Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Уусны дараа гадаад хэлний чадвар огцом сайжирдгийг ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

Маш сонирхолтой судалгаа.


Таныг гадаад хэл сурч эхэллээ гэж бодъё л доо. Магадгүй Франц хэл ч юм уу. Хичээлээ үзэж байхад, эсвэл дасгалын ном, шалгалт зэрэгт та сайн байж, үнэхээр гайгүй сурч байна гэж боддог ч яг тэр улсын иргэн эсвэл тэр хэлээр ярьж чаддаг хүнтэй уулзаад ярилцах гэхэд бүх зүйл маш эвгүй, буруугаар эргэх тохиолдол гарна. 

Тийм ээ, шинэ хэл сурахад ийм явдал цөөнгүй тохиолдоно. Харин эрдэмтэд хүн багахан хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсний дараа гадаад хэлээр ярих чадвар сайжирдаг болохыг тогтоожээ. Учир нь энэ тохиолдолд хүмүүс илүү тайван, нээлттэй болж санаа зовох нь багасдаг байна. 

Ливерпүүлийн их сургууль, Маастрич болон Лондонгийн "King's College"-ийн судлаачдын хийсэн уг судалгаанд 50 хүнийг оролцуулсан байна.

Судалгаанд оролцогсдын тал хувь нь багахан хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж, үлдсэн хэсэг нь энгийн уух зүйлс хэрэглэжээ. Уух зүйлсийг хүн бүрийн биеийн харьцаа, жин зэрэгт тохируулан өгсөн байна. Үүний дараа төрөлхийн Герман хэлээр ярьдаг хүн судалгаанд оролцогсдыг урьж ярилцан, тус бүрийг нь дуу хураагуур дээр бичиж авсан байна. 

Үүний үр дүнд судлаачид бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс бусдаасаа хавьгүй дээр, нээлттэй ярилцаж байгааг олж тогтоосон байна. Хэллэг, дуудлага зэрэг нь илүү ойлгомжтой болж, ярилцаж буй хүнтэйгээ илүү дотно байдлаар ярилцаж байжээ.

Маастрич их сургуулийн судлаач Жессика Вертман үүнээс үндэслэн "Согтууруулах ундаа хэрхэн сэтгэл зовнилыг алга болгож байна вэ" гэх судалгааг цааш илүү лавшруулан хийхээ мэдэгдсэн байна. Германы өөр нэгэн судлаач уг судалгааг мөн маш анхааралтай авч үзэх ёстой тухай мэдэгджээ. Учир нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд сайн үр дүн гарахгүй, харин тааруулж, бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд гадаад хэлний чадварт эерэгээр нөлөөлөх аж. 

Эх сурвалж: Vice.com 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
13
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.