Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Снуп Догг 46 нас хүрлээ буюу түүний амьдралын дүрэм

Би энд ганц хүнд таалагдах гэж л ирсэн. Тэр хүн нь би өөрөө


Өнөөдөр Америкийн рэпер, gangster rap-ийн гол төлөөлөгчдийн нэг Снуп Догг 46 нас хүрч байна. Залуудаа тэр хар арьстнуудын "Crips” бүлгийн гишүүн байсан бөгөөд хар тамхины хэргээр шоронд сууж байв. 1992 онд Dr. Dre түүнийг ивээлдээ авснаар дуучны замнал нь эхэлсэн түүхтэй. Жилийн дараа тэр Snoop Dogg (Келвин Кордозар Бродус багынхаа хочийг дурсан ийм нэртэй болсон юм) анхныхаа цомог “Doggystyle”-ийг гаргажээ. Одоогийн байдлаар Снуп Догг 14 цомог гаргаснаас гадна нэлээд олон кинонд тоглоод байгаа.
Хууль дүрэмтэй байнга асуудалтай явж ирсэн Снуп Доггийн амьдралын дүрэмтэй танилцацгаая.

“Амьдралын дүрэм надад цөөхөн бий. Жишээ нь, би хэзээ ч тайвшруулах эмийг нойрны эмтэй хамт уудаггүй”
Бүх юмнаас залхахаараа би дуу хөгжмөө хаяад жижигхэн кафе нээж, хүмүүст “Одооноос эхлэн намайг Суп Догг гэж дуудаарай” гэж хэлнэ”

“Юу ч хийдэг байсан ажлаа сайн хий. Макдоналдад котлет шардаг байлаа ч ур чадвараа сайжруул. Хүн болгон рэпер болж чадахгүйн адил би ч чам шиг котлет шарж чадахгүй. Надаас илүү юм чамд байгаа гэдгийг үргэлж санаж яв”
“Нүднээс далдуур хүмүүс намайг коллежэд сурч байгаагүй болохоор тэнэг гэж хэлдгийг би мэднэ. Надад огт хамаа алга. Би эрүүл ухаан эрдэм мэдлэгийг үргэлж ялдаг гэдгийг мэднэ”

“Би хар тамхийг ялах гэж хичээсэн, гэвч тэр хүчтэй болоод надад хариу цохилт өгсөн”
“Төр засгаас хар тамхи, өсвөр насныхны гэмт хэрэгтэй тэмцэх болохоороо хамгийн гол зүйлийг мартчихдаг. Энэ дайнд ялна гэж байхгүй. Гэхдээ хар тамхи, дээрмийн бүлэгт орохоос хөлбөмбөгийн сургууль, дээд боловсрол эзэмшихэд амар хялбар болгож болно шүү дээ”

“Би хөгжмийн талаар чалчаад байдаг хүн биш. Учир нь хөгжим надаас өмнө бий болсон зүйл”
“Эцэггүй өснө гэдэг тийм хэцүү зүйл биш. Жишээ нь, харин эцэггүй байсны ачаар би сайн аав болж чадсан”

“Хөдөлмөрөөрөө мөнгө олж байгаа хүнийг бүү буруутга”
“Атаархал бол шүтэн бишрэх бас нэгэн хэлбэр. Надад атаархаж байгаа хүнд миний хийж байгаа юм таалагддаг гэсэн үг шүү дээ”

“Хэн нэгэнд таалагдах гэж оролдох нь уйтгартай. Би энд ганц хүнд таалагдах гэж л ирсэн. Тэр хүн нь би өөрөө”
“Өөрийнхөө өнгөрсөн үеийн талаар нэг үг хэлэхэд би өнгөрснөө үргэлж санаж байдаг, юунд ч харамсдаггүй”

“Хүнд зөвлөгөө өгөх шиг сайхан зүйл байхгүй”
“Зарим эмэгтэйчүүдийг гичий гэж нэрлэдэг байсан үе надад бий. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, бүх гичий эмэгтэй биш гэдгийг би ойлгосон”

“Эмэгтэйчүүдийн эрх мэдэл нэмэгдэж байгаа үед бид амьдарч байна. Эрх мэдэлтэй болох тусмаа тэд дэлхийг өөрчилж байгааг би охинтой болсон хойноо ойлгосон”
“Бенни Хидийн дүрд тоглохыг их хүсдэг. Нүүрээ цагаан будгаар будуулсан ч хамаагүй”

“Хаммер байгаагүй бол Снуп ч байхгүй байсан”
“Улс болгон өөрийн соёл, зан заншилтай. Түүнийг судлаж, янз бүрийн бурханд нь итгэж байж тухайн орныг сайн мэддэг болно. Хаана ч амьдарч болно. Би эх орончдыг үзэн яддаг. Би хаагуур ч хамаагүй аялаж, зугаалдаг, Ислам, Христос хэн хэнд нь итгэдэг”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
26
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.