Хайх зүйлээ бичнэ үү

мин

Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо

Сураггүй болсон иргэдийг аврах, хайх ажиллагаа үргэлжилж байна.


Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийж байгаад сураггүй болсон иргэдийг аврах, хайх ажиллагаа үргэлжилж байна.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс Төрийн ордонд өнөөдөр /2017.10.23/ хуралдаж, аврах ажиллагаа зохион байгуулж буй талаарх мэдээллийг солилцож, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ийн бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.

Тус дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 4 алба хаагч, уулчдын холбооноос 3 уулчин, аймгийн нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 55 хүн, 9 автомашинтайгаар 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 3 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, Давтан сургах, сэргээн засах төвийн 1 алба хаагч, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг, нийт  21 хүн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргээр өчигдөр орой нислэг үйлдэж, өнөө өглөө эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.

Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
7
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.