Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Отгонтэнгэр хайрханд сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байна.


ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байна.

Твиттер болон фэйсбүүкээр алга болсон иргэдийг эсэн мэнд олдсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Одоо болтол тэднийг олоогүй. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Эсэн мэнд олдсон гэх цахимаар цацагдаж байгаа мэдээлэл худлаа" гэлээ.

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд одоогийн байдлаар Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний газрын баг бүрэлдэхүүн, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 70 орчим алба хаагч оролцож байна.

Эрлийн баг бүрэлдэхүүн шөнө болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өглөө эрт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон тухай шөнийн 01.30 минутад Шуурхай бүлгээс мэдээллээ.

Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасны нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон гэсэн дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг Онцгой байдлын байгууллагаас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
7
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.