Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

УРЛАГТ хайртай хэн бүхний унших гадаад хэл дээрх 10 НОМ

Өөрийгөө олохыг хүсвэл урлагийг судал.


Өөрийгөө олох болон алдахуйн мэдрэмжийг урлагаас л нэгэн зэрэг хүртэж болно гэсэн үг бий. Урлаг, уран бүтээлчдийн талаар сонирхон шимтэж явдаг ч ямар ном уншихаа төдийлөн мэдэхгүй байгаа бол танд дараах 10 номыг санал болгож байна. 

1. “Х Хатагтай” Гиоиа Дилберто

Image result for I Am Madame X by Gioia Diliberto

Алдарт зураач Жон Зингер Саржентийн бүтээсэн “Х Хатагтай” хөрөгийн түүх болон урлагийн түүх, ойлголтын талаар нарийн учир холбогдлыг тайлбарлан дүрсэлжээ.

2. “Амьдралын таашаал” Ирвинг Стоун

Image result for Lust for Life by Irving Stone

Суут зураач Винсент ван Гогийн ахдаа бичсэн ил захидал, намтар, дурсамжийн талаар урлагийн түүхээр дамжуулан өгүүлнэ. 

3. “Цэнхэр сахал” Курт Воннегут 

Related image

Уран бүтээлчийн амьдралын өвөрмөц содон байдлын намтарчилсан роман. Зураач, бүтээгч хүн хүссэн тэмүүлсэн цор ганц бүтээлээ урлахын тулд зовлон бэрхшээлийг хэрхэн даван гарч буйг шулуун шударгаар өгүүлсэн гэж уншигчид “goodreads” сүлжээнд бичжээ. 

4. “Хатагтай Пикассо” Анни Жирардо 

Image result for Madame Picasso by Anne Girard

Зураач бүсгүй урлагийн өлгий нутаг Парисыг зорьж буйгаар роман эхэлнэ. Тэр агуу их хүсэл мөрөөдөлтэй ч цэл залуухан нэгэн байлаа. Ингээд адал явдал үргэлжилж, удалгүй алдарт Пабло Пикассогийн анхаарлыг татаж эхэлнэ. 

5. “Дориан Грейн хөрөг” Оскар Уайльд

Image result for The Picture of Dorian Gray by Oscar

Язгууртны эгнээнд орохоор шийдсэн царайлаг, залуухан хархүү Дориан Грей хөргөө зуруулжээ. Дээдсийн зиндаанд байр суурь нь тэлэхийн хэрээр сэтгэл нь эвдэрч, хүн чанар нь доройтсоор. Тэр гаднаасаа өнгөжин жавхаажих хэдий ч түүний залуугийн хөрөг нэгэнтээ өтөлсөн байх болно. Сонирхолтой, жигт түүх таныг үл уйдаана.

6. “Шанхайгаас ирсэн зураач” Женнифер Эпштейн

Image result for The Painter from Shanghai by Jennifer Cody Epstein

20-р зууны Хятадын хамгийн алдартай уран бүтээлч Пан Юүлений амьдралаас сэдэвлэн бүтээсэн роман. Хятадын урлагийн түүх, уран зураачийн онцгой замналыг хүүрнэнэ. 

7. “Агуу эр” Кейт Кристенсен

Image result for The Great Man by Kate Christensen

Алдартай уран бүтээлч Оскар Фельдманий түүхээс сэдэвлэсэн энэхүү бүтээлээс зөвхөн мэдээлэлтэй болоод зогсохгүй, урлагийн талаар гоо зүйн нарийн илэрхийллийг тольдох боломжтой. 

8. “Сувдан ээмэгтэй бүсгүй” Трейси Шевалье

Image result for Girl with a Pearl Earring by Tracy

Энэ ном 17-р зууны хамгийн алдартай Голландын зураач Йоханнес Вермерийн “Сувдан ээмэгтэй бүсгүй” зургаар нэрлэгдэн бүтээгджээ. Эмэгтэй амьдралынхаа хамгийн чухал үнэ цэнэ зураг болохыг ухаарч буйгаар зохиол өрнөнө. 

9. “Артемисиягийн хүсэл” Сьюзан Вриланд 

Image result for The Passion of Artemisia by Susan Vreeland

Сэргэн мандалтын үеийн урлагийн түүхэнд цөөн эмэгтэй уран бүтээл бичигдэн үлджээ. Тэгвэл энэ үеийн томоохон төлөөлчийн талаар роман өгүүлэх аж. 

10. “Тэмцэл ба хөөр баяр” Ирвинг Стоун 

Image result for Agony and Ecstasy by Irving Stone

Италийн сэргэн мандалтын үеийн зохиолч, яруу найрагч Микеланжелогийн намтар, уран бүтээлээс сэдэвлэсэн роман. Түүний бусдад төдийлөн ил болоогүй түүхүүд ч багтжээ. 

 

Эх сурвалж: Bookstr.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
30
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.