 насандаа нас барсан. Эдгар амиа хорлох гэж оролдож, хар тамхи хэрэглэж эхэлсэн бөгөөд ухаан санаа нь бүр муудаж эхэлсэн байна. Эдгар По 40 насандаа буюу эхнэрээ үхсэнээс 2 жилийн дараа энэ ертөнцийг орхисон. Амьсгал хураан хураатлаа тэр хий үзэгдэл харж, тарчилж байв.

Архи түүний уран бүтээлийн гол хөшүүрэг байв. Архи түүний сэргэн бадралт, шинэ санаа, онгодын хаалгыг нээх гол түлхүүр байсныхаа адилаар түүний булшны хаалгыг нээх түлхүүр нь ч болсон юм.

Архинд орсон суутны намтраас

1823 - 1825 он. Их сургуульд суралцан, бүтэн семестр архидсан ч сургуулийнхаа толгой оюутан хэвээр. Мөрийтэй тоглоом тоглож, мөнгө олох гэж оролдов. Өр ширэнд орон,  их сургуулиас гарч, хамаг тавилгаа эвдлэн, салалтын түүдэг асаав.
1826 – 1830 он. “Тамерлан болон бусад шүлгүүд” ном хэвлүүллээ. Мөнгө олохын тулд цэрэгт явав. Уэст-Пойнт дахь Цэргийн академид элсэж, офицер, багш нараа шоглон бичнэ. Маш их ууж байсан тул бас хөөгдлөө.
1831 - 1834 он. “Балтимор сатердей визитер” сонины газраас зарласан богино өгүүллэгийн тэмцээнд "Шилнээс олдсон гар бичмэл" зохиолоороо түрүүллээ. Хар тамхи татсаар. Хөрш айлын Мэри Деверогийн араас гүйж, уулзуулахаас татгалзсан авга ахыг нь  ташуур худалдаж аваад ташуурдаж шийтгэлээ.
1835 - 1839 он. 14 настай охин Виржиниятай нууцаар гэрлэв. Сэтгүүлийн газрын редактор болсон ч удалгүй халагдав. Бүтэн жил архи огт амссангүй.

1840 - 1842 он. Эрүүгийн хэргийн мэдээ бэлтгэж, “Гротески ба арабески” номоо хэвлүүллээ. Эхнэр нь эдгэрэшгүй өвчтэй болсныг мэдээд ойд очиж, хэд хоног тэнэв. Хувийн мөрдөгч Дюпений тухай өгүүллэгүүдээ бичиж, эхэлсэн.
1843 он. Найзууд нь түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчтэй танилцуулахын тулд Цагаан Ордонд урина. Архи уугаад согтсон По Ерөнхийлөгчийн өмнө буруу харуулж өмссөн хар цувтай гарах гэж оролдсон тул гэрлүү нь буцаана. “Алтан цох” өгүүллэгээрээ шагнал хүртэв.
1845 он. Уран бүтээл, архидалтын оргил үе нь. По алдарт “Хэрээ”-гээ "Грехемс мэгэзин” сэтгүүлд авчрахдаа архи нь гараагүй, галзуу мэт харагдаж байсан тул сэтгүүлийн редакторууд эхлээд “Хэрээ”-г авахгүй гэж байсан гэдэг.
1847 он. Виржиния нас барлаа. По галзууртлаа ууж, амиа хорлохоор шийдэн, хар тамхи их хэмжээгээр хэрэглэнэ. Яруу найргийн хэд хэдэн сайн бүтээлээ энэ онд туурвижээ. "Сартейнс мэгэзин” сэтгүүлийн эзний өрөөнд орж, сахлын хутга шаардан, сахлаа хусаж, өөрийг нь мөрдөөд байгаа хүмүүсээс нуугдмаар байна гэж солиорно.
1849 он. Пог Балтиморын архины газраас олоход янз бүрийн юм ярин, дэмийрч, галзуурсан мэт байв. Эмнэлэгт хэвтүүлсэн ч 10 дугаар сарын 7-нд хий үзэгдэлээс айж, хашгарсаар нас барсан юм.

Архины найзууд

Майан Рид
“Морь унасан толгойгүй хүн”-ийг зохиосон Рид нэг хэсэг Потой хөрш байсан тул орой үдэш хамт уудаг байлаа. Гэртээ брэнди, абсент ууж байсан тэд ихэнх тохиолдолд боомтын уушны газарт үргэлжлүүлэн халуурдаг байв. Нэг уултын дараа По орноосоо босолгүй хэд хоног шартан хэвтдэг байжээ.

А.Пушкин
По залуудаа Петербургт очиж, Пушкинтэй уулзаж, уусан гэдэг ч батлагдаагүй. Гэхдээ Орост ирж байсан нь үнэн.

Погийн сүнс
Эдгар Пог нас барснаас хойш 50 жилийн турш жил болгон булшин дээр нь хар хувцастай хүн 3 улаан сарнай, шил коньяктай ирдэг байсан гэсэн яриа бий. Погийн сүнс төрсөн өдрөө булшин дээрээ тэмдэглэж байгаа нь энэ гэж хүмүүс ярьдаг байв.

Архинд орсон суутан: Стивен Кинг
Архинд орссон суутан: Винсент Ван Гог

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.