Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөлбөмбөгийн хаан ПЕЛЕ 77 нас хүрлээ

“Дэлхийн хаана ч очсон гурван шүтээн бий. Энэ бол Иисус Христос, Кока-Кола, Пеле юм”


Бразилийн хөлбөмбөгч, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч Эдсон Арантис ду Насименту буюу Пеле өнөөдөр 77 нас хүрлээ. Дэлхийн 3 удаагийн аварга цорын ганц хөлбөмбөгч, XX зууны шилдэг хөлбөмбөгч, XX зууны шилдэг тамирчин гэсэн албан ёсны хэргэмээс гадна Хөлбөмбөгийн хаан гэсэн ард түмний хайрласан алдар түүнд бий. Замналынхаа туршид тэр 1289 гоол хийсэн. Энэ тоонд дөхөж ирэх тоглогч алга хэвээр байна. Ингээд түүний амьдралын дүрмээс танилцуулья. Амжилтад хүрсэн түлхүүрийг нь эндээс ойлгож болно.

"Хөлбөмбөг миний хувьд шашин шүтлэг. Би бөмбөгийг Бурхан шиг хүндэлдэг”
“Хөлбөмбөгч болж чадаагүй бол жүжигчин болох байлаа”

“Бөмбөг хөөж байгаа хүүхэд болгон Пеле шиг болохыг хүсдэг. Тийм болохоор би талбай дээр ч, амьдрал дээр ч тэдний үлгэр жишээ болох үүрэг хариуцлагатай”
“Бразил мөсөн дээрх хоккейгоор дэлхийн аварга болсон цагт Орос хөлбөмбөгөөр дэлхийн аварга болно”

“ДАШТ бол хөлбөмбөгчдийг сайн болон агуу гэдгийг нь ялгадаг шалгалт юм”
“Амжилт гэдэг чи хэдэн удаа ялснаар биш харин ялагдсаныхаа дараа яаж тоглосноор чинь тодорхойлогддог”
“Лев Яшин бол анх намайг дэлхийн шилдэг тоглогч болно гэдгийг хэлсэн хүн. Тэр бол миний анхны гадаад найз”

“Хүмүүс Пеле мундаг уу, Марадона сайн уу гэж маргалддаг. Харин шилдэг нь миний бодлоор Ди Стефано. Тэр бол төгс тоглогч”
“Хэрэв Марадона өөрийгөө хамгийн шилдэг нь гэж бодож байвал энэ нь түүний асуудал. Би 20 жил тоглохдоо 1000 гаруй гоол хийсэн. Ганцыг ч гараараа хийгээгүй. Бүгдийг нь шударга хийсэн”

“Лионель Месси агуу тоглогч. Авьяастай, гэхдээ толгойгоороо муу тоглох юм”
“Роналду Месси хоёрыг харьцуулбал Месси нь мэдээж илүү”
“Дэлхийн хаана ч очсон гурван шүтээн бий. Энэ бол Иисус Христос, Кока-Кола, Пеле юм”

“Шинэ Пеле хэзээ төрөх вэ гэж надаас байнга асуудаг. “Манай аав ээж хоёр намайг төрүүлээд дэлгүүрээ хаачихсан болохоор хэзээ ч төрөхгүй” гэж би хариулдаг”
“Пеле үхэхгүй, Пеле үүрд мөнх”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
49
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.