Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Дэлхийн дүрслэх урлагийн цөм- Документагийн тухай ярилцъя" арга хэмжээний тухай МЭДЭХ ЁСТОЙ БҮХЭН

Урлаг сонирхдог, урлагт хайртай хэн бүхний заавал очих арга хэмжээ юм.


Дэлхийн дүрслэх урлагийн цөм хэмээгддэг "Документа" дүрслэх урлагийн 14 дэх удаагийн олон улсын наадамд манай 3 уран бүтээлчийн 6 бүтээл дэлгэгдлээ. Наадамд оролцож, үзэж сонирхсон уран бүтээлч, сэтгүүлч, зохион байгуулагчид "Документагийн тухай ярилцъя" 7 хоногийн арга хэмжээг энэ сарын 16-наас эхлэн эх орондоо зохион байгуулж байна. Урлаг сонирхдог, урлагт хайртай хэн бүхний заавал очих арга хэмжээ юм.

1. Монгол уран бүтээлчид анх удаа уригдан оролцсон.

Грекийн Афин хотноо болсон "Документа" олон улсын наадамд Балдугийн Шарав, Цэрэнпилийн Ариунтөгс, Болдын Номин нарын уран бүтээлчид уригдан оролцсон нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд онцлох үйл явдал боллоо. 

2. 10-р сарын 17-наас 23-ны хооронд Документагийн тухай баримтат видео, уран бүтээлчдийн видео ажлууд болон зочид төлөөлөгчдийн нээлттэй хэлэлцүүлэг зэрэг сонирхолтой үйл ажиллагаа болно. 

3. Өнөөдөр буюу 10-р сарын 20-ны өдөр "Документа 14" нээлттэй хэлэлцүүлгийн үеэр уран бүтээлчидтэй уулзаж, халуун яриа өрнүүлэх боломжтой. 

4. "Документагийн тухай ярилцъя" арга хэмжээ Art Space 976+ галерейд болох юм.

Image may contain: 1 person, standing, text and outdoor

Таныг ч бас урьж байна! 

"Документагийн тухай ярилцъя - 7 хоног" тухай дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк эвэнтээс аваарай. 

"Документа" дүрслэх урлагийн 14 дэх удаагийн олон улсын наадмын үеэрх үзэсгэлэнгээс онцлон хүргэж байна. 

"Documenta 14" албан ёсны фэйсбүүк хуудас

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
5 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
6 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
15
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.