Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Арваннэгдүгээр сарын АМЖИЛТ, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай

Ирэх сарын өнгө төрхийг од эрхэс зөгнөж байна.


Жилийн өнгө өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж, өвлийн улирал нэгэнт иржээ. Гадаа хүйтрэхийн хэрээр, яаран алхах хотын өнгө нэг л уйтай. Гэхдээ өвөл ч өөрийн үзэмж, угтан ирэх гэрэлт ирээдүйг дагуулдгийг од эрхэс шивнэжээ. 2018 он гарахад хос хоёр сар үлдсэн ч жилийн энэ үед л хамгийн их өөрчлөлт, хувьсал гардаг мэт… Ирэх сард бидний амжилт, аз жаргал, хайр дурлалыг од эрхэс хэрхэн зөгнөв? Дэлхийн Астрологи Судлалын хүрээлэнгээс гаргасан арваннэгдүгээр сарын зурхайг танд хүргэж байна. 

ХОНЬ /3.21–4.19/

Эрч хүчтэй хонины ордныхон 10-р сард багагүй хямралд өртсөн бололтой. Гэхдээ энэ сард хонины ордныхон хамгийн аз билэгтэй байхыг од эрхэс зөгнөжээ. “Унасан уснаас гарахын тулд хурдан үсэр” гэдгийг санаарай. 

Ажил, карьер:

Сарын эхний 10 хоногт удаан хугацаанд биелээгүй мөрөөдөлдөө хүрэх алтан боломж бий болно. Алдах хэрэггүй. Авхаалж самбаатай байх нь цаашдын зорилгоо гүйцэлдүүлэх эхний шатыг хялбар болгоно. Таны ажилд саад болж, дургүйцлийг тань төрүүлдэг хүнтэй ганцаарчлан уулзсанаар тэднийг буруугаар төсөөлж байснаа ухаарна. Даргадаа таалагдах гэж бүү дүр эсгэ. Санаагаа амраан, даруу төлөв ажилласнаар бусдад үнэлэгдэж чадна.

Хайр дурлал:

Санаанд оромгүй нэгнээс хайрын илгээмж авна. Энэ нь зурвас, захидал, бяцхан дугтуй гээд юу  ч байж болно.Та тэр хүнд үнэхээр сэтгэлтэй эсэхээ тунгаан бодож, шийдвэрийг нухацтай гаргах хэрэгтэй. Эс бөгөөс гал халуун харилцаа маш хурдан унтрах болно. Анхны дүгнэлтээр бусдыг бүү дүгнэ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд харилцаа хэвийн, тогтвортой үргэлжилнэ. Гэхдээ хайртдаа илүү цаг гарган, ярилцахыг хичээснээр удаан хугацаанд тавгүй байсан хайр дурлалын харилцаагаа хамгаалж чадна. 

Эрүүл мэнд:

Эмчилгээнд хамрагдаж, өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруул. Мөнгө санхүү тань тогтвортой байх тул эрүүл мэндээ анхаарахаас бүү халга. Гэр бүлээрээ аялах, амралтаар явах нь маш сайн эмчилгээ болно. Үе мөч өвдөхөөс сэргийлээрэй. 

ҮХЭР /4.20–5.20/

Сарын эхэнд “яахав дээ”, дунд үед “муу”, сүүлээр “гайхалтай” байх болно. Сарын сүүлээр шинэ хүнтэй танилцах, хуучны танилтайгаа холбоо тогтооно. Ерөнхийдөө үхрийн ордныхон энэ сард тогтворгүй байхыг од эрхэс зөгнөжээ. Тиймээс ухаалаг хөдөлж чадвал олон боломжийг өөрт нээнэ, эсвэл байдал тавгүйтэхийг анхаарууштай. Өөрийгөө сонсож, хүлээцтэй байснаар ирээдүйд харамсах шийдвэр гаргахаас сэргийлнэ. 

