Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

ГЭР АХУЙДАА анхаарал хандуулдаг хүмүүсийн МЭДВЭЛ зохих 8 ЯПОН БРЭНД

Японы гэр ахуйн 8 брэндийг онцлон хүргэе.


Аливаа айлын дотоод засал, эд хогшилоос тухайн хүний үзэл бодол, хобби, сонирхдог зүйлс төдийгүй ямар өнгөнд дуртайг нь ч мэдэх боломжтой. Учир нь гэр гэдэг тухайн хүний өөрөөрөө оршин тогтнох бат бөх хэрэм цайз нь байдаг билээ. 
 
 
Орчин цагийн гэр бүлүүд зөвхөн гэрийн дотоод засал төдийгүй жижиг чимэглэл бүхий сувинер, гэр ахуйн эдлэлдээ ч онцгой анхаарал хандуулдаг болсон нь нууц биш. Ингээд их хотын завгүй амьдралын хэв маягт дасан зохицсон хүмүүст танилцуулах Японы гэр ахуйн 8 брэндийг онцлон хүргэе. Таны цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ, өнгө үзэмж, чанар чансаа нь сэтгэлд тань 100 хувь нийцнэ гэдэгт итгэлтэй байна. 
 

1. Кай 

 
Гэрийн хамгийн чухал хэсгийн нэг нь гал тогооны өрөө гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Тэр дундаа амттай сайхан хоол хийж, хүнсний бүтээгдэхүүнээ үзэмжтэй хэрчихэд яах аргагүй үнэнч туслах болдог нь хутга. Тэгвэл 800 жилийн түүхтэй Японы “Кай” групп хамгийн чанартай, иртэй хутгийг санал болгодог. Тус групп нь хутгаар дамжуулан хүний амьдралд хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйлийг авчирахаас гадна хоол хийх урлагийг улам тодотгохыг зоридог байна. Хутганы материал нь маш бат бөх, зэвэрдэггүй гангаар хийсэн ба шинэлэг технологийг ашигласнаар хутганы зузааныг ч солих боломжтой. 
 
Монголчууд эртнээс хутга иртэй байвал тухайн айлын аж амьдрал тэр хэрээр өнгө зүстэй, ажил үйлс бүтэмж сайтай байна гэж үздэг. Мөн хутга иртэй эсэхээс, хамаарч гэрийн эзнийг ажилтай үгүйг шинждэг ч тохиолдол бий. 
 

2. Нарүми “Milano”

 
Дээд зэргийн чанартай шаазан аяга, тавганд цай ууж, бялуу идэнгээ хэн нэгэнтэй халуун дотно яриа өрнүүлбэл хэчнээн сайхан. Ийм дүр зураглал зөвхөн үнэтэй ресторанд л байх ёстой гэж үү? Үгүй шүү дээ. Гал тогооны чамин тансаг шаазан сав суулгандаа амттай хоол хийж, ээж аав, найз нөхдөө дайлаарай. Мартахын аргагүй сайхан дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна. Шаазан эдлэлийн анхдагч болох “Нарүми” компани нь гал тогооны хэрэглэл, сав суулганы хэлбэр, өнгө загварт өөрийн гэсэн өнгө төрх, хүчтэй шалгуурыг тавьж, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 
 
“Нарүми” брэндийн нэгэн том төлөөлөл нь “Милано” шаазан аяга, таваг юм. Ивээлтэй сайн цэцэг гэж эрт үеэс бэлэгдэл болж ирсэн чавганы энэ цэцгийг, гүн цэнхэр өнгөөр төлөөлүүлэн илэрхийлдэг байна. “Милан” бол сэтгэлд хүрсэн тансаг чамин төрхийг агуулсан япон болон европ гал тогооны хэрэглэлд үргэлж сайн зохицол болдог бүтээгдэхүүн юм. Үдийн зоог болоод цайны цагт ч хэрэглэж болохуйц тансаг чамин бүхний илэрхийлэл болсон бүтээгдэхүүн билээ. 
 
