Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол дахь хойд солонгос ажилчид эх орондоо харьж чадахгүй зовж байна

Монголд зам, барилгын ажил газар сайгүй зогсон, цалин хоцрох, тэр байтугай цалингаа өгч чадахгүй байх явдал газар явч байгаа гэнэ.


Тэд бидний тухай

Radio Free Asia (RFA)
2017.10.22

Эх орондоо харья гэсэн ч чадахгүй зовж байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригийн дагуу дэлхийн олон орон өөрийн нутагт ажиллаж байсан Хойд Солонгосын ажилчдыг албадан гаргаж байна. Ажлын зөвшөөрөл, хөдөлмөрийн виза нь цуцлагдаж байгаа тул нутагтаа харихаас өөр аргагүй болж байгаа билээ. Гэтэл эх орондоо буцмаар байгаа ч харьж чадахгүй байгаа ажилчид бас байгаа аж. Тэд бол Монгол дахь Хойд Солонгосын ажилчид юм.

Монголд амьдардаг Өмнөд Солонгосын нэгэн бизнес эрхлэгчийн хэлснээр эдийн засгийн хямралд ороод байгаа Монголд зам, барилгын ажил газар сайгүй зогсон, цалин хоцрох, тэр байтугай цалингаа өгч чадахгүй байх явдал газар явч байгаа гэнэ. Үүнээс хамгийн их хохирч байгаа нь Хойд Солонгосын ажилчид. Тэд цалингийнхаа нэгэн хэсгийг улсдаа төлөх ёстой хүмүүс. Цалингаа авсан ч гар дээр үлдэх мөнгө тун бага тул хүн шиг амьдрах аргагүй гэсэн үг. Монголд ажиллах хугацаа 5 жил ч гадаад валют олохыг хүсч байгаа Хойд Солонгосын Засгийн газраас хугацааг нь дураараа сунгадаг, зугатаад нутагтаа харих, эсвэл гадаадад гарахаас сэргийлэн, гадаад паспортыг нь хурааж аван, хамаагүй гадуур явуулахгүй хянаж, цагддаг. Монголд байсан Хойд Солонгосын ажилчдын 70 хувь нь нутагтаа буцсан гэх ч үлдсэн 1000 ажилчин яахаа мэдэхгүй зовж сууна.

Монголын барилгын салбарын нэгэн захирал “Хямрал гарч, ажилгүй болсон тул солонгосчуудын ихэнх нь өнгөрсөн жилийн сүүлчээр нутаг буцсан” гэж бидэнд ярьлаа. Хойд Солонгосын талаас барилгачдаа уул уурхайн салбарт шилжүүлэх талаар ярилцсан ч Монголын уул уурхайн салбар нь ч хямралтай байгаа тул бүтээгүй гэнэ. Энэ хямрал цаашид ч үргэлжлэх тул Хойд Солонгосын ажилчдын тоо дахин нэмэгдэхгүй байх гэж шинжээчид үзэж байгаа гэнэ.
Хойд Солонгосын ажилчид сард 400 мянган төгрөгийн цалинтай нь монголчуудын цалингийн 70 хувьтай л тэнцэх мөнгө. Үүнийхээ 90 хувийг нь улсад тушаадаг болохоор маш хэцүү. Мөнгөгүй тул ажлын байрандаа хонох зэрэг тун хүнд нөхцөлд амьдарч байна. Гадаадад ажилладаг Хойд Солонгосын ажилчдын талаар цалингаа хураалгадаг, гадуур гарч болохгүй зэрэг хүний эрх их зөрчигддөг гэх яриа аль эртнээс гарч байсан. Харин Монгол дахь солонгос ажилчид харьцангуй эрх чөлөөтэй байдаг байсан гэнэ. Монголчууд БНАСАУ-тай ажилчин хүлээн авах гэрээг 2008 онд байгуулсан. Тэр үед Хойд Солонгосын ажилчид татвараас чөлөөлөгдөж, байр хөлслөн, эх орондоо байгаагүй сайхан чөлөөтэй амьдарч байв. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол улс 2008 онд дэлхийн хямралд өртсөн ч 2010 оноос эдийн засаг нь сэргэн, “Азийн шинэ бар”, “Монголын чоно” хэмээн нэрлэгдэж байлаа.

Өсөн нэмэгдэх цалин, эрх чөлөөт амьдралд нь татагдан, Монголыг зорих солонгос ажилчдын тоо нэмэгдэж, 2000-аад оны эхээр 300-500 хүн байсан бол 5000 болон нэмэгдсэн байна. Гэвч Засгийн газраас авсан гадаад валютийн хязгаарлалт, дэлхийн эдийн засгийн хямрал, гадаад худалдааны 80 хувийг эзлэдэг Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс шалтгаалан Монголын эдийн засаг 2015 оноос хямарч, гадаад өрөө дарж чадахгүй болон, энэ жилээс ОУВС-гаас тусламж авах болтлоо доройтсон. Цалин нь багассан, зарим үед авч чадахгүй байгаа хойд солонгос ажилчид байр, унааны мөнгөө төлж чадахгүй болсон тул барилга дээрээ хонодог болжээ. Будаа шөлхөнөөр амиа зогоож, цалингаа хүлээн, өвчин эмгэгтэй болсон хүн ч цөөнгүй гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.