Ажил, карьер:

Бусдад хүргэсэн бяцхан тус мянга дахин үржигдэж ирнэ. Таны төсөөлөөгүй хүн ирээдүйн ажил мэргэжилд тань том тус хүргэх болно. Тиймээс хэнтэй ч ялгалгүй хүндэтгэж, туслах, туслуулахаас бүү төвөгшөө. Энэ сард том өөрчлөлт хийх гэж яарах хэрэггүй. Өмнөх асуудлуудаа шийдсний дараа хийж болохыг санаарай. Олон жилийн асуудал нэг тийшээ болно. 

Хайр дурлал:

Энэ сард ажил мэргэжлийн адил хайр дурлалд тань ч том өөрчлөлт гарахгүй. Гэхдээ хайр дурлалд бүү яар. Цаг нь болохоор ирэх зүйлийг хүлээж сураарай. Гэнэн, мөрөөдөмтгий ганц бие үхрийн ордныхон энэ сарыг өөртөө зориулж, амралт авах юм уу, ажилдаа төвлөрөх нь үр дүнтэй. Хуучны дурлалаа эргэн санах, бүтэлгүй хайрын эзнээ мөрөөдөх нь өөрийгөө л зовоохыг ухаарна. 

Эрүүл мэнд:
Хайнга, гутрангуй байдлаас болж гэнэт гэмтэх, ханиад хатгаа авч болзошгүй. Тиймээс спортоор хичээллэн, шим тэжээлтэй хүнс хэрэглэхийг зөвлөж байна. 

ИХЭР /5.21–6.21/

Сарын эхээр оддын нөлөөллөөр сэтгэл санаа сэргэг, авхаалжтай байна. Хэт их эрч хүчээ зөв зарцуулах нь төсөөлөөгүй азыг авчирна. Шинэ танилуудтайгаа урьдчилан сэрэмжилж харилцсанаар, ямар ч харилцааг өөрт ашигтайгаар эргүүлж чадна. 

Ажил, карьер:
Сарын сүүлээр бизнес, худалдааны төвийн урамшуулалд хамрагдана. Ингэснээр цаашдын ажлын хүрээллээ тэлэх сайхан боломж олдоно. Орлого зарлагаа сайтар тооцоолох хэрэгтэй. Маш их мөнгө орж ирэх ашигтай санал хүлээн авч болзошгүй. Ухаалаг зарцуулалтаар амжилтад хүрч чадна. 

Хайр дурлал:
Ихрүүд энэ сард адтай сэргэлэн байдлаараа олны анхаарлыг татна. Олон хүний шохоорхлыг татах тул хэнтэй ямар харилцаа үүсгэх талаараа өөрийн байр суурьтай байгаарай. Гэр бүлд асуудал гарч болзошгүй. Дотны хүн тань харилцаандаа эргэлзэж, дундын өв хөрөнгийн маргаан гарна. Тэвчээртэй байж, асуудлыг гартаа ав. Ганц бие ихрүүд сарын дунд үед сонирхолтой хүнтэй уулзана. 

Эрүүл мэнд:
Ихрийнхэн эрүүл мэнддээ анхаарууштай. Хайртай хосуудын хооронд үл итгэлцэл гарч сэтгэл хөрөх эсвэл хэрүүл хийх магадлалтай тул үгээ цэгнэх хэрэгтэй. Нэг үгийн дараа олон асуудал үүсч болзошгүйг санаарай. Харилцаа холбоо тогтоох, түүнээ сэргээх, идэвхтэй амрах, наргиж зугаацахад тааламжтай үе.

МЭЛХИЙ /6.22-7.22/

Энэ сард мэлхийн ордныхныг онцгой өөрчлөлт хүлээж байна. Сарын 1, 2-нд өөрчлөлт гарахгүй ч аз сорьсон, гэнэтийн учрал, уулзалтууд ар араасаа өрнөнө. Сарын эхэнд ачаалал үүсч хүндхэн байх хэдий ч энэ үеийг даваад гарчихаж чадвал амьдралынхаа бүхий л тал дээр амжилт ололт дүүрэн байх нь. 

