Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Цаазын ялын тухай алдартнуудын ишлэлээс

Оросын Хатан хаан Екатерина “Цаазын ял бол сул дорой улсад байдаг зүйл” гэж хэлж байв.


Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цаазын ялыг буцаан сэргээх талаар их ярилцаж байна. Ямар дэглэмтэй, ямар шашинтайгаас хамааран дэлхийн улс орнууд энэ тал дээр янз бүр байдаг. Орчин үеийн хүмүүнлэг нийгэмд ийм ял байж болохгүй гэсэн нэг хэсэг байхад “Гэмийг гэмээр, хариуг бариугаар” гэх хүн ч бий. Оросын Хатан хаан Екатерина “Цаазын ял бол сул дорой улсад байдаг зүйл. Учир нь ард түмнээ амар жимэр, аз жаргалтай амьдруулж чадахгүй байгаа оронд л гэмт хэрэг гардаг юм” гэж хэлж байв. Ингээд хуулийн дээд хэмжээ буюу цаазын ялны талаар алдартнуудын хэлсэн ишлэлээс танилцуулья. Энд дэмжсэн, эсэргүүцсэн санал бодол аль аль нь байгаа гэдгийг болгоогоорой.

“Ямар ч юм чаддаггүй, ашиггүй, муу хүн гэж байдаггүй. Цаазын ялын хамгийн утгагүй зүйл нь тухайн гэмт хэрэгтний хийсэн нүглийг ажил хийлгэн цайруулж болно гэдэгт байгаа юм”
Федор Васильевич Ушаков

“Хүнийг хийсэн хэргийнх нь төлөө цаазалдаг болохоос хийх хэргийнх нь төлөө цаазалдаггүй”
“Цаазын ял ганц ч гэмт хэрэгтнийг зогсоосон түүх байхгүй”
Жорж Мартин

“Дүүжлүүр бол нийгмийг өвчнөөс нь анагаах хамгийн үр дүнтэй арга”
Д.Кейн

“Хэрэв шүүх, цаазын ял байхгүй бол бид буруу номтнуудыг юугаар айлгаж, номхтгох болж байна”
Дарий (гүн ухаанч)

“Хэрэв цаазын ялыг цуцлах шаардлагатай байгаа юм бол эхлээд алуурчин, гэмт хэрэгтнүүд та нар хүн алахаа больчих”
Альфонс Карр

“Манайд цаазын ял байсан бол маш олон хүн амьд байх байсан сан”
Н.Рейган

“Гэмт этгээдүүдийг хороосноор гэмт хэргийг устгаж чадах уу? Үгүй, харин ч улам их болно”
Блез Паскаль

“Цаазаар авах бол хүнийг алах хамгийн муухай хэлбэр. Яагаад гэвэл нийгмийн дэмжлэгээр хийгддэг болохоор”
Жорж Бернард Шоу

“Цаазын ял бол тухайн хэрэгтнийг давтан хэрэг үйлдэхээс 100 хувь хамгаалдаг зүйл”
Жорж Уилл

“Хэрэг хийхээс нь өмнө цаазалж чаддаг болсон цагт л цаазын ял гэмт хэрэгтэй тэмцэх сайн арга болох болно”
Вуди Ален

“Ерөнхийлөгч Буш абортын эсрэг байсан мөртлөө цаазын ялыг дэмждэг байлаа. Тэр яг загасчин шиг сэтгэсэн байгаа биз. Түрсээ голд шидээд дараа нь том болсон хойно нь шарж иднэ”
Элейн Буслер

“Ял гүйцэтгэгчийн гэрт цаазын ял цуцлах тухай ярьдаггүй”
Ашот Наданян

“Өмхийрсөн шархыг цаазын ялаар эдгээж чадахгүй”
Нельсон Мандела

“Цаазын ял бол өвчтэй нийгмийн эм”
Екатерина II

“Английн цагдаа нарын баталснаар Дундад зууны үед төв талбайд хулгайчдыг цаазалж байхад хамгийн их халаасны хулгай гардаг байсан гэнэ”
Ах дүү Вайнер

"Цаазын ял ашиггүй, утгагүй зүйл гэдгийг хүн төрөлхтөн, орчин үеийн соёл иргэншлийн мянган жилийн түүх батлаж байна. Хэчнээн гэмт хэрэг үйлдсэн этгээд ч гэсэн өөрийн улсын иргэнийг цаазлан хороож байгаагаараа тухайн улс орон бусад иргэдээ хатуу харгис болгож байна гэсэн үг.”
В.В.Путин

“Эр нөхрөө хүнд алуулсан хүний хувьд хэлэхэд би хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг цаазлахын эсрэг зогсдог. Муу зүйлийг муу юмаар засаж болохгүй. Яагаад гэвэл энэ нь өшөө авалт болчихно. Хүний амийг авснаар шударга ёс тогтохгүй”
Коретта С. Кинг (1968 онд алагдсан Мартин Лютер Кингийн эхнэр)

“Цаазын ялыг халсан цагт үхэл нь ял байхаа болино”
Станислав Ежи Лец

“Улс оронд энх тайван байх цагт цаазын ял оноож болохгүй”
Авраам Линкольн

“Цаазын ял гүйцэтгэгч бол хүний махан идэштэнтэй л ижил. Хэн хэн нь амьдрахын тулд алж байна”
Рамон Гомес де ла Серна

“Цаазлаад алчихсан хүнийг засаж хүмүүжүүлнэ гэж байхгүй. Харин түүгээр дамжуулж бусад хүмүүсийг хүмүүжүүлж байгаа юм”
Мишель де Монтень

“Хийсэн хэргээс нь давсан муухай шийтгэл оноож болохгүй”
Карл Маркс

“Цаазын ял онооно гэдэг түүний засарч, хүмүүжих боломжийг нь устгаж байна гэсэн үг”
Альбер Камю

“Гэмгүй нэг хүнийг цаазалснаас гэмтэй 10 хүнийг өршөөсөн нь дээр”
Орос ардын зүйр цэцэн үг

“Цаазын ял гэдэг бол дэлхийд нэг гэмт хэрэгтнээр цөөн болж, харин нэг гэмт хэрэг нэмэгдэхийг хэлнэ”
Тойшибеков Бауржан

“Freedom House”, “Amnesty International”-ийн чансаанд бид доогуур ордог. Яагаад гэвэл манайд цаазаар авах ял байгаа. Гэхдээ хэрэв бид цаазын ялгүй байсан бол манайх шиг том олон улсын төв болсон газар дэлхийн хар тамхины төв болж, улс оронд хар тамхи тарах байлаа”
Ли Куан Ю

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
25
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.