Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нийтийн 00-оос халдвар авахаас хэрхэн сэргийлэх вэ?

Мэргэжилтнүүд зөвлөж байна.


Нийтийн жорлонд бие засна гэдэг тийм ч хүсээд байхаар зүйл биш. Хичээн цэвэрхэн харагдаж байсан ч нүдэнд үл үзэгдэх хэдэн мянган нян бактери, өвчний халдвар энд байгаа юм билээ гэж бодохоос ч аймшигтай санагддаг шүү дээ.

Хэрвээ нийтийн жорлонд бие зассаныхаа дараа ямар нэгэн халдвар авсан байх вий гэж санаа зовдог бол та ганцаараа биш. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Прийти Даниэлд өвчтнүүдээс хамгийн их ирдэг асуулт үүнтэй холбоотой байдаг аж. Хүмүүс нийтийн 00-д бие засвал ямар нэг бэлгийн замын халдварт өвчний халдвар авах уу гэж хамгийн ихээр санаа зовдог байна.

Энэ тухай тэрбээр “Хүмүүсийн энэ түгээмэл ойлголт тийм ч үнэний ортой биш. Хэрэв нийтийн 00-ын суудлаас таны эрхтэн рүү, эсвэл гуя, өгзөг дээрх ил шарх руу шууд халдвар орсон тохиолдолд тэр төрлийн өвчин авах магадлал нэмэгддэг. Бараг нисдэг гахай унаж яваад аянганд ниргүүлж үхэх магадлал нийтийн 00-ын суудлаас бэлгийн замын халдвар авахаас илүү өндөр байх шүү. Тиймээс санаа зовох хэрэггүй” гэжээ.

00-ын суудлаас халдварлах боломжтой хамгийн түгээмэл нян бол E-Coli буюу сальмонелл юм. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар нийтийн 00-ын суултуураас илүү шал маш олон нян, бактеритай байдаг байна.

“Харин ч 00-ын суултуурт хүрэхээс зайлсхийж суултуур дээр явган сууж бие засах, 00-ын өрөөнөөс гарах гэж яаруу сандруу бие засах нь шээсний сүвийн халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг” хэмээн Үндэсний эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн ярьжээ.

Мэргэжилтнүүд нийтийн 00-оос халдвар авахаас сэргийлэхийн тулд дараах 3 зүйлийг анхааруулсан юм.

1. 00 орсныхоо дараа шууд гараа угааж занш.

2. Гар ариутгагч бодис үргэлж биедээ авч яв.

3. Суултуур дээр суухаас өмнө суултуур дээр 00-ын цаас дэвсэх, эсвэл бактери устгадаг салфеткаар суултуурыг арчиж бай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шархалсан зүрх эдгэхэд хэчнээн хугацаа шаардагдах вэ?
2
2024.05.01
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.14 202.126.89.170

Yg vnendee niitiin 00 iin suultuuraas ilvv tsaasan mungun dewsgert ilvv ih nyn teedegshd. Tegsen ch gesen bid bohir zawaan mungiig goldoggvi bizde. Shijigeer uwduj, svjigeer edgene gedeg l vnen ymda

1 Хариулах