Ажил, карьер:
Сарын дунд үеэс албан хаагчдын нөхцөл байдал муудаж, өрсөлдөөн ихсэж, удирдлагатайгаа хэл амаа ололцохгүй байх зэрэг асуудлууд гарна. Үүний улмаас ажлаа сольж болзошгүй. Тэгсэн ч сарын сүүлээр бүх асуудал аяндаа шийдэгдэх тул санаа зовох хэрэггүй. Та сэтгэлд нийцсэн ажилдаа орж, хүсч байсан шигээ эрх чөлөөтэй сайхан амьдрах болно. Ялангуяа жүжигчин, зураач, хөгжимчин зэрэг уран бүтээлчдийн хувьд онцгой амжилт хүлээж байна. Тэдний нэр алдар өсч, үүнийгээ дагаад орлого нь ч нэмэгдэнэ. 

Хайр дурлал:
Сайн шатарчин мэт урдах нүүдэл бүрээ тооцоолон хөдлөх хэрэгтэй. Ингэснээр удаан хугацаанд сэтгэлтэй явсан нэгнээ өөрийн болгож чадна. Харин энэ харилцаа цаашид хэрхэн өрнөх вэ? гэдэг нь танаас шалтгаална. 

Эрүүл мэнд:
Гэнэтийн аваар ослоос сэрэмжил. Залуус ядаргаанд орох, ахмадууд хууч хөдлөх аюултай. Бөөр, шээсний замын өвчлөлтэй бол даруй эмчлэх хэрэгтэй. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас ханиад томуу тусах, хатгаа авч болзошгүй. 

АРСЛАН /7.23-8.22/

Бүхнийг хяналтад авах гэснээр байдлыг хүндрүүлнэ. Өөрт ачаалал үүсгэхгүйгээр ажил, амьдралаа төлөвлөх хэрэгтэй. Хүлээж сууснаас шуудхан дайраад орохыг илүүд үз. Энэ сард таныг шинэ сорилт, аз туршсан харилцаа хүлээж байна. 

Ажил, карьер:
Сарын эхэнд асуудлууд цэгцэрч, сарын сүүл гэхэд гялалзсан сайхан үе ирнэ. Овоорсон ажлаа даруй дуусгахыг хичээ. Ингэхдээ бусдад сэтгэл хөдлөлөө бүү үзүүл. Сөрөг үр дагавар харамсаад баршгүй гарз бий болгоно. Урьдын найдвартай түншүүд чухал хэлэлцээрт тусална. Тэдний санал том өөрчлөлт авчирна.

Хайр дурлал:
Сугар, Ангараг гарагийн нөлөөллөөр хайр дурлалын харилцаанд гал халуун амжилт гаргана. Хайртдаа зориулж гэнэтийн бэлэг барих, илүү санаачлагатай, мэрийлттэй байснаар та хоёрын харилцаа сэтгэл догдлоом байж чадна. Ганц биечүүд олон нийтийн газар санаанд оромгүй сонирхолтой хүнтэй уулзана. Яаран шийдвэр гаргах хэрэггүй.

Эрүүл мэнд:
Байгалаас авах эрч хүчээ нөхөхөд тохиромжтой үе. Сайн амарч, дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санаанд ч нөлөөлнө. Удаан хугацааны амралт авалгүй, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлээрэй.

ОХИН /8.23-9. 22/

Бархасбадь гараг охины ордонд гайхалтай нөлөөлнө. Нартай нэгэн цэгт огтлолцож буйгаас хайр дурлал, ажил мэргэжилдээ амжилт гаргаж чадна. Үүний зэрэгцээ сэтгэл санаа тогтворгүйжих тул ямар боломжийг яаж ашиглахаа сайтар тунгаах хэрэгтэй. Орлого өсөх тул хадгаламж нээлгэх, өрөө тэглэх, данс тооцоогоо цэгцлэхэд тустай.

Ажил, карьер:
Сарын сүүлээр хэрүүл маргааныг бүү даамжруул. Боловсрол, санхүү, хувийн амьдралд сэтгэл татам хуурамч ирээдүй харагдана. Оюун ухаан сэтгэх чадвараа ашиглан санхүү, нэр төр карьерийн хувьд энэ байдлаас ашигтайгаар гарч чадна. 

