Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжөөс онцлох 14 зүйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ чуулганаас агаарын бохирдлыг бууруулах тухай зөвлөмж гаргасан.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 10 дугаар сарын 23-ны өдөр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан билээ. Энэ чуулганаас агаарын бохирдлыг бууруулах тухай зөвлөмж гаргасан юм.

Зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны дарга У.Хүрэлсүх,  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Ахлах зөвлөх, Цаг уур орчны шинжилгээний газар, Авто тээврийн үндэсний төв, ХБНГУ-ын Байгаль орчны агентлагийн мэргэжилтэн, Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэд, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ, Майдар төсөл, Эко клуб ТББ болон эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1600 хүн оролцож, бодлого шийдэл хэлэлцэн гаргасан байна. Ингээд тус зөвлөмжөөс онцолж, найдлага тавих зүйлсийг хүргэж байна.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ХҮРЭЭНД:

1.

Агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга нь барилгажилт гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 онд зогсоосон ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;

Тэгэхээр 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг эргэн олгож эхэлж магадгүй гэх найдлага байна.

2.

Нийслэлийн төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, нүүлгэн шилжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх.

Ногоон байгууламж бол яах аргагүй чухал шүү дээ!

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ХҮРЭЭНД ОЙРЫН ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

3.

Дулаан алдагдлыг багасгаж, айл өрхөөс гарах агаарын бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор үндэсний үйлдвэрийн дулаалгын материалаар гэр, байшингаа дулаалах; уг ажлыг төр засгаас бодлогоор дэмжсэн хүүгүй зээлийн тогтолцоог бүрдүүлэн хамруулах; үүгээр дамжуулсан агаар, орчны бохирдол үүсгэгчийн хариуцлагыг шинэ шатанд гаргах;

Токиогийн их сургуулийн хот төлөвлөлтийн магистрант, архитектор Ганзоригийн Лувсанжамц дулаалгийн материал ямар чухал болохыг тайлбарласан ярилцлагыг эндээс http://www.ikon.mn/n/14fx уншина уу.

4.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх хугацааг үргэлжлүүлж, цахилгаан халаагуурын технологийг нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжих;

Ямартаа ч энэ шийдвэр ирэх сараах хэрэгжиж эхлэх нь.

5.

Түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах, угаасан нүүрсний хувьд бохирдлыг 60% хүртэл бууруулах боломжтой тул нүүрсийг угааж хэрэглэх ажлыг яаралтай эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх;

6.

Агаар бохирдуулагчаас авах татварыг нэмэх, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулж татварыг төвлөрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах, олон нийтийн оролцоо, хяналтыг ханган ажиллуулах;

7.

Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодитой арга хэмжээнд зарцуулах;

НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ, ДАХИН ТӨЛӨВЛӨХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

8.

Зах зээл дээр бэлэн байгаа 42 мянган айлын орон сууцыг төр худалдан авч, гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээл, түрээсээр эзэмшүүлэх.

9.

Орон сууцны 8 хувийн ипотекийн зээлд гэр хорооллын айл өрхийг хамруулах, 30 хувийн урьдчилгааны асуудлыг тэдэнд ашигтайгаар зохицуулах.

10.

Гэр хорооллыг дэд бүтэцжүүлж инженерийн шугам сүлжээгээр хангах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй “сервис центр” зэрэг төслүүдийг эрчимжүүлэх.

НИЙСЛЭЛИЙН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

11.

“Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг баталж хөдөөг үйлдвэржүүлэх, ажлын байраар хангах, хөгжүүлэх

12.

Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх нутаг дэвсгэрийн талаар зохих судалгааг хийж дүгнэлт гаргах

13.

УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хийх тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д заасан Налайх, Багануур, Багахангай, Хөшигийн хөндий, Эмээлт-Аргалантын дагуул хот, Гачуурт, Өлзийт, Туул, Био-Сонгино, Партизан-Жаргалантын дагуул тосгоныг хөгжүүлэх арга хэмжээ авах, юуны өмнө техник-эдийн засгийн үндэслэлийг яаралтай хийх

14.

Нийслэлээс их дээд сургуулиуд, төмөр зам, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх, “Богдхан” төмөр замыг барих ажлыг эхлүүлэх, “Хот байгуулалтын эрдэм шинжилгээний институт” байгуулах Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж УИХ-аар батлуулах

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
2
2018.12.17
НҮБ: Утааны асуудалд ХЯЛБАР бөгөөд ХУРДАН шийдэл байхгүй
3
2018.10.25
Бээжин хотынхон агаарын чанараа сайжруулж байгаа туршлагаасаа хуваалцаж байна
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
23
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.