Хайх зүйлээ бичнэ үү

мин

Диего Марадона, Кобе Брайант нар “Тоттенхэм”-ийг дэмжлээ

Тоглолтын дараа Брайант “Кейн үнэхээр сайн юм. Хэрэв өөртөө итгэн, хичээж зүтгэх юм бол Роналду, Месси нарын түвшинд хүрнэ” гэж ярьсан.


Өчигдөр болсон Английн Премьер лигийн есдүгээр тойргийн “Тоттенхэм”, “Ливерпуль” багийн тоглолтыг дэлхийн хэмжээний хоёр од үзэж сонирхлоо. Домогт хөлбөмбөгч Диего Марадона, алдарт сагсан бөмбөгч Кобе Брайант нар дэмжсэн баг нь 4-1 харьцаатай ялсанд тун баяртай байцгаав.

Тоглолтын дараа Брайант хувцас солих өрөөнд орж, “Тоттенхэм” багийнханд баяр хүргэж, довтлогч Кейнд гарын бэлэг өглөө. Кобе “Би хөлбөмбөгт дуртай. Европт ирж үзэх бүр дуртай. “Тоттенхэм”-ийн тоглолт тун таалагдлаа. Кейн үнэхээр сайн юм. Харри залуу байна, улам сайн болох бололцоо түүнд бүрэн бий. Хэрэв өөртөө итгэн, хичээж зүтгэх юм бол тэр Роналду, Месси нарын түвшинд хүрнэ” гэж ярьсан.

Харин тоглолтын өмнө “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэн Диего Марадонаг угтан авч, хүндэтгэл үзүүлэн, “Тоттенхэм” багаас түүнд 10 дугаарын өмсгөлөө бэлэг болгон барьсан. Багийн дасгалжуулагч Маурисио Почеттино “Манай баг маш сайн тоглосон. Бид Марадона, Брайант хоёрын нүдний өмнө ялалт байгууллаа. Бидний хувьд агуу өдөр байлаа” гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
40
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.