Хайх зүйлээ бичнэ үү

мин

Улаанбаатар-Пусан хот “Эгч дүүсийн тосгон” байгуулна

Хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурав.


БНСУ-ын  Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй  Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр  Пусан хотын  дарга  Со Бёнсүтэй уулзаж,  хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Пусан хотын дарга  Со Бёнсү хэлэхдээ “Хэрэм босговол мөхдөг. Зам барьвал хөгждөг  гэсэн  Монгол ардын  зүйр үг байдаг.  Манай хоёр хотын хамтын ажиллагаа нэг жилээр хэмжигдэж байгаа ч  олон салбарт эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Пусаны урлагийн 55 дахь удаагийн их наадамд  Улаанбаатар хотын уран бүтээлчид ирж, гайхамшигтай үзүүлбэрүүдээ толилууллаа. Өнгөрсөн оны наймдугаар сард  Улаанбаатар хотод зочилж, хоёр хотын хамтын ажиллагааны гарааг бид тавьсан. Харин өнөөдөр энэ ажлын үргэлжлэл болох чухал бичиг баримтад  гарын үсэг зурах гэж байна.  Улаанбаатар хотын дарга С.Батболд болон НИТХ-ын Тэргүүлэгчид  Монгол Улсын нийслэл хотоос  Пусаныг зорин энэхүү арга хэмжээнд оролцож байгаад  талархсанаа дахин илэрхийлэе” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд  “Пусан -Улаанбаатар хотын харилцаа  түүхийн хувьд нас залуу ч  эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн энэхүү үйл явдал гэж миний хувьд үзэж байна. Нэг жил хоёр сарын өмнө  Пусан хотын дарга ноён  Со Бёнсү  тэргүүтэй төлөөлөгчид  Улаанбаатар хотод албан ёсны айлчлал  хийх үеэр хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын  үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр Пусанд найрсаг хамтын ажиллагаатай манай хоёр хот иргэд хоорондын харилцаагаа идэвхжүүлэх зорилгоор “Пусан албан ёсны хөгжлийг дэмжих тусламж” төслийг хэрэгжүүлэх, боловсрол болон соёл урлагийн салбарт  ч  нэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа  сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн хугацаанд  талууд хот тохижилт, хог хаягдал дахин боловсруулах,  газар тариалан, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын  ажиллагаагаа өргөжүүлж, туршлага судалж, албан хаагчдыг  сургалт, олон улсын хуралд оролцуулсан юм. Үүний үр дүнд ч манай хоёр хотын харилцаа богинохон хугацаанд  эрчимтэй  хөгжиж, тэр бүү хэл  байнгын шууд нислэгтэй болсон нь  том ололт гэдгийг онцлон хэлэе.  Холын Пусан  Улаанбаатарт ойртож,  манай  хоёр хот бүхий л салбарт  хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна”  хэмээлээ. Улаанбаатар Пусан хотын хооронд “Пусаны хөгжлийн албан ёсны тусламж” төслийг хэрэгжүүлж, сургуулийн сурах орчныг сайжруулах, “Эгч дүүсийн тосгон“ байгуулах, эрүүл мэнд,  боловсролын салбарт Сонгинохайрхан дүүрэгт томоохон ажил хэрэгжүүлэхээр зорьжээ.  Уг төслийн  санамж бичигт  Нийслэлийн Засаг дарга С.Батболд  Пусан хотын дарга  Со Бёнсү нар  гарын үсэг зурлаа.

Мөн  Нийслэлийн Соёл урлагийн газар болон Пусан хотын соёл, аялал жуулчлалын  газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт   гарын  үсэг зурах ёслол болов. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга  Ж.Дамдинцэрэн, Пусан хотын соёл, аялал жуулчлалын газрын дарга  И Бёнжи нар гарын үсэг зурлаа. Хоёр хотын дарга нарын уулзалт болон гарын  үсэг зурах ёслолд  НИТХ-ын Төлөөлөгч,  МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, НИТХ-ын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл,  О.Мөнгөншагай,  Ц.Одонтунгалаг, Монгол Улсаас  Пусан хотод суугаа консул  Д.Бямбадорж нар байлцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
35
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.