Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ХОТЫН АЯЛАЛ: BUY AND DINE

“BUY and DINE” хоолны ваучерээр дээрх бүгдийг амтлах боломжтой


Хүссэн үедээ гадуур зугаалж, задгай талбайд тухалдаг цаг нэгэнт өнгөрчээ. Хүйтний эрч чангарах тусам гэрээсээ ч гармааргүй санагдаж байна уу?  Яг энэ үед бидэнд гадуур гараад хаачих вэ? гэдэг бодол төрдөг. Гэртээ өнжих гэж үү? Байзаарай. Дулаахан хувцсаа өмсөөд бидэнтэй цуг хотын хамгийн сайхан газраар аялцгаая. Дэлхийн шилдэг брэнд дэлгүүрүүд, олон төрлийн хоол, үйлчилгээний газруудыг нэгэн дээвэр доор нэгтгэсэн Сэнтрал Тауэрээр бид зочиллоо.


Тэд "Buy and Dine" урамшуулалт худалдаа зарлаж, худалдан авсан барааныхаа үнийн дүнгээс хамаараад 3 янзын хоолны ваучер бэлгэнд авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа гэнэ. Сэнтрал Тауэрт байрлах хамгийн онцгой санагдсан зүйлсээс хуваалцъя.  

1. Халуун кофе + Амттан = Хамгийн сайхан амралт 

 ​Хамгийн шилдэг үрээр кофегоо бэлтгэдэг Lavazza кофе шоп Сэнтрал Тауэрт байрладаг. Их хотын гудамжаар яарч алхах хүмүүсийг ажингаа дуртай кофе, амттанаа амталж, аяллаа эхлэхээр шийдлээ. Өдрийг нэгэнт “тасархай” өнгөрүүлэхээр шийдсэн бол кофетойгоо төгс зохицох амттанг эндээс сонговол “янзтай”.

Мөн хамгийн амттай фрэш жүүс, өнгө өнгийн тансаг макарон жигнэмэг гээд хотын өөр хаана ч байхгүй нарийн технологиор бүтсэн тансаг амттан Coffee Mania-д бий.

2. Нүд баясгаж, сэтгэл гижигдэх загварууд

 Хэдхэн долоо хоногийн өмнө л дэлхийн загварын тайзнаа танилцуулагдсан, чадварлаг дизайнерын урласан шилдэг загварууд Улаанбаатарт, тэр дундаа Сэнтрал Моллд иржээ.

 Сэнтрал Тауэрт хувцас, гоо сайхан, гоёл чимэглэлийн 30 орчим брэнд дэлгүүрүүд бий. Халуун кофегоо амтлангаа нөхөрсөг худалдааны зөвлөхүүдээс зөвлөгөө аван, яг л гэртээ мэт тохитой орчинд хүссэнээрээ өмсөж үзэн, зөвхөн өөрт л зориулагдсан мэт загвараас сонголтоо хийхийг хэн бүхэн хүсэх байх.

Мөн хоёрдугаар давхарт бүсгүй таны биед төгс тохирох дотуур хувцсын брэндүүд бий. Дотуур хувцас худалдан авахад хамгийн тохиромжтой, тав тухтай орчин бүрджээ.

https://www.photojoiner.net/image/5phlyOP9

3. Бүх төрлийн амтат зоог+ Таны таашаалд бүрэн нийцэх орчин

Сайхан хоолыг идэж бус таашааж амталдаг гэдэгтэй та санал нийлэх үү? Бидний зарим нь гэрэлтэй саруулхан газарт хооллох дуртай бол өөр хэсэг нь намуухан хөгжимтэй нам гүм орчинд хооллохыг илүүд үздэг. Тэгвэл та өөрийн таашаалдаа бүрэн нийцэх газрыг эндээс олох боломжтой. Учир нь энд бүх л шилдэг ресторанууд бий. 

https://www.photojoiner.net/image/1YYMkaz4

Мянга мянган жил нууцаа хадгалсаар байгаа Япон сүшиний баялаг амт, уламжлалт гоймонгийн амтыг мэдрэх бол гуравдугаар давхар дахь Akamura ресторан, Солонгос хоолны өвөрмөц орцыг амтлахыг хүсвэл Biwon ресторан танд тохирно. Харин ядаргаа тайлах ёсны шөлөнд чанасан рамен идмээр санагдвал "Гоймонбаатар"-аас амтлах хэрэгтэй. Уртгасгасан цагаар ажилладаг тул хэзээ ч орсон танд үйлчлэхдээ тэд бэлэн байх болно. 

