Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Аль улсын жуулчид хамгийн муухай вэ

Ингээд ад үзэгддэг, аймшигт жуулчдын чансааг танилцуулья.


Их Британийн “Post Magazine” сэтгүүлийн газраас дэлхийн хамгийн муухай жуулчдыг тодруулжээ. Аль улсын аялагч жуулчид очсон газартаа үймээн тарьж, хүмүүсийн ая тухыг алдагдуулдаг гэж бодож байна? Доорхи жагсаалтад байгаа улсуудын жуулчдаас хүлээн авч байгаа улс орон нь төдийгүй аялал жуулчлалын компаниуд ч айдаг байна. Ингээд ад үзэгддэг, аймшигт жуулчдын чансааг танилцуулья.

Хятад

Урд хөршийн маань жуулчид энэхүү муухай жуулчдын чансааг тэргүүлсэн. Гэхдээ тэдэнгүй бол дэлхийн ямар ч улсын аялал жуулчлалын салбар хөгжихгүй. Жуулчдын тоо, зардаг мөнгөөрөө ч тэд толгой цохино. Хятад жуулчид ёс зүйгүй талаар дэлхий дахин ярьж байгаа тул Хятадын Засгийн газраас гадаадад жуулчилж байгаа иргэддээ гадаадад биеэ хэрхэн зөв авч явах талаар зааварчилгаа хэвлүүлэн тараадаг. Хятад жуулчдын гаргадаг нисэх буудал дээр бөөнөөрөө дараалал дайрах, нисэхийн ажилтнуудыг доромжлох, биенд нь халдах, зөвшөөрөлгүйгээр төмөр зам, машины зурваст орох, боомт, өртөөний эд зүйлсийг эвдэх, хориотой аюултай зүйл тээвэрлэх зэрэг хэрэг нь зарим оронд хуулийн хариуцлага хүлээх гэмт хэрэгт тооцогддог. Гудамж талбайд нусаа хаях, хаана ч хамаагүй тамхи татах, бөөнөөрөө зам талбайд налайн сууж, зорчигчдод саад учруулах явдал байнга гаргадаг. Хятадын жуулчдын групп буудаллаад явсны дараа зочид буудлын эзэд өрөөндөө бага зэрэг засвар хийхээс өөр аргагүй болдог байна. Уран зургийн галерей болон театрт жүжиг үзэж суухдаа ч гар утсаа гарган өөрөг зураг авдаг зан нь ч тэднийг муухай жуулчны тоонд оруулдаг билээ. Хоол идэх соёл ч бас нөлөөлнө. Хятадууд хүчтэй сорж идэх дуртай, загасны ясыг тавган дээрээ нулиман хаяж, хогоо ширээн дор хаядаг нь рестораны үйлчлэгч нарыг шоконд оруулдаг.

Их Британи

Хоёрдугаар байрт Их Британийн жуулчид оржээ. Боловсон, соёлтой, найрсаг тэд архи, шар айраг уугаад л огт өөр хүн болон хувирдаг. Нүцгэн гудамжаар явах, тагтан дээрээс усан санд үсрэх, зодоон нүдээн гээд “согтуу англи жуулчин” аймшигтай. Хорватын Хвар арлын захирагч тэднээс залхсандаа олон нийтийн газарт уун согтуурсан этгээдийг 700 еврогоор торгох дүрэм гаргаж байлаа. Их Британичуудын нэрийг архинаас гадна гутаадаг зүйл бол залилан. Тэд хоолны хордлого авлаа хэмээн хууран мэхлэж, шүүхэд зарга үүсгэсэн явдал Испани тэргүүтэй Европын орнуудад маш олон удаа гарсан. Зочид буудлын хоолноос болж ходоодны өвчтэй боллоо гэж заргалдсан гэрбүлийн хоёр англи жуулчин үнэндээ амралтынхаа үеэр 109 шил архи, шар айраг уусан байв.

Герман

Хүндэт “хүрэл” медалийг германууд авлаа. Англичууд уудаг бол германууд өөнтөгч. Германы жуулчин бүр ийм зантай. Буудлын хоол нэг төрлийн, жуулчлалын сурталчилгааны хуудсанд байсан шиг унтлагын өрөөнд тагт байхгүй бол тэд мөнгө төлөхийг шаардана. Зочид буудал цахим хуудасны гэрэл зурганд байсан шигээ биш байхад л тэд хохирлоо барагдуулна хэмээн заргалддаг. Зарим үед огт дэмий юманд ч зарга үүсгэнэ. Германы нэгэн жуулчин оройн хоолон дээр 3 шар айраг захиалан уужээ. Ирсэн шар айраг болгон хэмжээ нь өөр байсныг ажигч герман анзааран, зургийг нь аваад сууж байж. Германдаа хариад тэр эр дутуу аягалсан шар айрагны миллиметр болгонд мөнгө нэхсэн байна. Мөн нэг герман залуу усанд шумбахаар гадаадад аялжээ. Удалгүй тэр жуулчны компанид тэдний буруугаас болж, хүзүүгээ гэмтээсэн хэмээн гомдол гаргасан юм. Үнэндээ тэр нэг ч удаа усанд шумбаагүй. Түүний гомдолд “Буудлын өрөөний телевизор буруу байранд өлгөөстэй байсан тул зурагт харах гэж байнга толгойгоо эргүүлсээр байгаад хүзүү гэмтсэн. Усанд шумбан цагийг сайхан өнгөрүүлэх ёстой байсан 3 хоногоо би хүзүүгээ эмчлэх гэсээр алдсан” гэж бичсэн байв.

Америк

Гадаадад аялж байгаа америкчууд уухаас гадна жижиг хулгай хийхээс буцахгүй. Согтуу зодоон, хаана ч хамаагүй бие засах, зочид буудлын эд зүйлсийг хулгайлах. Энэ бол америк жуулчдын гаргадаг хэргүүд. Түүнээс гадна америкчууд их гүрний дээрэнгүй үзэлтэй тул хүссэн бүхнээ хийж болно гэсэн бодолтой. Хэрэв буудлын үйлчлэгч хүссэн зүйлийг нь хийхээс татгалзвал доллар гарган шидэж, мөнгөөр бүхнийг шийдэх гэж оролддог. Мөн тэд байнга төөрөх, эсвэл ачаа бараагаа гээдэг зуршилтай нь жуулчны компаниудад илүү төвөг болдог.

Израиль

Израиль жуулчны авир зан англи, америкчуудаас бараг ялгаагүй. Адилхан л архидалт, хулгай хийнэ. Зочид буудалдаа өглөө болтол үдэшлэг зохион, хөлчүүрж, бусад амрагчдад төвөг учруулна. Хамгийн муухай зан нь тэд маш харамч. Хятадууд хэчнээн муухай байлаа ч орлого оруулдаг бол израилчуудаас илүү мөнгө салгана гэж хэзээ ч байхгүй.

Орос

Урд хөрш нэгдүгээр байр эзэлж байхад хойд хөрш минь чансаанд багтахгүй байна гэж юу байх вэ. Бид ийм л хөрштэй улс. Юуны өмнө оросууд уудгаараа алдартай. Үүнийг дэлхий мэднэ. Мөн буудлын эд зүйлс хулгайлах, тавилга эвдэх, үйлчилгээний ажилтнуудыг доромжлох бол тэдний үйлддэг зүйл. Зочид буудлын алчуур, халат хулгайлах бас яая гэхэв. Харин оросууд буудлаас аяга таваг, цахилгаан хэрэгслүүдийг нь аваад явчихдаг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
3 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.