Хайр дурлал:
Хосуудын хувьд сайн сайхан ирээдүй хүлээж байна. Хайр дурлалд төгс байдлыг эрэлхийлсээр байна. Хайрын харьцаа улам бэхжиж, чин сэтгэлийн нөхөрлөлөөр батжина. Жижиг зүйлд хайр дурлал, уран бүтээлийн эрч хүчээ бүү үр. Од эрхэс танд амжилт, боломж олдохийг зөвлөж байна.

Эрүүл мэнд:
Биеийн хүнд ажил хийхээс зайлсхий. Бэртэж архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Хэт их ачаалал таныг ядраана. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөнөөс дотно хүмүүстэйгээ харилцахад хүндрэл гарч болзошгүй. Амьдралын эрч хүч дээд хэмжээнд байж ямар ч ажлыг амархан хийнэ. Амьдралын эрч хүч нэмэгдэх нь мэргэжлийн ажилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй найз нөхдийн харилцаа, цаашдын хувь заяанд ч нөлөөлнө.

ЖИНЛҮҮР /9.23-10. 22/

Од эрхсийн нөлөөгөөр таны хийх гэж төлөвлөсөн ажил саадгүй бүтэх болно. Хайр сэтгэлийн хувьд ч тааламжтай байх болно. Одод таны нэр нөлөө өсөхөд нөлөөлж байна. Шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Хийж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, түргэн итгэлтэйгээр ажиллаарай.

Ажил, карьер:
Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд хүссэн үр дүнг та хүртэх болно. Сарын эхээр мэргэжлийн хувьд өсөн дэвжих, мэдээлэл шинэ мэдлэг хүлээн авахад тохиромжтой. Хайр сэтгэлийн харилцаанд олон зөрчилтэй зүйлс бий болно. 

Хайр дурлал:
Амжилтгүй байдалдаа дүгнэлт хийж ирээдүйгээ төлөвлө. Од эрхсийн тогтворгүй нөлөөллөөс болгоомжил. Гэр бүлийн харилцаа их хүч ба цагийг авч болно. Хардалт хийгээд төрөл садны үгнээс таагүй харилцаа үүсч хэрүүл маргаан гарч болзошгүй. Та хурим хийхээр шийдсэн бол хойшлуулах хэрэггүй. 

Эрүүл мэнд:
Эмнэлэгт хэвтэж магадгүй. Хүнд мөнгө бүү зээлдүүл, эс тэгвээс санхүүгийн дарамтаас гарч чадахгүй. Далд нууц явуулгад бүү татагд. Сарын сүүлээр гэр бүлдээ тэр дундаа бага насны хүүхдүүддээ онцгой анхаарал хандуулаарай. Бэртэж гэмтэх өвдөх зэрэг өндөр эрсдэлтэй байна.

ХИЛЭНЦ /10.23-11.21/

Сарын эхээр онц зүйл болохгүй тайван байх ч сарын дундаас хүч сорьсон асуудал урган гарч ирнэ. Ухаалаг байж тэвчээртэй хандаж чадвал сарын сүүл гэхэд амжилт дагуулсан үйл явдлууд болно. Өөрийгөө бусдаас өөр гэж үзэлгүй харьцах нь олон нийтийн дундах байр суурийг нэмэгдүүлнэ. 

Ажил, карьер:
Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, ажил мэргэжил хувийн хүрээллээ тэлэхэд тохиромжтой. Дуугүй өнгөрдөг асуудлуудаа олны өмнө хэлэх нь таны хүч чадлыг бэхжүүлнэ. Гэхдээ хүлээцтэй хандах хэрэгтэй. Ажлын өрсөлдөгч тань урьдаас таамаглан занга бэлдсэн байж болзошгүй. Ухаалаг, өөртөө итгэлтэй хөдлөөрэй. Сарын сүүлээр мэргэжлийн сургалтад хамрагдах, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тустай. 

Хайр дурлал:
Энэ үед тэвчээртэй байж, хайртай хүнийхээ бодол санааг ойлгохыг хичээх хэрэгтэй. Ганц биечүүд сэтгэл татагдах нэгэнтэй учрах болно. Бүх зүйлд өөрийн санааг тулгалгүй цаг хугацаанд даатгаарай. Сарын дундаас та хоёрын харилцааг гадны этгээд бусниулахыг оролдох ч та тэвчээртэй байж чадвал хайр дурлалаа аварч чадах болно. 