Их хотыг тольдож, найз нөхөд хамт олноороо илүү тухлан халуун яриа өрнүүлэхийг хүсвэл Сэнтрал Тауэрийн хамгийн өндөрлөгт байрлах Monet ресторан, Sky17 Bar танд таалагдах нь гарцаагүй. "Нээлттэй мик", "Ub Comedy"-ийн хөгжөөнт инээдтэй хослох Sky17 Bar-ийг хотын залуус андахгүй.

Амин дэмтэйгээс гадна онцгой баялаг орцтой, арааны шүлс асгаруулам гриллдэж шарсан мах зооглохыг хүсвэл The Square Grill Pub-ыг сонгоорой. Хайртай дотны нэгнээ халамжлах хамгийн шилдэг сонголт энд байх аж.

4. Насан туршийн хэрэглээ- Тансаг гоёл чимэглэл

Мөн хатагтай таны дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг бэлгэдэх, тансаг үнэт эдлэлийн болон цэвэр арьсан эдлэл, гоёл чимэглэлийн брэндүүдээс ч сонголтоо хийж болох юм. Хамгийн гол нь насан туршийн хэрэглээ болдог үнэт эдлэлийг баталгаатай газраас худалдан авахыг мэргэжилтнүүд зөвлөдөг билээ.

https://www.photojoiner.net/image/KZQTaIoh

5. Арьсаа хооллъё-Гоо сайхны тэргүүлэгчид нэг дор 

Гоо сайхан бол нүүрэндээ зүүдэг итгэл гэсэн үг бий. Таны арьсанд төгс зохицох хамгийн сайн бүтээгдэхүүнийг мэргэжлийн гоо сайханч, зөвлөхүүдийн тусламжтайгаар сонгон авах боломжтой нь их таалагдсан. Бүсгүйчүүд бид чинь гоо сайхны бүтээгдэхүүнийг олны ам даган авах гээд байдаг шүү дээ. Тиймээс яг л найзтайгаа ярилцах мэт зөвлөлдөн, гоо сайхандаа 100 хувь тохирсон бүтээгдэхүүнийг эндээс аваарай.

https://www.photojoiner.net/image/Wg5dhvBZ

6.  Хол явахыг хүсвэл хөлөө "ГОЁ" 

 Идэр есийн хүйтэнд ч, хальтиргаа ихтэй хотын гудамжаар ч, хайрттайгаа болзон догдлон алхахад тань хүч өгөх хөлөө бүү мартаарай. Монголчуудад хэдийн танил болсон UGG брэндийн албан ёсны дэлгүүр, 120 жилийн түүхтэй Швейцарийн Bally, Ammann брэндүүд, Итали, Франц гутлын брэнд дэлгүүрүүд энд нээгдсэн байгааг дуулгая. 

https://www.photojoiner.net/image/CpvOPFWO

7. Шилтэй яруу найраг- Амтат дарс

Хамгийн мартагдашгүй өдрийн төгсгөлд өнгө нэмэх зүйл бол яах аргагүй амтат дарс. Дэлхийн өнцөг булан бүрээс, хэдэн арван жил амт чанараа "чангатгасаар" ирсэн дарсны дээжийг World Wine Vinotage ресторанаас сонгон амтлах сайхан боломж. Мөн хүссэн үедээ хаана ч хүргүүлэх боломжтой гэсэн шүү.


ЭНЭ БҮГД НЭГ ДОР

Та цаг заваа хэмнэн бүх үйлчилгээг нэг дор авахаар төлөвлөөд байна уу?

Тэгвэл Сэнтрал Молл та бидэнд зориулан нэгэн онцгой урамшуулал зарлажээ. 

Та дээрх брэнд дэлгүүрээс дурын 300 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд, нэр дурдсан есөн ресторанд үйлчлүүлэх 50 мянган төгрөг хүртэлх үнийн дүнтэй ХООЛНЫ ВАУЧЕР бэлгэнд авч болох нь ээ.

Гайхалтай биш гэж үү?

Дэлхийд тэргүүлэгч брэндүүдээс сонголтоо хийн, амтат зоогтой, үдшийн дарстай болзоог энд товлоорой.

Тантай хамт болзох найз нөхөд, хамт олон тань "Тиймээ!" гэж хэлэх нь гарцаагүй. 

Alexander IRL yes ryan newman hell yes alexander irl GIF

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
8 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
8 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
13
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.