Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Криштиану Роналду Дэлхийн шилдэг хөлбөмбөгч боллоо

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдээ тодруулж, шагналыг гардууллаа.


Өчигдөр шөнө Английн Лондон хотод Олон улсын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдээ тодруулж, шагналыг гардууллаа.

Шилдэг тоглогч – Криштиану Роналду (“Реал”, Португал)

Криштиану Роналду FIFA-гийн “The Best” шагналыг хоёр дараалан хүртэж байна. Мөнхийн өрсөлдөгч Лионель Мессиг Бразилийн Неймартай хамт энэ удаад тэр яллаа. Энэ жил 32 настай португал залуу Аваргуудын лиг, Европын АШТ, Испанийн АШТ, УЕФА-гийн цом, Испанийн Цомын тэмцээнд түрүүлсэн.

Шилдэг дасгалжуулагч – Зинедин Зидан (“Реал” Мадрид)

Мадридын “Реал” баг энэ жил Аваргуудын лиг, Испанийн АШТ, УЕФА-гийн цом, Испанийн Цомын тэмцээнд түрүүлсэн. 45 настай Зиданы өрсөлдөгчид нь “Челси”-гийн Антонио Конте, “Ювентус”-ын Массимилиано Аллегри нар байлаа. Зидан түүхэнд анх удаа Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, дасгалжуулагч нарын шагналыг хүртсэн хүн болж байгаа юм.

FIFA Дэлхийн шигшээ баг

ФИФА-гийн бэлгэдлийн шигшээ багт Жанлуижи Буффон (“Ювентус”), Дани Алвес (“Ювентус”/”ПСЖ”), Леонардо Бонуччи (“Ювентус”/”Милан”), Серхио Рамос (“Реал”), Марсело (“Реал”), Тони Кроос (“Реал”), Андрес Иньеста (“Барселона”), Лука Модрич (“Реал”), Криштиану Роналду (“Реал”), Лионель Месси (“Барселона”), Неймар (“Барселона”/”ПСЖ”) нар багтсан.

Шилдэг хаалгач - Жанлуижи Буффон (“Ювентус”)

39 настай Буффон энэ жил Италийн аварга болж, Аваргуудын лигийн финалд шалгарсан амжилттай. Түүнтэй “Реал” Мадридын Кейлор Навас, “Бавари” Мюнхений Мануэль Нойер нар өрсөлдсөн юм.

Шилдэг эмэгтэй тоглогч – Лике Мартенс (“Барселона”, Голланд)

Энэ жил Европын аварга болсон Голландын багийн хагас хамгаалагч Лике Мартенс 24 настай. Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчийн шагналд түүнээс гадна Дейна Кастельянос (Венесуэл, “Санта Кларита Блу Харт”), Карли Ллойд (АНУ, “Манчестер Сити”) нар нэр дэвшсэн.

Шилдэг эмэгтэй дасгалжуулагч - Сарина Вигман

Энэ жил Европын аварга болсон Голландын “алтан” багийн дасгалжуулагч.

Пушкашийн шагнал – Оливье Жиру (“Арсенал”, Франц)

Энэ шагналыг улирлын хамгийн уран гоё гоолын эзэнд олгодог. “Арсенал”-ын довтлогч Жиругийн "Кристалл Пэлас”-ийн хаалганд өсгийлдөж оруулсан гоол шилдэгт тооцогдлоо.

Фэйр-плей шагнал – Франсис Коне (“Словацко”)

Тогогийн довтлогч залуу Коне “Богемианс 1905” багтай тоглож байхдаа хаалгач Мартин Берковецийн амийг аварсан. Өрсөлдөгчтэйгээ мөргөлдөөд ухаан алдан унасан Мартинд хамгийн түрүүн тусламж үзүүлсэн хүн бол Коне байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
35
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.