Эрүүл мэнд:
Гадаад үзэмжиндээ анхаарал хандуулах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бясалгал, йогоор хичээллэх нь тустай. Бүжиг, урлагийн сургалтад хамрагдах шийдвэр гаргахад тохиромжтой үе. 

НУМ /11.22-12.21/ 

Аз сорьсон сар ирж байна! Сарын эхээр хэт өөдрөг үзлийн улмаас том хэмжээний зээл авах, худалдан авалт хийж болзошгүй. Ухаалаг байж, бүхнийг урьдчилан шийдвэрлэсний эцэст том алхам хийхийг од эрхэс зөгнөжээ. 

Ажил, карьер:
Бизнесээ өргөжүүлэхээр гаргасан хайнга шийдвэрийн улмаас алдагдал хүлээж магадгүй. Жилийн хамгийн ул суурьтай хандах үе ирж байна. Шалгалт, шүүлэг, гэнэтийн асуулгад урьдчилан бэлтгэх нь төсөөлөшгүй боломжийг авчирна. Удаан хугацаанд тулгарсан асуудалд гарц хайж олох хэн нэгэнтэй танилцана. Боломжийг өөрт ашигтайгаар эргүүлээрэй.

Хайр дурлал:
Хостой нумын хувьд ч нэгэн хэвийн харилцаа үргэлжлэх бөгөөд энэ бол зөвхөн цаг хугацааны шалгуур болохоос хайр дурлал тань хөрөөгүй гэдгийг санаарай. Од эрхсийн байрлалаар та өөрийгөө тачаангуй, энхрий гэдгийг мэдэрнэ. Энэ үед хайр дурлалдаа шинэ зүйлс турших эсвэл завсарлага авахад тохиромжтой. 

Эрүүл мэнд:
Эмчилгээнд хамрагдаж, үзлэг шинжилгээ өгөх хэрэгтэй. Дархлаагаа сайжруулах үүднээс амин дэм, витамин уух нь хууч өвчин сэдрэхээс сэргийлнэ.

МАТАР /12. 22-1. 19/

Сарын эхээр онц зүйл болохгүй тайван байх ч сарын дундаас хүч сорьсон асуудал урган гарч ирнэ. Ухаалаг байж тэвчээртэй хандаж чадвал сарын сүүл гэхэд амжилт дагуулсан үйл явдлууд болно. Өөрийгөө бусдаас өөр гэж үзэлгүй харьцах нь олон нийтийн дундах байр суурийг нэмэгдүүлнэ. 

Ажил, карьер:
Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, ажил мэргэжил хувийн хүрээллээ тэлэхэд тохиромжтой. Дуугүй өнгөрдөг асуудлуудаа олны өмнө хэлэх нь таны хүч чадлыг бэхжүүлнэ. Гэхдээ хүлээцтэй хандах хэрэгтэй. Ажлын өрсөлдөгч тань урьдаас таамаглан занга бэлдсэн байж болзошгүй. Ухаалаг, өөртөө итгэлтэй хөдлөөрэй. Сарын сүүлээр мэргэжлийн сургалтад хамрагдах, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тустай. 

Хайр дурлал:
Энэ үед тэвчээртэй байж, хайртай хүнийхээ бодол санааг ойлгохыг хичээх хэрэгтэй. Ганц биечүүд сэтгэл татагдах нэгэнтэй учрах болно. Бүх зүйлд өөрийн санааг тулгалгүй цаг хугацаанд даатгаарай. Сарын дундаас та хоёрын харилцааг гадны этгээд бусниулахыг оролдох ч та тэвчээртэй байж чадвал хайр дурлалаа аварч чадах болно. 

Эрүүл мэнд:
Гадаад үзэмжиндээ анхаарал хандуулах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бясалгал, йогоор хичээллэх нь тустай. Бүжиг, урлагийн сургалтад хамрагдах шийдвэр гаргахад тохиромжтой үе. 

