Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ө.Энхтүвшингийн талаарх Д.Оюунхорол, Т.Аюурсайхан нарын ЭСРЭГ ТЭСРЭГ байр суурь

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байна.


УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Шадар сайд Ө.Энхтүвшинг томилсон. Шадар сайдад нэр дэвшигчид хандан гишүүд үг хэлэх үеэр Д.Оюунхорол, Т.Аюурсайхан нар эсрэг тэсрэг байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Та бол Эрдэнэбатын Засгийн газар огцрох ёстой гэж хэлж байсан. Би гарын үсгээ зурна гэж байсан. Гэхдээ та нар албан тушаалын төлөө яваагүй гэдгээ нотло гэсэн. Танд амласан. Гэрчүүд байгаа. Тэгээд та энэ хүмүүс албан тушаалын төлөө биш юм байна. Надад эндээс долоох юм алга гээд цаашаагаа гүйгээд явсан. Ингээд тэнд очиж яриа тохироогоо хийгээд та өрсөлдөж, намын хамт олноороо дүнгээ тавиулсан. Тэгсэн атлаа Ерөнхий сайдыг томилох хуралд орж ирээгүй. Хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй. Улстөрийн ёс зүй гэж алга. Соёл гэж байхгүй. Тэгсэн мөртлөө зарчим, үнэт зүйл ярих дуртай. Шадар сайд болохгүй, Засгийн газарт орохгүй гэсэн. Би нүх болгон руу ороод байдаг хүн биш гэсэн. Гэвч маргааш нь байр суурь нь өөрчлөгдсөн.

Тэрийгээ тайлбарлахдаа нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж хэлж байна. Өнөөдөр хэзээ ч өчигдөр шиг, маргааш хэзээ ч өнөөдөр шиг байхгүй. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тэгэхээр таны үг үргэлж өөрчлөгдөх нь гэдгийг ойлгосон учраас таныг Шадар сайдад нэр дэвшихийг дэмжихгүй байгаа юм. Та улстөрд явж байгаа хүүгээ ядаж бодох хэрэгтэй. Үнэлэлт дүгнэлтийг эцгээр нь харж өгвөл яах вэ. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Та хийж үзээгүй биш. ЗГХЭГ-ын дарга, Боловсролын сайд байсан. Одоо Ерөнхий сайдтайгаа хэр гар нийлж ажиллах юм. Шантаажилсан, увайгүй байдлаар улстөрийн наймаа тохироо хийсэн. Цаашдаа энэ бузар булай байдлыг улстөрөөс нэг мөсөн зайлуулах хэрэгтэй нөхөд өө. Хэдий болтол нүүр нүүрээ харж, нэг нэгнийгээ хуурах юм бэ. Ингэж явбал улстөрийн булхай луйвар хэзээ ч засрахгүй. Бид засаж, өөрчилж чадахгүй. Болж бүтэхгүй зүйлээ бие биедээ шулуухан хэлэх хэрэгтэй. Шударга ёсыг хүсэж л байгаа бол шударга байх хэрэгтэй. Тийм учраас та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа юм бол зөв зөнөх хэрэгтэй, та.”

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Өнөөдөр Энхтүвшин сайдын тухай яриад байна. “Та ер нь болохгүй гэчихээд болоод ороод ирлээ. Нямдорж та хоёр яах гэж орсон юм бэ” гэж байна. Магадгүй энэ бол өнөөдөр Монголын парламентын үнэт зүйлийн өв тээсэн, өв тээгчид гэж би ойлгож байгаа. Энхтүвшингийн хувьд ч, Нямдоржийн хувьд ч, Лүндээжанцангийн хувьд ч, Нямаагийн Энхболдын хувьд ч өнөөдөр Монголын парламентын өв тээгчид нь. Өнөөдөр бид өв тээгчидээсээ суралцах ёстой. Бид нар энэ хүмүүсийг энэ Засгийн газарт орж ажиллаж, энэ намын эв нэгдлийг хангаж, Засгийн газрыг сайн ажиллахад дэм тус болоосой гэсэндээ санал болгосон. Тийм учраас өнөөдөр Ардын намын дотоод асуудалд Ардчилсан намынхан оролцож, үг хэлэхээ болимоор байна. Манай намын шартай залуучууд үгээ татах хэрэгтэй байна. Хаана ямар үгийг, хэнд хэлэх вэ гэдэг нь улстөрчдийн хувьд бодож, тунгаах ёстой үг байдаг. Тийм учраас өнөөдөр амныхаа зоргоор улстөр хийж байна гэж бие биенийхээ зүрхийг шархлуулахаа зогсоочих хэрэгтэй. Одоо цаг нь болчихсон. Одоо цэг тавьж дуусгаад энэ 65-ын бүлэг нэг бүлэг болж, ажиллах хэрэгтэй. Боломж байгаа." гэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
36
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.