Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Криштиану Роналду ингэж унтдаг

Роналду шөнө 4.5, эсвэл 6 цаг, өдөр нь 3 юм уу 1.5 цаг унтдаг байна.


Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн хэргэмийг хүртсэн Роналду энэ жил 32 настай. Түүний насан дээр ихэнх тоглогч зодог тайлдаг бол Роналду дэлхийн шилдгээр шалгарч байгаа нь үнэхээр гайхалтай. Энэ бол түүний уйгагүй хөдөлмөрч зан, авьяас чадвараас нь гадна биеэ зөв авч явдгийнх нь ач тус билээ.
Криштиану Роналду бол ажилдаа ч, амьдралдаа ч робот л гэсэн үг. Түүний бүх үйл хөдөлгөөн бүр цагийн хуваарьт нь бичигдсэн байдаг гээд хэлчихэд хилсдэхгүй. Гүйлтийн тусгай дасгалжуулагч, эко цэвэр хоолны меню, гэмтлийн дараа нөхөн сэргээлт хийх 6 цагийн дасгал гээд л. Мадридад “Сантьяго Бернабеу”-д болсон тоглолтын дараа Роналду гэртээ шууд харьдаг. Гэрт нь халуун, хүйтэн устай хоёр ванн түүнийг хүлээж байна. Халуун усанд 5 минут ороод, хүйтэн устай ваннд 3 минут сууна. Энэ маягаар гурван удаа тойроход бие махбодь нь бүрэн сэргэдэг байна.
Энэ юу ч биш. Роналду бусад хүнээс өөрөөр унтдаг.
Их Британийн нойр судлаач Ник Литтлхэйлс “The Independent”-д ярилцлага өгөхдөө Криштианугийн нойр, унтах арга барил дээр бүтэн 3 жил ажиллаж байгаагаа хэлсэн байна. Роналду жирийн хүмүүс шиг 8 цаг дараалан унтахаа болиод удаж байгаа аж. Тэр өдөрт хоёр удаа орондоо ордог. Никийн гаргаж өгсөн хуваарийн дагуу Роналду шөнө 4.5, эсвэл 6 цаг, өдөр нь 3 юм уу 1.5 цаг унтдаг байна.

Унтахдаа ч бидэн шиг хэвтээд өгдөггүй. Шинэ даавуун дээр эхийн хэвлийд байгаа хүүхдийн хэлбэрээр хэвтэж, унтдаг гэнэ. Гудас маш нимгэн байх ёстой.
Ник Литтлхэйлс 2014 онд Карло Анчелоттигийн урилгаар “Реал”-д ажиллаж байхдаа Роналдутай танилцжээ. Тэр үед Ник “Реал”-ын баазын бүх өрөөг судлан үзэж, нойрны дэглэм хөлбөмбөгчдөд хэрхэн нөлөөлдөг талаар хичээл заажээ. Унтлагын өрөөны дулааны хэм, агаарын чанар, гэрэлтүүлэг, хөнжил, гудасны зузаан нойронд яаж нөлөөлдгийг тэр тамирчдад ярьж өгсөн байна. Яриа Роналдуд тун сонирхолтой санагдаж, Никэд шавь оржээ. “Роналду бүх юмыг сонирхдог. Тэр шинэ юм сурч мэдэн, өөртөө хэрэглэхийг хүсдэг. Гэхдээ бусдын хэрэглэдэг арга, хоолны дэглэмийг сонирхдоггүй, яг өөрт нь хэрэг болох, тохирох зүйлийг л асууж, хэрэгжүүлдэг” гэж Ник ярьж байна.

Литтлхэйлс бол 1978-1983 онд мэргэжлийн гольфчин байсан хүн. Зодог тайлаад ор, унтлагын хэрэгсэл зардаг "Slumberland” компанид ажиллаж байхдаа хүний нойр, унтах дэглэмийн талаар судлаж, энэ мэдлэгээ спортод ашиглахаар шийджээ. 1998 онд Алекс Фергюсонд захидал бичиж, “Манчестер Юнайтед” баг тоглогчдынхоо унтах дэглэмийг хэрхэн шийддэг талаар сонирхсон байна. Сэр Алекс захидлыг анхааралтай үзээд туслах нартайгаа ярилцтал хэн ч тоглогчдын нойрны дэглэмийг хянадаггүй нь мэдэгджээ. Ингээд л Никийг урьсан юм.  

Юуны өмнө Гарри Паллистерийн нурууны гэмтлийг судлаж үзтэл Гарри гэртээ маш буруу байрлалаар унтдаг нь мэдэгдсэн байна. Ник түүнд зөв унтах арга зааж өгснөөр нурууны бэртэл нь эдгэжээ. Ингээд л “МЮ” багийн эмч нар тоглогчдынхоо гэрт очиж, унтдаг байдлыг нь сонирхож эхэлсэн байна. Тэр цагаас хойш Никтэй хамтран ажилласан тамирчдын нэрсийг дурдвал Жон Терри, Дидье Дрогба, “Тур де Франс”-ийн аварга  Брэдли Уиггинс, “Манчестер Юнайтед” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ (15 жил), “Арсенал”, “Манчестер Сити”, “Ливерпуль”, Английн шигшээ баг, “Саутгемптон”, “Блэкберн”, “Формула-1”-ийн “Red Bull” баг гэсэн урт жагсаалт гарна. Лондонгийн олимпийн өмнө Литтлхэйлс Их Британийн дугуйн шигшээ багийн гишүүн бүрт зориулан, тус тусд нь гудас, хөнжлийг нь бэлтгэж өгсөн. "Евро-2004” тэмцээнд ч Английн хөлбөмбөгийн шигшээ багийн унтах нойрыг тэр хангасан.

“Шөнө наймаас багагүй цаг унтах ёстой” гэсэн яриа бол огт худлаа гэж Литтлхэйлс үзэж байна. “Эртний түүхээс үзэхэд дээр үеийн хүмүүс өдөрт хэд хэдэн удаа унтдаг байсан. Шөнө, орой, өдөр гээд. Цахилгаан гэрэл үүссэн цагаас л бид өдөрт нэг удаа унтдаг болсон юм. Африкийн овгуудын амьдралыг судлаад үзвэл та энэ бүхнийг мэдэх болно” гэж тэр ярьж байна. Хоёрдугаарт, нойронд хамгийн чухал нь хүний биологийн хэмнэл болохоос тодорхой цаг биш гэнэ. Гэрэл, дулаанаас шалтгаалан хүний биенд янз бүрийн гормон ялгардаг бөгөөд энэ химийн процессийг нойрны дэглэмээр зохицуулдаг байна. Жирийн хүнд ганц унтах нь хангалттай байж болох ч их энерги зардаг тамирчин хүнд хангалтгүй. Тиймээс л Роналду шөнө нь бага унтаж, үлдсэн нойроо өдөр нь нөхдөг байна.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
22
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.