Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ухаанаа алдтал ДУРЛАСАН хүмүүсийн ойлгох 16 мэдрэмж

Ай, зүрх минь...


1. Дурласан гэдгээ мэдрэх мөчид та өөр зүйлийн тухай бодох гэхээр бүх зүйл яг л "алдаа заасан" мэт болж орхидог. 

2. Нэг бол ажлын бүтээмж асар их болж орхино. Үгүй бол юу ч хийж чадахаа байна. (Энэ бол дурласан ажилтантай дарга нарын хамгийн дургүй зүйл.)

3. Та эморол гэх зүйлийн хамгийн гүн, ёроолд нь шидэгдэж орхино.

Та нар уйтгар гуниг гэж юу байдгийг мэдэхгүй байна...

4. Ганц дуудлага, ганц зурвас л таныг тэс өөр, аз жаргалтай хүн болгож орхидог.

5. Чи ямар жаахан хүүхэд биш дээ гэх зэмлэл бас найзуудынхаа шүүмжлэлийг та хангалттай их сонсдог.

6. Уйлаад л... Уйлаад л...

7. Та хэдийн хамаг амьдралаа төсөөлөөд, дотроо бодоод сууж байдаг.

8. Та бүр дотроосоо л гэрэлтэж эхлэх болно. Гэр бүл, ойр дотнын хүмүүс тань бүр гайхаж орхидог.

9. Найзууд тань хэдийн дурласан хүний тань тухай хангалттай их мэдээлэлтэй болсон. Учир нь та бараг л түүнийг алхахдаа аль хөлөө түрүүлж тавьсныг хүртэл ярьж өгдөг.

10. Эрсдэлтэй зурвас илгээсний дараа та болон таны найзууд...

11. Дурласан хүний тань юм бүхэн танд сайхан харагддаг. Бүр унаж, бүтэлгүйтэж, тэнэг үйлдэл хийж байгаа нь хүртэл шүү.

12. Утас руугаа байн байн харж, "online" болохыг нь эсвэл залгаж, зурвас илгээхийг нь хүлээж ядна.

13. Та тэнэг юм шиг хаа сайгүй, ямар ч үед инээсээр л байдаг.

14. Танд тэс ондоо, илүү дээр хүн болчихсон юм шиг мэдрэмж төрнө. Байнга л ийм байвал ямар сайхан бэ гэх бодол таны толгойноос гарахгүй.

15. Дуу болгон л танд зориулагдсан мэт, бас түүний тухай мэт санагдана.

16. Бүх асуудал юу ч биш мэт санагдаж, ганцхан тэр хүнийхээ л тухай, мөн сайхан дурсамжуудыг бодох болно. Энэ бол хамгийн сайхан мэдрэмж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
11
75
1
4
0
1
7

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.