Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

10.20: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 7 сэдэв

Таны хоцрох ёсгүй мэдээллүүд.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тод хараар тэмдэглэсэн хэсэгт дарна уу.

Энэ өдөр таны мэдэх ёстой бүх зүйл бол:

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томиллоо. Сайд нар өнөөдөр тамгаа  хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Цэргийн жинхэнэ албаны 2017 он хоёрдугаар ээлжийн татлага нийслэлийн хэмжээн аравдугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гаалийн ерөнхий газрыг Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг  тохиолдуулан Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул өнөөдөр гардуулан өглөө.

Хууль зөрчин төрийн өмчийг шамшигдуулсан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг, Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-аас баривчилсан талаар эх сурвалж мэдээлж байна. Улмаар нэр дурдсан хоёр хүнийг цагдан хорьсон бололтой.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ”Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТАНХИМ” шинээр тохижуулан ашиглалтад орууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

2017-2018 онд урьдчилсан байдлаар 1629 багийн 177480 өрхөд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
8
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.