Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Урлагийн бүтээл чуулсан "220К РЕЗИДЕНС” цогцолбороос мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

Монголын хамгийн бат бөх тус цогцолбор 200 жилийн баталгааг танд өгч байна.


И.Е.Репиний нэрэмжит академийн төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 27-ныг дуустал "220к резиденс" цогцолборт олны хүртээл болж байна. 


Урлаг, гоо зүй хөгжихийн хэрээр хүний дотоод мэдрэхүй сэргэн, амьдралаас мэдрэх аз жаргал, тав тух нэмэгддэг. Тэгвэл дэлхийн хэмжээний Монгол уран бүтээлчдийн цор ганц шилмэл бүтээлүүдийг их хотынхоо зүрхэн хэсгээс сонирхон тольдох боломжтой боллоо. Алдарт И.Е.Репиний нэрэмжит академийг төгссөн үе үеийн Монголын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Улаанбаатар хотноо дэлгэгджээ. 

Үзэсгэлэнд Дүрслэх урлагийн салбарыг үндэслэсэн Монголын алдарт зураач, барималчид хамтарсан уран бүтээлээ анх удаа толилуулж байна. Урлагт хайртай, урлагийг хүндэтгэдэг хэн бүхнийг тэд урьж, олон нийтэд нээлттэй зохион байгуулжээ. 

Энэ жил И.Репиний нэрэмжит академийн 260 жилийн ой, Монголын Урчуудын Эвлэлийн 75 жилийн ой тохиож буй нь тус үзэсгэлэнгийн өндөр ач холбогдлыг илтгэнэ.

Image may contain: 1 person, standing and indoor

Image may contain: one or more people and people standing

Үзэсгэлэнг зорин ирсэн зочид урлагийн бүтээлүүдийг ийн тав тухтай орчинд хүлээн авах нь гоо зүйн нарийн учир холбогдолтойг онцолж байлаа.

Урлагийн бүтээлүүд хуран чуулсан газар хэн бүхний сонирхлыг татсан. Энэ бол үүднээс ормогцоо л сонгодог музей, галерейд зочлох мэт "урлагийн" уур амьсгал төрүүлэн, өнгө интерьер цогцлоосон  тансаг зэрэглэлийн "220к резиденс" цогцолбор юм. 

Гаднаасаа ч сүрдэм, тансагийг илтгэх энэхүү цогцолбор Монгол дахь Европ стандартын бусад барилгаас 20-30 дахин бат бөх юм. Учир нь улсдаа анх удаа Их Британийн “BS 8110” стандартыг нэвтрүүлснээр 200 жилийн баталгааг оршин суугчиддаа амлажээ. 

Үеийн үед элит сэхээтнүүдийн оршин сууж байсан урлаг соёл, түүх, бизнесийн төв цэгт "220к резиденс" сүндэрлэнэ. Тус ихэр цогцолборт чанар чансаагаас гадна "Элит"-ийн гэмээр өвөрмөц тансаг өнгө аясыг бүрдүүлсэн нь хотын хаана ч байхгүй гоо зүйг илтгэх аж. 

“220К резиденс” цогцолборт Монголд анхдагч гурван замтай усан бассейн болон спа, саун, фитнесийн үйлчилгээ бий. Зөвхөн гадаадын орон сууцанд л гэртээ бассейнтэй байдаг гэх ойлголт хэдийн ард хоцорсон бололтой шүү. Мөн гэрийн үйлчлэгч, дуудлагын жолооч, хими цэвэрлэгээ гээд зөвхөн "5 одтой зочид буудал"-д л байдаг дээд зэрэглэлийн үйлчилгээг 24 цаг авах боломжтой нь танд таалагдах нь гарцаагүй. 

Энэ бол тус цогцолборын 3-р давхарт байрлах терраз. Гэр бүл, найз нөхдөөрөө гэрээсээ ч гаралгүй "барууны" хэв маягтай үдэшлэг зохион, хөршүүдтэйгээ танилцан, үр хүүхдээ аюулгүй орчинд тоглуулж болох нь өөрийн эрхгүй нүүгээд л орчихмоор санагдсаныг нуух юун. Мөн хүсвэл 18-р давхар дахь "Клуб хаус"-аас их хотын өнгө үзэмжийг тольдох боломжтой. 

Хос цогцолборт 24 цагийн ресепшн ажиллаж, үзвэр үйлчилгээний газруудаас ч илүү үзэмж загвар бүхий дулаан таатай мэдрэмж төрүүлнэ. 1 давхарын үүдний хэсэгт ч зочдоо хүлээн авах боломжийг  танд олгох юм.

“220к резиденс” тансаг зэрэглэлийн орон сууцны гол танхимд зохион байгуулагдаж буй уран бүтээлийн үзэсгэлэн хоёр хоногийн дараа өндөрлөх тул таныг яаран зорихыг зөвлөж байна. Монголын бүх цаг үеийн сор бүтээлүүдийг нэг дороос, үнэ төлбөргүй хүлээн авч, Монголын барилгын салбарын шилдэг бүтээн байгуулалтыг тольдоорой. 

"220к резиденс" цогцолборт цөөхөн байр үлдсэн тул та албан ёсны цахим хуудас болон 99063619 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
8
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.