 
 

3. Нарүми “Silky white”

 
Хэрвээ та элдэв янзын хээ угалзанд ач холбогдол өгдөггүй, өндөг мэт өөгүй цэвэрхэн шаазан эдлэл сонирхдог бол Нарүмигийн “Silky white” иж бүрдлийг санал болгож байна. Цэвэрхэн, цагаан өнгийг эрхэмлэдэг хэн бүхэнд таалагдах “Silky white”-ийг танилцуулъя. 1977 оноос худалдаанд гарч эхэлснээсээ хойш одоо хүртэл хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байна. “Гал тогооны ширээний цагаан эрдэнэс” цэцэг юм. Шаазан эдлэлийн үзэсгэлэнг хамгийн гайхамшигтай урнаар илэрхийлсэн мөнгөлөг цагаан нь “Good Design” болон “Long Life Design” шагналуудыг хүртсэн юм. Өдөр тутамд хэрэглэхэд хамгийн тохиромжтой шаазан эдлэл гэдгээрээ онцлог.

4. Сэнко 

 
Замын түгжрэл, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үнэр зэрэг нийслэлчүүдийн стресстэж, хямрах асуудал олон. Энэ бүхнээс түр зуур ч гэсэн холдож, бухимдлаа тайлах ганц орчин бол гэр. Ялангуяа ванны өрөөндөө лаа асааж, усан онгоцоо анхилуун үнэртэй ванны хөөстэй усаар дүүргэж, дуртай дуугаа сонсон хэвтэх нь алжаалаа тайлах сайхан боломжийн нэг. Тиймээс ариун цэврийн өрөөгөө сайхан эдлэл, бүтээгдэхүүнээр тохижуулах нь тааламжтай уур амьсгалыг бүрдүүлнэ.
 
Иймээс бид танд бүтээгдэхүүнээ хуучны уламжлалыг орчин үеийн гоёмсог чамин хийцтэй хослуулан үйлдвэрлэдэг “Сэнко” компанийн брэндийг санал болгож байна. Хёого мужийн Күрокава Мачид байрладаг “Сэнко” компани нь интерьер дизайн болон ариун цэврийн өрөөний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компани юм. Зөөлөн хөвөн даавуугаар хийсэн шингээлт сайтай, хоёр талаар нь ашиглаж болох угаалгын өрөөний дэвсгэр болон микрофибер материалаар хийсэн ус шингээлт сайтай, хурдан хатдаг сайн чанарын гэрийн шаахай ч бий. Угаалгын машинд угаах боломжтой тул үргэлж цэврээр нь хэрэглэх боломжтой. Микрофибер гэдэг нь үсний ширхэгийг 100 хуваасны нэгээс доош хэмжээ юм. Иймээс завсар хоорондын зайгаар нь ус сайн шингэдэг бөгөөд хатахдаа ч хурдан байдаг аж. Алжаалаа тайлан уснаас гарахад зөөлөн гадаргуут дэвсгэр “өлгийдөн” авч, тав тухтай нөхцлийг бүрдүүлэх нь таатай биш гэж үү?

5. Нишикава хөнжил

 
Хүмүүс нийт амьдралынхаа 30 хувийг орондоо өнгөрүүлдэг гэх судалгаа бий. Ингээд бодохоор ор, хөнжил, дэрний тав тухтай байдал хүн төрөлхтний хувьд маш чухал гэдэг нь тодорхой шүү дээ. “Хөнжилний Нишикава” гэдгээрээ дэлхийд алдартай “Нишикава” компани нь 1566 онд байгуулагдсан бөгөөд хэрэглэгчдээ маш сайн амрааж, эрүүл, гоо сайхан байлгаж “Тав тухтай амьдрал”-д хүргэхийг зоридог байна. Тус компани нь 1985 онд Японы нойр судлалын эрдэм шинжилгээний лаборатори байгуулж, олон туршилт хийж үзсэн байна. Хүний бат бөх нойрсоход орон доторх агаараас гадна “орондоо чөлөөтэй эргэж хөрвөөх” буюу “зөв хэвтэж унтах”, “биеийн даралтыг сайн сарниулах” явдал юм. Үүний дагуу хэвтэхэд эвтэйхэн бөгөөд биеийн даралтыг сарниулахад чухал үүрэгтэй дэр, хөнжил гаргахад гол анхаарлаа хандуулж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. 

Хүмүүс нийт амьдралынхаа 30 хувийг орондоо өнгөрүүлдэг гэх судалгаа бий.

