Хайх зүйлээ бичнэ үү

мин

"House of Cards" цуврал жүжигчин Кевин Спейсигийн дуулиант хэргээс үүдэн цуцлагдана

Цуврал цааш үргэлжлэхгүй.


"Netflix"-ийн зүгээс Кевин Спейсигийн 14 настай хүүхдийг бэлгийн дарамтад оруулсан гэх хэргийн дагуу "House of Cards" цувралыг цуцлахаар болжээ.

Кевин Спейси бол "American Beauty", "Se7en", "L.A. Confidential", "House of Cards" зэрэг олон арван бүтээлээрээ танигдаж чадсан, Оскарын шагналт жүжигчин билээ. Харин өчигдрөөс эхлэн нэгэн дуулиан тарьсан нь түүнийг бага насны эрэгтэй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн тухай байв.

Жүжигчин Энтони Рапп өөрийг нь 14 настай байхад жүжигчин Кевин Спейси бэлгийн дарамт үзүүлж байсан тухай олонд мэдэгджээ. Тэр үед Кевин Спейси 26 настай байсан аж. Оскарын шагналт уг жүжигчин тухайн үед 1986 онд Нью-Йорк хотод байрлах өөрийн байрандаа үдэшлэг зохиох үедээ Энтониг оролдож байсан тухай түүхийг Энтони олон нийтэд дэлгэсэн юм.

Кевин Спейси уг дуулиан тарсны дараа өөрийгөө ижил хүйстэн гэдгийг зарлан, уучлал гуйсан ба тухайн үед болсон явдлыг санахгүй байгаа тухайгаа хэлжээ. 

"Энтони Раппын түүх үнэхээр хэцүү, зүрх өвтгөм юм. Кевинтэй хамтран ажиллаж байхдаа би тэр хүнээс ийм үйлдэл гарна гэж огт бодож байгаагүй ба хамтран ажиллах үед ийм төрлийн асуудал огт байгаагүй. Энтониг ойлгож бас түүний эр зоригийг би үнэлж байна." гэж "House of Cards" цувралыг бүтээгч Бо Уиллимон мэдэгджээ.

Эх сурвалж: Telegraph.co.uk

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
6
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.