Хайх зүйлээ бичнэ үү

мин

Мэрилэндэд болсон халдлагын үеэр 3 хүн амиа алдсаны нэг нь монгол хүн байжээ

Харамсалтай нь амь үрэгдсэн 3 иргэний нэг нь 53 настай Түдэвийн Баярсайхан гэх монгол иргэн байжээ.


АНУ-ын Мэрилэнд мужийн нэгэн байгууллагын ажилчин өнгөрсөн лхагва гаргийн өглөө ажлын байран дээрээ гал нээж, хамтран ажиллагсдынхаа 3-ыг хөнөөснийхөө дараа Делавэр лүү очиж, машины наймаа хийдэг байсан хуучин ажлынхаа хүмүүсийг буудсан тухай New York Times мэдээлэв. Харамсалтай нь амь үрэгдсэн 3 иргэний нэг нь 53 настай Түдэвийн Баярсайхан гэх монгол иргэн байжээ.

Энэ тухай тодруулахаар Гадаад хэргийн яамтай холбогдоход "Энэ хэрэг дээр ажиллаж байна. Тун удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ" гэв.

Хэрэгтэн 37 настай Радий Лабееб Принц гэх эрийг хэрэг үйлдсэнээс 10 цагийн дараа баривчилсан байна. Одоогийн байдлаар бусад нарийн мэдээллийг албаныхан өгөх боломжгүй байгаа тухай тус сайтад мэдээлжээ. Хэрэгтэн өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд ажлын байрны хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан юм байна.

Эхний халдлагаараа тэр 5 хамт ажилладаг хүн рүүгээ гал нээсэн бөгөөд 3 нь амь үрэгдсэн байна. Амиа алдсан иргэдийг хэн болохыг цагдаа нар олж тогтоосон нь 53 настай Т.Баярсайхан, 34 настай Жосе Хидалго, 48 настай Энис Мролжак нар байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
1 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
2 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
6
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.