Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

БНХАУ-ын Коммунист Намын Их хурал: Ши Жиньпиний илтгэлээс ОНЦЛОХ 6 БАРИМТ

БНХАУ-ын Коммунист Намын 19-р Их хурал эхэллээ.


БНХАУ-ын Коммунист Намын 19-р Их хурал эхэллээ. Хурлыг нээж намын дарга Ши Жиньпин Хятад улсын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар илтгэл танилцуулснаас судлаачдын онцолсон 6 баримтыг хүргэж байна. /Коммунист Намын их хурал энэ сарын 25-нд өндөрлөх юм./ 

1. Хятад 2050 онд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5 жил тутам явагддаг Коммунист Намын Их хурлыг нээн, үг хэлэхдээ Коммунист Намын хувьд Хятадад өөрийн үнэт зүйлстэй, хүчирхэг, орчин үеийн нийгмийг байгуулах “шинэ эрин зуун” ирж буйг онцлов. Цаашдын 35 жилд ч Хятад улс социалист дэглэмээ нураах ёсгүйг тэрээр дурьдаад үүний тулд 2020-2035, 2035-2050 гэсэн шатлалтайгаар үйл ажиллагаа явуулж, 2050 он гэхэд дэлхийн хамгийн нөлөө бүхий улс болсон байна гэж мэдэгдсэн юм.

2. 2050 он хүртэл цэргийн хүчийг эрчимтэй нэмэгдүүлнэ.

Хятадын цэргийн тоо 2.3 сая гэггдэг ч нарийн тоо баримтыг олон нийтэд хэзээ ч дэлгэж байсангүй. Тус улс жил бүр цэрэг дайны төсвөө нэмэгдүүлсээр, одоогийн байдлаар 78 тэрбум ам.долларт хүрсэн гэж судлаачид үздэг ч үүнээс 30-40 хувиар илүү байх магадлалтай юм. Намын дарга илтгэлдээ “Бид дайнд зориулж бус аюулгүй байдлаа хангахын тулд цэргийн хүчээ нэмэгдүүлнэ. Гэхдээ дайнд үргэлж бэлэн байх болно” гэж цэргийн хүчээ зузаатгахаа мэдэгдэв. 

3. Эдийн засагт хоёрдогч нээлттэй зах зээлийг бүрдүүлнэ. 

Хятад улс гадаад хөрөнгө оруулагчдаас их хэмжээний дэмжлэг авдаг байсан бол сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн том хандивлагч орон болсныг онцоллоо. Намын дарга цаашид ч гадаад хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд ээлтэй нийгмийг бий болгоход анхаарна гэв. 

4. Авилгачидтай хатуу тэмцсээр байна. 

Related image

Засгийн удирдлагыг гартаа авснаас хойш Ши Жиньпин авилгын эсрэг хатуу тэмцэж, 1.3 сая гаруй албан тушаалтанд хууль эрх зүйн арга хэмжээ авсан. Цаашид ч эдийн засгийг тогтворжуулах үүднээс авилгачдын эсрэг үйл ажиллагааг чангатгахаа мэдэгдлээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус улсын 60 сая иргэн амьжиргааны доогуур төвшнөөс дунд руу шилжсэн нь авилга, хээл хахуулийн эсрэг кампанит ажилтай холбоотой гэж Засгийн газар үзжээ. Ингээд ирэх 10 жилд хуулийг чангатган, хүн амыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж, агаарын бохирдлыг багасгах үүднээс ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд анхаарлаа төвлөрүүлэх юм.  

5. Тайваны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй.

Related image

"Хятад улс цаашид “Нэг улс, Хоёр систем” бодлогыг Хонг Конг, Макаод ч хэрэгжүүлсээр байх бөгөөд Тайваны эсэргүүцлийг үл харгалзан аль ч улсыг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж Намын дарга мэдэгджээ. 

6. Хятад улс ирэх 5 жилд онцгой анхаарал хандуулна. 

Намын даргын илтгэл хамгийн удаан буюу 3 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд намын гишүүд, зочид төлөөлөгчдөөс бүрдсэн 2200 гаруй сонсогчид ёслол хүндэтгэлийн байдалтай оролцлоо. Ши Жиньпин илтгэлдээ “Хятадын хандлага”, “Хятад оюун” гэх зэргээр "Хятад" гэж тодотгон, бусад улсын хэрхэн хөгжих, доройтохоос үл хамааран Хятад өөрийн зарчмаа хатуу баримтлахаа мэдэгдсэн юм. 

БНХАУ-ын Коммунист Намын 19-р Их хурлын үеэрх гэрэл зургууд: 

 

Эх сурвалж: Nytimes, Bloomberg
 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
5 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
6 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.