Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Утаанаас болж нас барах тохиолдлоор Монгол дэлхийд тэргүүлж байна

Монгол улс утаанаас улбаатай нас баралтын түвшнээрээ дэлхийн хэмжээнд эхний зургаад багтжээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-аас  хамгийн их болоод хамгийн бага утаатай орнуудыг тогтоожээ.

Хөнөөлт, өтгөн энэ манангийн гол бүсүүдэд БНХАУ-н томоохон хотууд орж байна.

Тухайлбал, Бээжин хотод агаарын бохирдлын хэмжээ эрчимтэй өсч байна. Иймд Хятадын удирдлага энэ онд нүүрсний хэрэглээгээ 30 хувиар бууруулах зорилт тавьжээ.

Харин АНУ нь агаарын бохирдол хамгийн багатай улсуудын жагсаалтын наймд явж байгааг сүүлийн үеийн үзүүлэлт харууллаа. Гэвч энэ үзүүлэлт эсрэгээр эргэх бололтой.

Ерөнхийлөгч Дональд Трамп түлш үйлдвэрлэлийн салбарын шинжээчдийн шүүмжлэл, сэргээгдэх эрчим хүчний хямд эх үүсвэрийг үл харгалзан Америкийн нүүрсний салбарыг сэргээн босгох гэсэн амлалтаа биелүүлэхээр кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж байна. АНУ-н Конгресс ч мөн байгаль орчин, эрүүл мэндийн олон тооны тогтоол, журмыг хүчингүй болгохоор ажиллаж байна.

Агаарын чанарын асуудал, түүнд хэрхэн өөрчлөлт орж байгааг мэдэхийн тулд Хятад, АНУ, болон бусад улс орны сүүлийн үеийн, олон улсын үзүүлэлтийг харах нь зүйтэй юм. Агаарын бохирдлыг хэмжих олон арга бий. Үүнд үндсэн үзүүлэлт болох "PM 2.5" нь агаарын бохирдлын хамгийн аюултай ангиллуудын нэг аж.

"PM" нь "тоосонцор" гэсэн утгатай бөгөөд энэ нь ойролцоогоор нэг бактерийн хэмжээтэй буюу "2.5" микрон диаметртэй аж. "Бизнес Инсайдерс"-ийн Лидиа Рамсигийн тайлбарласнаар ийм төрлийн агаарын бохирдол нь хамгийн аюултай аж. Учир нь энэ нь астма, архаг уушигны өвчний гол шалтгаан болдог байна.

Хэрэв РМ 2.5 түвшин нь нэг куб метр агаарт 35 микрограммаас дээш байвал эрүүл мэндийн гол хөнөөлт, асуудал болно. Иймд ДЭМБ-аас PM 2.5 түвшинг нэг куб метр тутамд 10 микрограмм хүртэл байлгахыг зөвлөж байна. Гэтэл Хятадын хотуудын хувьд нэг куб метр агаарт 500 гаруй микрограмм PM2.5 байна. Харин  дэлхийн хэмжээнд агаарын бохирдол хамгийн өндөртэй улсаар Саудийн Араб тодроод байгаа юм байна.

Гэтэл агаарын бохирдлын түвшин болоод түүнээс үүдэлтэй нас баралтын түвшний үзүүлэлтүүд хоорондоо ялгаатай аж. Тухайлбал, Хятад улс нь агаарын бохирдол хамгийн ихтэй эхний арван улсад багтдаггүй. Гэсэн хэдий ч агаарын бохирдлын улмаас үүдэлтэй хамгийн их нас баралттай улсуудын тавдугаарт жагсаж байгаа юм. Энэ нь хүн амын өндөр нягтаршилтай нь холбоотой ажээ.

Тэгвэл АНУ нь агаарын бохирдлоос улбаатай нас баралтын түвшин хамгийн багатай улсуудын нэгээр тодорсон байна. Ингээд Танд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-аас гаргасан судалгааг сонирхуулъя. Үүнд Монгол улс утаанаас улбаатай нас баралтын түвшнээрээ дэлхийн хэмжээнд эхний зургаад багтжээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
22 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
18
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.