Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын тулааны урлагийн холбооны “Алтан бүс”-ийг гардууллаа

“ОХУ-д хүчтэй Монгол хэрэгтэй. Эрүүл, хүчирхэг хөрш, холбоотон хэрэгтэй” гэж Д.Носов хэлсэн.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Төрийн Думын депутат асан, “Афин 2004” олимпийн хүрэл медальт Д.Носовыг энэ сарын 27-нд хүлээн авч уулзлаа. Д.Носов улстөр, спортоос гадна олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог хүн. Түүний удирддаг “АнтиДилер” хөдөлгөөн хар тамхины эсрэг хатуу тэмцэл өрнүүлдэг билээ.

Дмитрий Носов инстаграм хуудсандаа энэ уулзалтын талаар
“Түүхэн мөч.
Өнөөдөр намайг Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч миний улстөрийн карьерийг мэддэгээс гадна Афиний олимпод намайг дэмжиж байсныг сонсоод их гайхлаа. Уулзалтын үеэр бид тамхины эсрэг хуулийн талаар ярилцсан. Тамхины мафи ямар байдаг, монголчуудыг тэднээс хэрхэн хамгаалах, тамхи үйлдвэрлэдэг том корпорациудтай хэрхэн харилцах талаар би ярьсан. Ерөнхийлөгч манай “АнтиДилер” хөдөлгөөний талаар гэнэт сонирхон асуусан. Бид хар тамхины эсрэг ажлын талаар ярилцаж, Х.Баттулга манай туршлагыг Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. “ОХУ-д хүчтэй Монгол хэрэгтэй. Эрүүл, хүчирхэг хөрш, холбоотон хэрэгтэй” гэж би хэлсэн. Уулзалтын төгсгөлд Монголын Ерөнхийлөгчид ОХУ-ын тулааны урлагийн холбооны “Алтан бүс”-ийг гардуулан өглөө. Х.Баттулга бол жүдоч, самбо бөхийн дэлхийн аварга тул түүнд “Алтан бүс” гардуулах нь манай холбооны хувьд нэр төрийн хэрэг юм. Дараагийн уулзалтаар бидний яриа хэлэлцээг тодорхой ажил болгохоор тохиролцож, би монгол хүүхдүүдэд мастер-класс сургалт явуулахаар боллоо. Мөн тамхи, хар тамхины эсрэг хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргах болно” гэж бичжээ.

Дмитрий Носов 37 настай. 81 кг-ийн жинд барилддаг байсан. “Афин 2004” олимпийн наадмын хүрэл медальт. 2004 оны Европын аваргын хүрэл медальтай. Жүдо бөхийн ОХУ-ын Гавьяат тамирчин, самбо бөхийн спортын мастер. 2003 оны Цагдаагийн олимпийн аварга. 2011 онд Либерал Ардчилсан намаас сонгуульд оролцож, Төрийн Думын депутат болсон. Гэвч 2016 онд ЛАН-ын тэргүүн В.Жириновский түүнийг намаасаа хассан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
7 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
7 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
21
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.