Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Пицца бол бурхан бидэнд хайртайн баталгаа болохыг харуулсан 10 баримт

Үнэхээр бидэнд хайртай юм байна. Маргаангүй юм байна.


Хамгийн сайхан амттай, хэзээ ч идэхэд тохиромжтой, өөрийн дуртай юм бүхнийг нэмж болох бас хэзээ ч үгүй гэж хэлж чадахгүй тийм сайхан хоолыг нэрлэх хэцүү даалгавар танд ирвэл яах вэ? Гэвч хүн бүхний ажлыг хөнгөвчилж өгье. Учир нь хүн бүхний дуртай хоол бол гарцаагүй пицца юм.

Пиццаг хэзээ ч, хаана ч идэж болдог.

Ажил дээрээ, гэртээ, зуслан дээр, халуунаар эсвэл хүйтнээр нь, өглөөний 7 цагт, үдшийн 9 цагт гээд яаж ч бол яаж идэж болно. Учир нь ямар ч үед пицца төгс чанараа хэзээ ч гээхгүй.

Тэр таны хүссэн төрх байдалд хувирч чадна.

Хүн бүхнийг, юм болгоныг өөрийнхөөрөө байлгах хэцүү. Харин пицца таны хүссэн юу ч байж болно. Бяслаг ихтэй, ногоотой, махтай, халуун ногоотой гэх мэтээр та өөрийн хүссэнээрээ байлгаж болно. Энэ бол гарцаагүй бурхан бидэнд хайртайн баталгаа мөн билээ.

Пиццаг өөрөө хийгээд идсэн ч болно. Эсвэл амжихгүй, залхуурсан үедээ хүнээр хүргүүлээд авсан ч болно.

Баатар болгон нөмрөг зүүдэггүйн жишээ бол гарцаагүй пицца хүргэгчид билээ.

Олон төрлийн зүйлтэй хосолдог гээд бод доо.

Пиццаг бас юутай хольж идэх вэ гэдэг урлаг юм. Шарсан төмс, тахианы мөч, ундаа гэх мэтээр сонголт маш олон бий. Гэхдээ энэ бүхэн дотроо бас олон төрөл гээд бод доо. Яаж шарсан төмс илүү тохирох вэ, ямар ундаа ходоодны ачааллыг бууруулах вэ гэх мэт. Тиймээс дан ганц пицца ч биш өөр олон гайхалтай амтыг мэдрэх боломж олгосон нь бурхан бидэнд хайртайн бас нэг баталгаа юм.

Нөхөрлөл, хайрын илрэл болох нь ч бий.

Надад лав таалагддаг залуу маань пицца идэх санал тавьбал би шууд ийм зүйл хийх байсан.

Олуулаа эсвэл ганцаараа идсэн ч болно. Ер нь л хүн бүхэнд хүртээмжтэй хамгийн сайхан зүйл.

Би лав хувьдаа гадуур олуулаа хооллохыг их хэцүү мэтээр хүлээж авдаг хүн. Тийм олон хүн хаана, яаж сайхан, амар хялбар хооллож болох вэ гэж бодоод гайхдаг байсан хэрэг. Гэтэл пицца энэ асуудлыг маш хурдан шийдэж өгсөн. Ямар ч стресс, асуудал, илүү дутуу санаа зовох зүйлгүй бүгд хамтдаа идэж болно. Бас гэртээ ганцаархнаа кино үзэн тухлахдаа идэж ч болно.

Өөртөө санаа зовох, гуниглах, ганцаардах гээд мөч бүхэнд хамт байдаг.

Ямар ч хэцүү зүйлийн дараа пицца авч идэхэд бүх асуудал тэр дороо шийдэгдэж болох мэт санагдаж эхэлдэг. Бас хэн нэгнийг гомдоосон бол, уучлал эрэхийг хүссэн бол хамгийн зөв зууч болно. Бид бүгдийг эвтэй байлгахыг хүссэн мэт ийм сайхан зүйл бурхны бүтээл байхаас өөр аргагүй байгаа биз дээ?

Хүн бүхний баярлан авах бэлэг

Хайртай хүндээ, дотнын нэгэнд ямар бэлэг өгөх вэ гэж шаналж сууна уу? Харин энэ асуудлыг пицца шийдээд өгнө. Та том пицца, ундаа, хамт идэх тахианы мах зэргийг аваад өгөхөд баярлахгүй хүн байна гэж үү?

Бусад ямар ч хоол ийм олон шүтэн бишрэгчгүй.

Пиццанд хайртай хүмүүсийн нийгэмлэг хүртэл байдаг гээд та төсөөл дөө. Тэгээд бүр пиццатай холбоотой эд зүйлс зардаг дэлгүүр ч байна. Дэлхий даяар хамгийн олон шүтэн бишрэгч, дагагчтай ХООЛ гэвэл ПИЦЦА-г л нэрлэнэ!

Та яг одоо идэхийг хүсээд сууж байгааг би мэдэж байна.

Хамгийн аазгай хөдөлгөсөн, харахад л идмээр санагддаг хоолоор пиццаг нэрлэсэн байдаг. Тийм ч учраас та яг одоо пицца идэх тухай бодоод, төлөвлөөд сууж байгааг би маш сайн мэдэж байна. Юунд эргэлзэх билээ дээ. Яг одоо дуртай пиццагаа захиалан, ЭНД дарж хүслээ гүйцээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
5
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.