Хайх зүйлээ бичнэ үү

мин

Л.Энхрийлэн мөнгөн медальтай буюу монгол бөхчүүдийн барилдааны бичлэгүүд

Манай шигшээ баг 1 мөнгө, 2 хүрэл медальтай 6-р байрт жагсаж байна.


Энэ сарын 18-22-нд Хорватын Загреб хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж байна. Тэмцээнд 83 орны 590 бөх оролцож байгаа.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 66, 73 кг, эмэгтэй 52, 57 кг-ийн барилдаанууд болж, аваргуудаа тодрууллаа. Энэ өдрийн алтан медалиуд Бразил, Азербайжаныг зорьж, хоёр алт нь Японд очсоноор жүдогийн эх орныхон багийн дүнгээр тасархай тэргүүлж байна. Энэ хоёр алтан медалийг Японд эмэгтэй жүдочид нь авчирсан.

Эмэгтэй 52 кг

Хифүми Абэгийн дүү 17 настай Үта Абэ түрүүлэх нь тодорхой байсан. Дюссельдорфийн Гран Прид түрүүлж, IJF цуврал тэмцээний хамгийн залуу аварга болж байсан энэ охин Токиогийн Их Дуулгын мөнгөн медальтай. Финалд түүнтэй нутгийнх нь Чишима Маэда барилдсан болохоор япончууд энэ жинд бас мөнгөтэй.

1. Абэ Үта (Япон)
2. Маэда Чишима (Япон)
3.Назакат Азизова (Азербайжан), Клеония Рачиу (Румын)

Тавдугаар байрт Б.Хорлоодой орж, 7-д Азербайжаны бөх П.Буянхишиг жагслаа. Б.Хорлоодой шууд шөвгийн 16-гаас барилдлаа. Эхлээд тэр Бразилийн Мариа Табатай барилдаж, вазаригаар ялсан.

Дараа нь румын бөх Клеония Рачиуг вазаригаар давсан.

Хагас шигшээд Японы Үта Абэтэй таарч, цэвэр ялагдсан.

Хүрэл медалийн төлөө Азербайжаны Назакат Азизоватай барилдан, иппон ялагдсанаар шагналт байрт орсон амжилтаар тэмцээнийг дуусгалаа.

Б.Мөнхжаргал эхний тойрогт Польшийн CIESLIK Klaudia-д ялагдсан.

Эмэгтэй 57 кг

Өнгөрсөн тэмцээний аварга 19 настай Харүка Фүнакүбо залуучуудын дэлхийн хошой аварга боллоо. Тэр Азербайжаны М.Ичинхорлоогоор иппон ялалтын гараагаа эхэлж, Голландын Виссер, Германы Старке, Өмнөд Солонгосын Ким, финалд манай Л.Энхрийлэн гээд бүгдийг нь цэвэр ялсан.

1. Фүнакүбо Харүка (Япон)
2. Л.Энхрийлэн (Монгол)
3. Чи-Сун Ким (БНСУ), Мина Либир (Бельги)

Л.Энхрийлэн эхний тойрогт Колумбын Васкес Кейлаг цэвэр ялсан.

Дараа нь Унгарын OZBAS Szofi-г вазаригаар ялсан.

Гуравдугаар тойрогт Австрийн Теодоракис Асиминаг цэвэр яллаа.

Казахстаны Аийда Карчаеваг иппон яллаа.

Хагас шигшээд Хорватын TOPOLOVEC Tihea-г давж, алтан медалийн төлөө барилдах болсон.

Финалд Японы Фүнакүбо Харүкад унаснаар мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэй 66 кг

Энэ жинд япончууд медаль авах боломжоо эхний тойрогт л алдсан. Тошимичи Мотеки Италийн Ломбардод унасан юм. Харин финалд насанд хүрэгчдийн тэмцээнээс медаль хүртдэг томчууд шалгаран үлдсэн. Насанд хүрэгчдийн Панамерикийн АШТ-ий мөнгөн медальт Бразилийн Даниэль Карньин, насанд хүрэгчдийн Азийн аварга Узбекистаны Артем Штурбабин нар барилдаж, барилдаан дуусахаас 30 секундын өмнө авсан вазаригаар Даниэль дэлхийн аварга боллоо.

1. Даниэль Карньин (Бразил)
2. Штурбабин Артём (Узбекистан)
3. Махмадбеков Самон (Tажикистан), Ниниашвили Баграти (Гүрж)

Манай бөх Т.Баттөмөр эхний тойрогт Турк улсын DONMEZ Cengizhan-г цэвэр ялсан.

Хоёрдугаар тойрогт Германы Адам Михаэльд цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэй 73 кг

Энэ жинд сенсаац гарсангүй, Хидаят Гейдаров түрүүллээ. 20 настай азербайжан залуу өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гээд бүх ангилалд Европын аварга болоод байгаа. Өнгөрсөн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медальтай буцаж байсан бол энэ удаад түүнийг зогсоох бөх гарсангүй.

1. Гейдаров Хидаят (Азербайжан)
2. Билала Чилоглу (Турк)
3.Григалашвили Тато (Гүрж), Дидар Хамза (Kазахстан)

Манай бөх Б.Батболд эхний тойрогт Хонконгийн LEE Kwok wing-г цэвэр ялсан.

Хоёрдугаар тойрогт Португалын Фернандо Жоаод вазаригаар ялагдаж, Загребийг орхисон.

Ийнхүү залуучуудын ДАШТ-ий эхний хоёр өдрийн дараа Японы баг 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлж, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай Азербайжан, 1 алт, 2 хүрэл медальтай Гүржийн багууд удаалж байна. Манай шигшээ баг 1 мөнгө, 2 хүрэл медальтай 6-р байрт жагсаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
25
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.