Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

С.Амарсайхан: Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад анхаарч ажиллана

НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын 12 дугаар хуралдааныг нээж үг хэллээ.


 
НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын 12 дугаар хуралдааныг нээж үг хэллээ. 
 
Тэрбээр, "Нутгийн удирдлагын  болон төрийн захиргааны байгууллагуудын ажиллах хүчийг улам нэмэгдүүлж, гүйцэтгэлийн чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлснээр богино цаг хугацаанд харьцангуй  бага хөрөнгөөр зорилго, зорилтдоо бид хүрч ажиллах боломж байна. 2018  оны Үндсэн чиглэлийн төсөлд 410 ажил арга хэмжээг хийж, хэрэгжүүлхээр тусгажээ. Төлөвлөж буй ажлыг хэрэгжүүлэх гадаад дотоод санхүүгийн эх үүсвэр боловсон хүчний нөөц бидэнд багагүй бий. Тиймээс цаашид бид ажилтан албан тушаалтан нэг бүрээс ажлын хариуцлага биелэлт, эцсийн үр дүнг шаардаж, төрийн албаны бүтэц, ажиллах хүчийг хүнд суртлын бааз биш төр түмний хэргийг шийдвэрлэх гарц, ажлын гүйцэтгэлийн чадавх болгоход анхаарч шат, шатанд хяналт тавьж ажиллана. Бид ирэх жилд хотын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх нийслэлийн төсвийн зарцуулалтыг оновчтой болгох замаар оршин суугчдад ээлтэй олон төсөл, хөтөлбөрийг харьцангуй бага зардлаар хэрэгжүүлхийг гол чиг шугамаа болгон ажиллах ёстой” гэлээ. Тэрбээр ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа ийнхүү онцлон танилцуулж байна.
 
Нэгдүгээрт, Монгол Улсын нийслэлийн үүргийг гүйцэтгэж буй Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн амин чухал асуудал нь эрх зүйн орчны шинэчлэл. Үүнийг УИХ, Засгийн газар анхааралдаа авч Үндсэн хуульд оруулах  нэмэлт өөрчлөлтийн төсөлд хотын асуудлыг  тусган бүх нийтээр хэлэлцэж байгааг та бид сайн мэднэ. Үүний зэрэгцээ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ч УИХ-аар тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ чухал асуудалд нийслэлчүүд бид туйлын санаачилгатай, хариуцлагатай хандах учиртай.
 
Нийслэлийн эрх зүйн чадамж хэрхэн тодорхойлогдож, яаж хэрэгжихэээс иргэдийн амьдрал, хот тосгоны тогтвортой хөгжил, цаашлаад бусад аймаг, орон нутаг төдийгүй эх орны ирээдүйн хөгжил бүхэлдээ хамаарна.
 
Хотын үндсэн хууль хэмээн өргөмжлөгддөг "Хотын ерөнхий төлөвлөгөөний концепцийг боловсруулж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг хангах”-аар үндсэн чиглэлд тусгасан байна. Энэ ажилд 450 сая төгрөг зарцуулна. Бидний одоо мөрдөж буй ерөнхий төлөвлөгөө 2020 оноор дуусгавар болж 2021 оны эхнээс шинэ ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх ёстой. Хотын дунд, урт хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах нь бидний хэнтэй ч хуваалцах учиргүй, алдах эрхгүй үүрэг билээ. Бэлтгэлээ хангах ажилд нэг жил шаардах юм бол боловсруулах хэлэлцүүлэх батлуулах нөр их ажилд хоёрхон жил хүрэлцэхгүй. Иймд  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор энэ талаарх тайлбар дүгнэлтээ хийж байр сууриа илэрхийлэх нь зүйтэй байна.
 
Нийслэлчүүд бидний өмнө тулгамдаад буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх гол эх үүсвэр болсон төсвийг оновчтой төлөвлөх хотын хөгжлийг урьдчилан харсан бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай байгууллага дундын бүртгэл мэдээллийн бааз суурь дээр тулгуурласан төрийн нэгдмэл бодлого шийдэл үр дүн агаар мэт чухал байна.
 
