Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Оросын “дархлагдсан хулгайч” нарын булш

Алдартай улстөрч, яруу найрагч, зохиолч нарын хөшөөнөөс ч огт дутахгүй.


Булшных нь чулуу, хөшөөгөөр талийгаачийг ямар мэргэжлийн хүн байсныг нь мэдэж болдог гэдэг. Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт байгаа гэмт хэргийн томчууд буюу “дархлагдсан хулгайч” нарын булшны хөшөө баримлыг харахад сүр бараа ихтэй. Алдартай улстөрч, яруу найрагч, зохиолч нарын хөшөөнөөс ч огт дутахгүй. Хийдэг ажил, эзэмшсэн “мэргэжил”-ээсээ шалтгаалаад тэд хүний гарт амь насаа алдах нь олонтаа.

Дед Хасан (Аслан Усоян)

Оросын гэмт хэргийн ертөнцийг захирч байсан Дед Хасан мэргэн буучийн суманд амиа алдсан. Түүнийг Москвагийн Хованск хэмээх оршуулгын газарт оршуулж, том хөшөө босгожээ.

Япончик (Вячеслав Иваньков)

Япончик хочит Вячеслав Иваньков мөн л буудуулсан. Москвагийн хамгийн алдартай Ваганьково оршуулгын газарт тэр одоо нойрсож байна. Булшинд нь маш их хэмжээний мөнгө хийсэн гэсэн яриа байдаг.

Ровшан Жаниев (Ровшан Ленкоранский)

Энэ бол дээр гарсан хоёр “дархлагдсан хулгайч”-ийг “алуулсан” захиалагч буюу гол дайсан нь байлаа. 2016 онд Туркт буудуулсан түүний шарилийг эх орон Азербайжанд авчрахад хэдэн мянган хүн Үндэсний баатрын хэмжээнд уйлан хайлан, хүлээн авч байлаа.

Отари, Амиран Квантришвили

Гүрж гаралтай Амиран Квантришвили ч Ваганьковод эцсийн гэрээ олсон. Түүний оршуулгад Иосиф Кобзон, Зураб Соткилава, Арчил Гомиашвили, Валерий Васильев, Иван Ярыгин нарын алдартнууд ирж байв.

Вася Бриллиант (Владимир Петрович Бабушкин)

Оросын гэмт хэргийн энциклопед, “дархлагдсан хулгайч” нарын үлгэр жишээ болсон Вася Бриллиант амьдралдаа 10 шорон дамжсан. Хамгийн сүүлийнх болох Пермийн “Белый лебедь” шоронд тэр нас барсан. Соликамскт байх түүний булш “шилийн эрчүүдийн” тангараг өргөх газар болжээ.

Костя Могила (Константин Яковлев)

Константин Яковлев Москвад буудуулж, Петербургийн хөрсөнд шингэсэн хүн. Түүний булшин дээр хэрээс тэврэн зогсож байгаа өөрийнх нь хөшөөг босгоод Анна Ахматовагийн “Меня предавших в лоб целую, а не предавшего — в уста” шүлгийн мөрийг бичжээ.

Сильвестр (Сергей Тимофеев)

Сильвестр хочит Сергей Тимофеев бол “дархлагдсан хулгайч” биш ч ерөөд онд Москваг бүрэн мэдэлдээ оруулсан байсан гэмт хэрэгтэн. Гэвч машинд нь тавьсан бөмбөг дэлбэрч, амь насаа алдсан юм.

Хикмет Мухтаров

Азербайжаны “атаман” Хикмет Мухтаровыг төрөлх тосгон Кюркендид оршуулахад 2000 хүн ирж байв.

Паша Цируль (Павел Захаров)

Павел Захаров 1990-өөд оны Оросын гэмт хэргийн хаадын нэг. Булшин дээр нь “Шерифүүдэд дургүй” гэж сийлсэн байна.

Георгий Манагадзе (Гия Кутаисский)

Кутаисс хотын Чома оршуулгын газар дахь Гия Кутаисский хэмээх Манагадзегийн булш.

Василий Кочев (Вася Корж)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
19 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
39
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.