Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бичлэг: Л.Өнөболд, Ж.Амарболд нар залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Эхний өдөр хөнгөн жингүүдийн барилдаан болж, Японы шигшээ баг 2 алт, 1 хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн.


Энэ сарын 18-22-нд Хорватын Загреб хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж байна. Тэмцээнд 83 орны 590 бөх оролцож байгаагийн дотор насанд хүрэгчид дунд ч нэрээ гаргасан сайн тамирчин олон байна. Манай улсаас 10 эрэгтэй, 8 эмэгтэй бөхтэй том баг Хорватыг зорьсон. (Л.Өнөболд/55 кг, Ж.Амарболд/60, Б.Мягмардорж/60, Т.Баттөмөр/66, Б.Батболд/73, Б.Батбилэг/81, Б.Тэнгис/90, О.Хангал/-100, О.Цэцэнцэнгэл /-100, Б.Лхагвадорж/+100, Эмэгтэй: Б.Хорлоо/48 кг, Б.Мөнхжаргал/52, Б.Хорлоодой/52, Б.Алтанцэцэг/57, Л.Энхрийлэн/57, М.Даваасүрэн/63, О.Саруул/63, А.Оюунгэрэл/70)

Эхний өдөр хөнгөн жингүүдийн барилдаан болж, Японы шигшээ баг 2 алт, 1 хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн. Манай багаас 60 кг-д Ж.Амарболд, 55 кг-д Л.Өнөболд нар хүрэл медаль хүртсэн юм.  

Эмэгтэй 44 кг-д Японы 16 настай Нина Күбои түрүүлсэн. Энэ жил Азийн аварга болсон япон охин 4 барилдаж, дэлхийн аварга боллоо.
44 кг
1. КҮБОИ Нина (Япон)
2. АБУЖАКЫНОВА Абиба (Казахстан)
3. БУЛГАКОВА Кристина (ОХУ), ПЕТИТ Лоис (Бельги)

Энэ жилийн залуучуудын Европын аварга Амбер Герсьес 48 кг-д түрүүлсэн. Тивийн аваргын финалд өрсөлдсөн Испанийн Лауратай ахин таарч, дахин ялсан юм. 48 кг-д энэ жингийн Универсиад наадмын аварга Японы Маи Үмэкитаг түрүүлнэ гэж байсан ч эхний тойрогт ялагдсан.
48 кг
1. ГЕРСЬЕС Амбер (Нидерланд)
2. МАРТИНЕЗ АБЕЛЕНДА Лаура (Испани)
3. ХУРТАДО МУНОЗ Мелисса (Куба), СТАНГАР Маруса (Словен)

Эрэгтэй 55 кг

1. ПАПИНАШВИЛИ Жаба (Гүрж)
2. ГУРБАНЛИ Натиг (Азербайжан)
3. Л.ӨНӨБОЛД (Монгол), НАРБАЙЕВ Баюржан (Казахстан)
Эрэгтэй 55 кг-д манай Л.Өнөболдыг давсан Гүржийн Жаба Папинашвили тэргүүллээ. Манай бөх эхний тойрогт Тунисийн Аяари Мохаммедийг хоёр вазари үнэлгээ авч ялсан.  

Дараа нь Кыргызстаны Айбек Улу Кубаничбекийг мөн вазари үнэлгээгээр ялсан.

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн Папинашвили Жабад даралтанд орж, цэвэр ялагдсан.

Дагах барилдаанд ОХУ-ын Исаев Адамыг вазари үнэлгээгээр ялсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Ниниашвили Ваног цэвэр ялж, залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй 60 кг

Энэ жинд алдарт Тошихико Когагийн хүү Гэнки Кога олны анхаарлыг ихэд татаж байлаа. Идэрчүүдийн дэлхийн аварга болж байсан хүү Кога Азербайжан залууд ялагдаад аварга болох мөрөөдөл нь унтарсан. Гэхдээ энэ жин ямар ч гэсэн Японых болсон билээ. 60 кг-д манай Ж.Амарболд хүрэл медаль хүртлээ.
1. СҮГИМОТО Таиго (Япон)
2. ХУСЕЙНОВ Карамат (Азербайжан)
3. Ж.АМАРБОЛД (Монгол), КОГА Гэнки (Япон)
Манай бөх эхний тойрогт Туркийн Михрас Аккусыг хоёр вазаригаар ялсан.

Дараагийн тойрогт Узбекстаны Бехруз Амандавлатовыг вазари үнэлгээгээр хожлоо.

Гуравдугаар тойрогт Марокко улсын Хоуммани Абдеррахманыг цэвэр ялав.

Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны Карамат Хусейновт вазаригаар ялагдсан.

Дагах барилдаанд Бельгийн жүдоч Эз Зеррад Наоуфалыг вазари үнэлгээгээр хожсон.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Пенна Робсонг цэвэр ялж, шагналын тавцанд зогслоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
10
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.