Монгол Улсад Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог байгуулах тухай үндэсний  хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор баталснаар нийслэлийн түвшинд энэ  чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа. Гэхдээ бодит амьдралд нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагууд ил тод байдлыг бий болгох асуудалд хэт хойрго байгаа. Үүнээс мэдээллийн сангууд нь харилцан холбогдоогүй хоорондоо хөрвөх боломжгүйгээс шийдвэр гаргах үйл явц удааширдаг.  Үүнээс үүдэн төсвийн хөрөнгө оруулалт оновчтой бус төлөвлөгдөж, төрийн ажил үйлчилгээ,  төсөл хөтөлбөрүүд  хэрэгцээтэй газраа хүртээмжгүй, төр иргэн хоорондын харилцаа холдож, хүнд суртал нэмэгдэж нарийн зохион байгуулалттай авлига, хээл хахууль үржиж хөгжих, нөхцөлийг бүрдүүлсээр байна.  Иймд хариуцлагаа чанд ухармсарлаж төрийн залгамж чанар ой санамжийг цаг ямагт бэхжүүлэн ажиллаж, нийслэлийн бүх шатны үйл ажилалгааг иргэд олон нийтэд ил  тод нээлттэй болгоход онцгой анхаарал хандуулан, үг үйлдлээ нэгтгэж ажиллах нийгмийн захиалгыг биелүүлэх ёстой.
Нийслэлий эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн  зорилтыг илүү оновчтой бөгөөд тодорхой болгох, нийгмийн захиалга болсон олон арван асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд чиглэсэн дараах асуудлуудыг ирэх оны зорилтод тусган, яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Үүнд
 
1. Хот  байгуулалт  дэд бүтцийн норм стандартаас эхлээд нийгмийн эрүүл мэнд, боловсрол нийтийн үйлчилгээ, хүнсний хэрэглээ, цаашлаад амьдрах орчин, гудамж талбай, иргэд оршин суугчдын аюулгүй байдал зэргийг хангахтай холбоотой хотын хөгжлийн цогц стандартыг шинээр боловсруулж бүх салбарт нэвтрүүлэх ажлыг нийслэлд эхлүүлэх
2. Нийслэлийн ногоон хөгжлийн тусгай санг байгуулж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулахад нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх
3. Утаа, агаарын бохирдлын эх үүсвэр болсон зуух янданг хязгаарлаж, шинээр  нэмэхгүй байх журмыг судлан боловсруулж хэрэгжүүлж нийслэл дүүрэг хороодын хэсгийн ахлагчдын агаарын чанарыг хангах, байгаль орчны байцаагчийн давхар  үүрэг гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэх, утааны эх үүсвэрийн багагүй хувийг эзлэж буй бүх төрлийн нам даралтын зуухнуудыг 2018 онд багтаан төвийн шугамд холбох эсвэл бүрэн цахилгаан болгож ажлыг зохион байгуулж, шаардаж хэрэгжүүлж, хяналт тавих
4. Байгаль орчинд их хохирол учруулдаг, агаар хөрсний бохирдол болон нарийн тоосжилт их үүсгэдэг, иргэдийн эрүүл мэндэд нэн хортой тоосго төмрийн үйлдвэрүүдийг нийслэлийн нутаг дэсвгэр, суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх
5. Төрийн ажлыг түргэн шуурхай зохион байгуулах, төсвийг ур ашигтай зарцуулах, хүнд суртал авлига хээл, хахуулийг таслан зогсоох ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд хүнд суртал авлига  хээл хахуулийг таслан зогсоох ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжих бүх төсөл хөтөлбөрийн тендер худалдан авах үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд нээлттэй дамжуулан олон нийтийн эрх ашиг их хотын ирээдүйн хөгжлийн зорилт, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах хүсэл  зорилгод бүрэн нийцнэ. Санал болгож буй эдгээр ажлууд, дурьдсан зүйлүүдийг үзэл баримтлал гарц, шийдэл эерэг сөрөг үр дагавар хүрэх үр дүнгийн харьцуулалт судалгааг боловсруулан иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, НИТХ-аар энэ ондоо багтаан хэлэлцүүлэн шйдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн хэллээ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
45
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.