ХУМХ /1.20-2.18/

Шинэ бүхэн ирж байна! Гараг эрхсийн байрлалаар энэ ордныхны мөрөөдөмтгий, романтик чанар давамгайлна. Сарын эхээр эрч хүч ихтэй байх тул чухал ажлуудаа амжуулах нь амжилт дагуулна. Илэн далангүй байдал, сониучирхсан зан ихэссэнээс эрсдэлтэй алхам хийж болзошгүй. Өнгөрсөн сарын нэгэн хэвийн байдлаас гарах тул ажил, хайр дурлалдаа цаг гаргах хэрэгтэй. 

Ажил, карьер:
Ерөнхийдөө ажлын амжилттай үр ашигтай сар болно. Энэ сард хумхын ордын гараг тун ивээлтэй байна. Удаан хугацаанд орхигдуулсан ажлаа гүйцэлдүүлэхэд тохиромжтой. Санчир гараг аз одыг бэлгэдэж байна. 

Хайр дурлал:
Удаан хугацаанд ганц бие явсан хумхууд заяаны ханьтайгаа учирна. Таны төсөөлөөгүй нэгэн дэргэд тань байсныг олж харна. Аз сорьсон учрал, хичээл зүтгэл шаардсан уулзалтын дараа хайр дурлалд амжилт олох болно. Ямар ч үед таны гаргасан зүтгэлийг хос тань үнэлэх болно. Энгийн хөгжөөнтэй болзоо товлон чин сэтгэл гаргаарай. Түүнээс зөвхөн гадаад төрх бус дотоод гоо үзэсгэлэнг олж харах болно.  

Эрүүл мэнд:
Хайрттайгаа хамт агаарт гарах, найзуудтайгаа хөгжилдөх нь гайхалтай амралт болно. Хууч өвчин хөдөлбөл ардын уламжлалт эмчилгээ, эрүүл хооллолтын дэглэмийг чухалчлаарай. 

ЗАГАС /2.19-3. 20/

Тогтвортой сар. Шинэ зүйл, гялалзсан амжилт, эрч хүч ирэх эсэх нь танаас өөрөөс шалтгаална. Энэ сарын түлхүүр бол “хичээл зүтгэл”. Сэтгэл догдлуулсан үйл явдлын гэрч болж магадгүй. Өмнөх сарын үр дүн санаанд оромгүй байдлаар илэрнэ. Хэн нэгнээс дэмжлэг авах, бусдад өр зээл өгөхдөө ухаалаг ханд. Муу санаатан отож байхыг үгүйсгэхгүй. Од эрхэс энэ сард том далайд зоригтой шумбаж орохыг зөвлөжээ. 

Ажил, карьер:
Амжилт таны гарт байна. Хэрхэн удирдаж, өөрт ашигтайгаар эргүүлэх нь таны уран чадвараас шалтгаална. Албан тушаал ахих, томилолтоор явахдаа ул суурьтай ханд. Хөнгөн хуумгай шийдвэрийн улмаас өөрийгөө баллах алхам хийхээс сэргийл. Удирдлагатайгаа ойлголцох нь үүний эхлэл болохыг санаарай. Ажил дээрээ бүтээлч байдлаа хадгал.

Хайр дурлал:
Энэ сард амьдралдаа болон хайр дурлалын харилцаандаа гэнэтийн өөрчлөлт хийхэд тохиромжгүй. Хэрүүл маргаан хийх, хосууд салах, хэн нэгэнд боломж олгоход тохиромжгүй ч сэтгэл зүрхээ чагнаж бусдыг уучлахыг од эрхэс зөвлөж байна. Өрсөлдөөнд дуртай энэ ордныхон таалагдсан нэгнээ өөрийн болгож чадна. Ингэснээр хайр дурлал, гэнэтийн бэлэг, романтик учралууд үргэлжилнэ. 

Эрүүл мэнд:
Фитнесээр хичээллэж, бие галбиртаа хөрөнгө оруулалт хийх тохиромжтой үе. Эрч хүчтэй байдлаа хадгалахын тулд спорт, аяллын клубт нэгдэх нь амжилт дагуулна. Сар тутмын үзлэг шинжилгээгээ тасалж болохгүй. Ханиад томуунаас сэргийл. 

 

Эх сурвалж: Astropro.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
45
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.