Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүчирхийллийн хохирогчдын “me too" хаштагт тамирчид нэгдлээ

Олимпийн аварга Маккайла Марони Америкийн шигшээ багийн эмч асан Ларри Нассарын бэлгийн дарамтад өртөж, байнга хүчирхийлүүлдэг байсан гэдгээ зарласан юм.


Америкийн “The New York Times” сониноос явуулсан мөрдлөгийн дүнд Холливудын нөлөө бүхий кино продюсер Харви Вайнштейн жүжигчид, загвар өмсөгчид, туслах ажилтнуудад байнга бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлэл үйлддэг байсан нь илрэн гарсан билээ. “The New York Times”-ийн нийтлэл гарснаас хойш Вайнштейнд хүчирхийлүүлж байсан олон эмэгтэйчүүд олон нийтэд нэрээ зарлан, түүний эсрэг мэдүүлэг өгч эхэлсэн. Үйл явдал үүгээр зогссонгүй.

Ертөнцийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд нөлөөтэй эрчүүдээс амсаж байсан бэлгийн дарамт, хүчирхийллийн талаар ил тод ярьж эхэлсэн юм. Энэ бүх хохирогчдод туслах зорилгоор Америкийн жүжигчин Алисса Милано "me too" (#би бас) гэсэн хаштаг гарган, бүсгүйчүүдийг өөрт тохиолдсон явдлын талаар бусадтай хуваалцахыг уриалсан юм. Одоо “me too" хаштагт хэдэн 100 мянган бүсгүй нэгдээд байгаагийн дотор жирийн эмэгтэйчүүдээс гадна од болсон жүжигчин, тамирчид ч байна.
Тэдний нэг нь АНУ-ын гимнастикч, 2012 оны олимпийн аварга Маккайла Марони байлаа. Энэ жил 21 настай Марони твиттер хуудсандаа Америкийн шигшээ багийн эмч асан Ларри Нассарын бэлгийн дарамтад өртөж, байнга хүчирхийлүүлдэг байсан гэдгээ зарласан юм.

Мөн “Надаас гадна 125 тамирчин энэ эмчийн гарт хохирсон. Анх намайг 13 настай байхад тэр хүчирхийллээ эхлэж, зодог тайлтал минь 7 жил үргэлжилсэн. Нассар эмч надад энэ бол “шаардлагатай эмчилгээ” гэж хэлээд 30 гаруй жил хийж байгаа гэж ярьдаг байсан. Лондонд намайг багийн дүнгээр алт, хувийн дүнгээр мөнгөн медаль авах үед ч тэр хийж байсан. Тэр ямар ч үед, ямар ч газарт надад “эмчилгээ” хийх боломжийг алддаггүй байлаа. 15 настайдаа Токиогийн ДАШТ-д орох гээд нисэж байхад надад унтуулдаг эм өгч, нэг мэдэхэд би түүний буудлын өрөөнд хэвтэж байсан. Би тэр шөнө үхэх байх гэж бодож байсан. Тэр бол мангас” гэж бичжээ. Энэхүү мангас эмч Нассара насанд хүрээгүй хүүхдийн садар самууныг сурталчилсан хэргээр өнгөрсөн долоодугаар сард хорих ялаар шийтгэгдсэн. Маронигийн мэдэгдлийн дараа түүнийг бас нэгэн шүүх хурал хүлээж байна.
“me too" хаштагт нэгдсэн бас нэгэн гимнастикчин бол хуучин ЗХУ-ын тамирчин, олимпийн хошой аварга Татьяна Гуцу. Тэр твиттер хуудсаараа дамжуулан 1992 оны олимпийн аварга, гимнастикчин Виталий Щербод хүчиндүүлсэн гэдгээ мэдэгдсэн.

“1991 онд Германы Штутгартад болсон тэмцээний үеэр Виталий Щербод анх хүчирхийлүүлж байлаа. Би 15 настай байсан. 26 жилийн дараа л би тэр аймшигт явдлыг хэлэх зоригтой боллоо. Щербо бол намайг олон жилийн турш торонд хорьсон мангас байсан. Щербо чи өөрийгөө зөвтгөсөн, үгүйсгэсэн юм хэлэх байх. Гэхдээ би айхгүй” гэж бичсэн. Одоо Татьяна Гуцу шүүхэд хандахаар бэлтгэлээ хангаад байгаа гэнэ. 26 жилийн өмнөх явдал ч тус хэрэг болсон Германд эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 30 жил байдаг тул гэрчийн мэдүүлэг олчих юм бол Щербод ял оноож чадах аж.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
3
20 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
39
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.