Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Нүдээ нээ" хөдөлгөөнд нэгдэж ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ тэмцэхийг уриалж байна

Бид бүгд "Нүдээ нээ"-х хэрэгтэй!


Өгөх өдөр Хөдөлгөөн ТББ, Лантуун Дохио ТББ-аас хамтран “Нүдээ нээ” хөдөлгөөний тухай мэдээллийг өнөөдөр хийсэн билээ. Охид, хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор уг хөдөлгөөнийг анх зохиосон билээ. Одоогоор мянга мянган иргэд уг хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлэн, өөрсдийн цахим сүлжээ дээрх зургаа “Нүдээ нээ” гэх хүрээтэйгээр оруулж, нийгмийг цочроож буй аймшигт хэргүүдийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.

“298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл байна. Энэ нь долоон анги дүүрэн хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн үг. Хүн болгон өдөр бүр, өөрийн байгаа газраа нүдээ нээх шаардлагатай болсон гэдгийг энэ бүх баримт бидэнд хэлж өгч байна.” хэмээн Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан мэдэгджээ.

Иймээс хүн бүр дор бүрнээ арга хэмжээ авч, бүх зүйлийг ажиглаж, ямар нэгэн буруу зүйл байвал тэр дор нь мэдэгдэж байх шаардлагатай байна. “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас Сүхбаатарын талбайд “Нүдээ нээ”  хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг хоёр ч удаа зохион байгуулсан. Уг хөдөлгөөний ачаар маш олон хүн үүнд нэгдэж, үйл ажиллагаа, аливаа зүйлд бэлэн байгаагаа мэдэгдэж, мөн бусдыг уриалж байна.

Гадаадад суугаа Монголчууд маань хүртэл уг хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлжээ. 

Уг хөдөлгөөний өрнүүлж буй бас нэгэн үйл ажиллагаа бол хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах, өмгөөлөл, эмчилгээний зардалд нэмэр болох бүтээгдэхүүнүүд юм. Та бүхэн уг бүтээгдэхүүнээс худалдан авснаар хүчирхийлэлд өртсөн олон хүүхдүүдэд туслах боломжтой.

Нийгмийг цочроосон аймшигт хэргүүд ар араасаа гарч ирсээр байгаа нь биднийг хангалттай удаан чимээгүй байж, энэ бүхнийг хайхралгүй орхисныг илтгэж байгаа хэрэг юм.

Бид дахин ийм хэрэг гаргахгүйн тулд, мөн ийм аймшигтай үйл явдлыг дахин давтуулахгүйн тулд дор бүрнээ "Нүдээ нээ"-х хэрэгтэй байгааг уг хөдөлгөөн уриалж байна. Хаа сайгүй, ямар ч хяналтгүй ажилладаг жижиг буудлууд, үл хайхран, дүүгүй өнгөрдөг хүмүүс гээд аймшигтай хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж буй газар, хүн болгон дор дороо ухаарч, уг хөдөлгөөнд нэгдэн, хамтарч үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй болжээ. Та ч бас энэ хүмүүсийн нэгэн адил "Нүдээ нээ"-ж, хүчирхийлэл, аймшигт хэргийн эсрэг тэмцээрэй.

"Нүдээ нээ" хөдөлгөөний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
36
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.