Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Суралцагчдын суралцах үйл ажиллагаанд хүйсийн тэгш бус байдал нөлөөлөх нь” сэдэвт илтгэл ТЭРГҮҮН байранд орлоо

“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА СУРАЛЦАГЧДЫН САНААЧИЛГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөв.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд  Мэргэжлийн сургалт, үйлвэрлэлийн төв (МСҮТ), Политехник коллежийн 40 мянга орчим суралцагчдын дунд “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА СУРАЛЦАГЧДЫН САНААЧИЛГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зарлан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анх удаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хурлын зорилго нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх суралцагчдын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, тэдний нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, МСҮТ, Политехник коллежийн мэргэжил сонголт, элсэлт, сурах орчин, төгсөлтийн дараах хөдөлмөр эрхлэлт зэрэг хүрээнд жендэрийн дүн шинжилгээ хийх замаар нийгэм дэх суурь асуудлуудыг суралцагчид өөрсдөө судлан танилцуулах, тэднээр дамжуулан нийгэмд эерэг, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх явдал юм.

Эрдэм шинжилгээний бага хурал нь гурван үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтыг сургуулиуд өөрөө хариуцан зохион байгуулж, сургууль бүр 5 хүртэлх илтгэлийг шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалтад Улаанбаатар болон орон нутгийн 27 сургуулийн 55 илтгэл ирснээс шилдэг 20 илтгэлийг эмхтгэн, Мэргэжлийн сургалт, үйлвэрлэлийн төв (МСҮТ), Политехник коллежийн багш, суралцагсдад гардууллаа.

Оролцооны хүрээг харахад Ховд, Говь-Алтай, Увс, Дорнод, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв зэрэг бүсийн аймгийн төлөөлөл бүрэн хамрагдсан байна. Мөн төрийн болон хувийн хэвшлийн МСҮТ, политехник коллежийн суралцагсад идэвхитэй оролцсон.

Бага хуралд ирүүлсэн илтгэлүүдийн агуулга, сэдвийн тухайд суралцагсдын 50-аас илүү хувь нь жендэрийн асуудлыг мэргэжил сонголттой, 10 орчим хувь нь хөдөлмөр эрхлэлттэй, 40 орчим хувь нь тодорхой салбарын тухайлбал: гэр бүлийн харилцаан дахь жендэрийн асуудлууд болон жендэрийн үндсэн ойлголт, хэвшмэл хандлагын талаар хөндсөн бөгөөд жендэрийн талаарх онолын үндэслэл, статистик, тоо баримтыг цуглуулж, судалгаа хийх арга зүйд суралцсан нь онолын болон практик ач холбогдлоо өгснийг шүүгчид онцолж байна.   

Бага хурлын төгсгөлд АХБ-ны теникийн туслалцааны төслийн жендэрийн зөвлөх багийн ахлагч Т.Амгалан “Жендэрийн талаарх ойлголт, хандлага” сэдвээр суралцагсдад лекц уншиж, тэдний жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг өргөжүүлж, бататгалаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын 3-р шатны эхний гурван байрт дараах илтгэлүүд шалгарлаа.Үүнд:

1-р байр. Төв аймгийн Баянчандмань сумын МСҮТ-ийн оюутан О.Оргилболд “Суралцагчдын суралцах үйл ажиллагаанд хүйсийн тэгш бус байдал нөлөөлөх нь” сэдэвт илтгэл

2-р байр. “Шинэ иргэншил” ДС-ийн дэргэдэх МСҮТ-ийн оюутан Л.Энхзулын “Мэргэжлийн боловсролын байгууллагын бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгох шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэл

3-р байр.

Техник Технологийн Политехник Коллежийн оюутан Ө.Батгэрэлийн “Мэргэжлийн боловсролын салбарын суралцагчдын жендэрийн тухай ойлголт, түүний нөлөөлөл” сэдэвт илтгэл

Ховд-хөгжил Политехник коллежийн оюутан Ж.Зулын “Ховд аймаг дахь МБС-ын түншлэгч байгууллагуудаас жендэрийн тэгш байдал зөрчигдсөн салбарыг тодорхойлон судлах нь” сэдэвт илтгэл

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
3 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.