Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ-ын судлаачид МОНГОЛООС бичил биетийн ОНЦ ЧУХАЛ үлдэгдэл илрүүлжээ

Дэлхийн экосистемийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулах судалгаа боллоо


АНУ-ын Йелийн Их сургуулийн судлаачид  Монголоос Эдиакарийн эрин үед (635-541 сая жилийн өмнө) хамаарах органик биетийн бичил чулуужсан үлдэгдэл илрүүлжээ. 

Assorted microfossils from the Ediacaran Khesen Formation, Mongolia.

Органик бичил биетийг 200 дахин томруулсан дүрс /Йелийн Их сургууль/

Судалгааны баг 20 жилийн өмнө БНХАУ-ын өмнөд нутгаар органик биетийн судалгааг амжилттай гүйцэтгэн 600 сая жилийн өмнөх үед хамаарах олдворыг нээсэн. Тэгвэл үүний дараах буюу 540 сая жилийн өмнөх судалгааг Хөвсгөл аймагт хийн, органик биетийн бичил чулуужсан үлдэгдэл илрүүлээд байгаа юм. 

Энэхүү олдвор нь палеонтологийн шинжлэх ухаанд төдийлөн судлагдаагүй амьд биеийн үүсэл, хувьсалын салбарт өндөр ач холбогдолтой судалгаа болжээ. Бичил биетийг судалснаар дэлхий ертөнцийн экосистемийн хувьслыг ч судлах боломжтой юм. “Органик бичил биетийн олдвор нь 8 төрлийн 17 зүйлд тооцогдоод байна. Хөвсгөл нуурын баруун захын нутгаар хад асга ихтэй байгаагаас Хятадад явагдсан судалгаатай ижил төстэй байдал илэрсэн. Олдворыг нарийвчлан судлах ажил хийгдсээр байна” гэж судалгааны багийн ахлагч Андерсон мэдээлжээ. 

Image result for Mongolian microfossils point to the rise of animals on Earth

Органик бичил биетийг 200 дахин томруулсан дүрс /Йелийн Их сургууль/

Чулуужсан бичил биет нь үр хөврөлийн эс байх магадлалтайг бичил биетийн судалгаагаар шинжилж байгаа аж. 0.001 мм-ийн хэмжээнд явагдах судалгаа амьд биеийн хөгжил, хувьслыг нарийвчлан судлахад томоохон баримт болох юм.

 

Эх сурвалж: News.yale.edu 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
8
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.