Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"ОННЦ ДҮМД" цувралаас таны анзаараагүй байж мэдэх 15 "нууц дүрслэл"

Анзаарч харвал уг цувралд олон "нууц" агуулагджээ.


Дуучин Rokit Bay буюу О.Баярсайханы зохиолыг бичиж найруулсан "Онцц Дүмд" цувралын 2-р анги цацагдаад удаагүй байгаа ч үзэгчдэд нэгэнт хүрчээ. Нэг анги нь 20 гаруй минут үргэлжлэх, насанд хүрэгчдэд зориулсан тус хүүхэлдэйн кинонд хэсэгхэн дүрслэгдээд өнгөрөх скен ч цаад утга санаа агуулсныг батлах 15 баримтыг онцлон хүргэж байна. 

1. "Өвөл яаасаан?" эхний ангид таяг тулсан өвгөн "Өвөл айсуй" хэмээн хэлсэн нь "Хаадын тоглоом" цувралыг эрхгүй санагдуулж байлаа. 

Image result for winter is coming

2. Хэсэгхэн зуур үзэгдээд өнгөрсөн энэ хэсэгт Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн "Өвгөн хуурч" бүтээл дүрслэгджээ.

Image result for ядамсүрэн өвгөн хуурч

3. Цувралд алдартай "меме" хэсгүүдийг оруулсан нь чамин шигтгээ болж байв.

4. 2-р ангийн энэ хэсэгт Сандагийн ээжийн гэрт "Ногоон дарь эх"-ийг бүтээжээ.

5. Мөн Луужин Пунцагийн дүрээр Пуужин Баяраа өөрийгөө дүрслэн дуу оруулсан билээ.

6. Луужин Пунцагийн гэр дэх зургуудад ямар үйл явдлыг дүрсэлсэн нь тодорхой бизээ. 

7. Монгол "Gucci" буюу "Алхчи" 

8. Энэ хэсэг "Эвдэрхий хүн" клипийн хэсгийг дүрсэлсэн аж. 

  GIF

9. Харин энд алдарт зураач Эдвард Мункийн "Хашгираан" зураг байна. 

Image result for хашгираан зураг

10. Ахин нэг урлагийн бүтээл. Дамбжаа ноёны хана туурганы зураг Грант Вудын "Америк Готик" хэмээх зураг юм. 

Image may contain: 2 people, people standing

11. 13 тоот өрөөнөөс аймшигтай чимээ гарахад Луужин Пунцаг "Наадах чинь манай муур" гэж хэлдэг. Энэ нь мөн л "Эвдэрхий хүн" клипийн хэсэгтэй таарч байв. 

  GIF

12. Байшин, гэрийн халаад зэрэг нь ч таарч байгаа нь Луужин Пунцаг "Эвдэрхий хүн" болохыг гэрчилж байлаа. 

  GIF

"ОННЦ ДҮМД" цувралд: 

"Эвдэрхий хүн" клипт: 

  GIF

13. Харин энд Богд Жавзандамба хутагтын малгайг дүрсэлсэн бололтой.

14. Сандаг Луужин Пунцаг нарын уулздаг архины мухлагт Жак Даниелс, Смирнофф зэрэг вискиг дүрслэн бичжээ.

15. Мөн олны хайртай нэвтрүүлэгч С.Чимгээ хоолойгоо гайхалтай өөрчлөн Сандагийн ээжийн дүрийг амилуулжээ. 

Image may contain: 1 person

Ингээд долоо хоног бүрийн ням гарагт шинэ ангийг хүлээн авч үзэхдээ олон зүйлийг анзаарах хэрэгтэй болох нь ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.