Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Википедиа дээрх ХАМГИЙН АЙМШИГТАЙ 17 хуудас

Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан гэдгийг дахин сануулъя.


1. Fred and Rosemary West

Энэ бол доод тал нь 10 эмэгтэй болон жаахан охидын амийг хороосон эхнэр нөхөр хоёр юм. Хөнөөсөн хүмүүсийнх нь дунд тэдний өөрсдийн охин хүртэл багтдаг аж. Тэд хохирогчдоо хүлж, хүчиндэж мөн тамладаг байсан байна.

2. Black-eyed children

Хүүхдийн дүрээр үзэгддэг энэ амьтад хаа нэгтээ алхаж явахад эсвэл гэрийн тань үүдэнд харагддаг байна.

3. Lizzie Borden

Түүний үйлдэж байсан хэргүүдийн тухай түүхээс гадна түүний бодит зургууд аймшигтай.

4. The Max Headroom broadcast signal intrusion

Телевизээр гэнэт хачирхалтай маск өмссөн залуугийн дүрс гарч ирэн, сонин дүрс бичлэг тоглогдож байсан тохиолдол 1987 онд АНУ-д болж байжээ. Хэн ийм зүйл хийснийг олж тогтоогоогүй байна.

5. Ultimate fate of the universe 

Гариг, ертөнц хэрхэн сөнөх боломжтой тухай бичсэн энэ хуудас маш олон хүмүүст гэнэтийн айдсыг мэдрүүлдэг байна. Юу ч болж болно гэдгийг мэдрэх нь магадгүй хамгийн хэцүү айдас биз ээ.

6. Joyce Vincent

Нас бараад, гурван жилийн турш цогцос нь байрандаа байсаар л байжээ.

7. Project MKUltra

MK Ultra болон тагнуулчдын оюун ухааныг удирдах хөтөлбөрийн тухай итгэмээргүй мэдээллүүд. Энэ туршилтуудаас санаа аван "Stranger Things" кино бүтсэн гэдэг. 

8. List of unusual deaths

Янз бүрийн хачирхалтай үхлийн тухай энд жагсаан бичсэн байдаг. Мөн сүүлийн үеийн мэдээллүүд ч нэмэгдэн ордог байна.

9. The disappearance of Maura Murray

2004 онд ор сураггүй алга болсон эмэгтэйн тухай хачин мэдээллүүд олон байдаг байна. Хачирхалтай дуудлага, хуурамч үхэл, машины осол гэх мэт энэ хэргийн тухай олон хачирхалтай зүйлс бий.

10. June and Jennifer Gibson, aka "The Silent Twins"

Өөрсдөөсөө өөр хэнтэй ч ярьдаггүй ихэр охид гэмт хэрэгтнүүд болж 11 жилийн турш сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан байна. Нэг нь нөгөөгөө амар тайван амьдруулах гэж өөрийгөө хороосон гэдэг.

11. The Hinterkaifeck murders

Энэ хэрэг 1922 онд Германд болсон юм. Нэгэн фермер цасан дээрээс өөрсдийнх нь байшин руу чиглэсэн мөр олжээ. Гэвч буцаад гарч явсан мөр байхгүй байв. Гэр бүлийнхэн нь хачин дуу чимээ сонсох болж, түлхүүр нь алга болж, тэдний хэнийх нь ч уншдаггүй сонин хүртэл ферм дээрээс нь олдох болж. Гэрийн үйлчлэгч тэр газрыг сүнстэй болсон гэдэгт итгэсэн учир ажлаасаа гарч оронд нь шинэ үйлчлэгч ирсэн өдөр гэр бүлийнхэн болон шинэ үйлчлэгч бүгд алуулсан байжээ. Хэн яагаад ийм хэрэг үйлдсэнийг хэн ч олж чадаагүй гэдэг.

12. Armin Meiwes

Уг залуу хүний мах зооглох дуртай нэгэн байсан ба интернэтээр өөрт нь идүүлэхийг хүссэн хүнийг олсон байна. Тэгээд л... Тэгсэн юм даа.

13. The Villisca axe murders

Нэгэн гэр бүлийг зочдынх нь хамт хөнөөсөн аймшигт хэргийн тухай.

14. Nathaniel Bar-Jonah

Энэ бол хүн хулгайлж, мөн хүний мах иддэг гэмт хэрэгтэн юм. Хүний махаар хийсэн хоолны жор хүртэл хийж байжээ.

15. Charles Domery

Тэр бол хэзээ ч юунд ч цаддаггүй, тун хачин хоол хүнс хэрэглэдэг нэгэн байсан юм. Үүнд нь муур, савхи, лаа, хүний хөл гээд янз бүрийн зүйл багтана.

16. David Parker Ray

Toy-Box Killer гэх нэрээрээ алдаршсан уг алуурчны тухай аймшигт хэргүүд энд бичигдсэн байна. 

17. Karl Patterson Schmidt

Могой судлахаар явсан судлаач хор нь түүнийг алж чадахгүй гэж итгэсэн учир хазуулсныхаа дараа болж буй бүх үйл явдлыг тэмдэглэл дээрээ буулгасаар үхсэн байна.

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
36
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.