Нишикава нь хөвөн даавуун хөнжил, дэвсгэр үйлдвэрлэхээс гадна төрөл бүрийн хэмжээ, загвартай нүүрний, нусны алчуур үйлдвэрлэдэг юм. Эдгээрийн нэг нь 100 хувийн хөвөн даавуу ашигласан, агаар нэвтрэлт сайтай, биеийн дулаан ялгаруулдаг хөнжил юм. Хамгийн багадаа 10 жил хэрэглэхэд элч нь сарниж, тавгүйтүүлэхгүй “шидтэй” гэхээр санхүүгийн хувьд ч бодит хэмнэлт болох нь гарцаагүй. 

6. Нишикава дэр

 
“Нишикава” компани нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст болон хүүхдийн биеийн онцлогт тохирсон олон төрлийн дэр хийдгээрээ алдартай. Тухайлбал, “Pillow sleeping” дэр нь хоёр янзын өндөрлөгөөний тохируулгатай ба эргэж хөрвөх, хажуу тийш харж унтахад эвтэйхэн байдаг аж. Арьсанд таатай зөөлөн мэдрэмж төрүүлдэг учраас эмэгтэйчүүдэд санал болгодог байна. Харин “Pillow shoulder” дэр нь хүзүү мөрний хэсэгт коллаген орсон бөгөөд нянгийн өсөлтийн бууруулагчтайгаараа давуу. Дэрний өндөр, намыг хоёр янзаар тохируулах боломжтой төдийгүй угаах боломжтой. Энэ мэтчилэн гэр бүлийнхээ гишүүн бүрийн онцлогт тааруулан дэр сонгох боломжийг бүрэн бүрдүүлсэн нь тухайн компанийн хэрэглэгчдээ хэрхэн дээдэлдэг нь тодорхой харагдана.

7. Толи

 
Гэрт өнгө нэмж, тав тухыг бүрдүүлдэг нэг зүйл нь хивс, дрож байдаг. Нөгөө талаар дуу тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэж, яриа цуурайтаж, хоосон хөндий мэдрэмж төрүүлэхээс “авардаг” билээ. 1919 онд хулдаасны үйлдвэрийн зориулалтаар байгуулагдаж байсан Японы “Толи” компанийг танилцуулж байна. Өнөөг хүртэл ханын цаас, хивс, дрож, хөшиг, тюль, хулдаас, хуулга, наалт, шал гэх зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнээ улам сайжруулсаар хэрэглэгч нэг бүрт үйлчилж буй хүндтэй компани юм. “Толи” брэндийн бүтээгдэхүүнийг нь айл гэр болон албан байгууллага, кино театр, хурлын заал, зочид буудал, нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, хүлээлгийн танхим гэх мэт олон газарт өөр өөрсдийн өнгө төрх, загвар дизайн, тус бүрийн зориулалтаар ашиглаж, эрүүл орчныг бүрдүүлэх боломжтой. Тоос шороог шингээхийг үл дэмжих тус дрож, хивс нь нилэнхүйдээ томоор хийгддэггүй жижиг квадратаас бүрддэг.
 
Тиймээс тус дөрвөлжинг эвлүүлдэг “тоглоом” шиг гэрийнхээ шалны хэмжээнд эсвэл тухайлсан хэсэгтээ л байрлуулж болно. Мөн нэг хэсгийг нь дарс асгах зэргээр толбо тогтоовол тухайн хэсгээ л химид өгөхөд хангалттай. Ажлыг хэр хөнгөвчилж, санхүүгийн асуудлыг ч хэрхэн хэмнэж байгааг анзаарсан гэдэгт итгэлтэй байна. Тухайн брэндийн чанар болоод өнгөний сонголт нь ч онцгой шүү.  

8. Касуга

Сүүлийн жилүүдэд ногоон бизнес, ногоон бүтээн байгуулалт зэрэг байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг дэмжих болсон. Монголчуудын хувьд ч өдөр тутмын хэрэглээндээ эко хүнс, эко бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг илүүд үздэг болсон билээ. Энэ удаад өдөрт хамгийн багадаа 1-2 удаа хэрэглэгддэг ариун цэврийн цаасны тухай дурдах болно. Эдгээр эко бүтээгдэхүүний нэг нь “Касуга” компанийн ариун цэврийн цаас юм. Тодруулбал, 1990 онд “Касуга” компани дэлхийд анх удаа голгүй /картонгүй/ ариун цэврийн цаас үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Энэхүү цаас нь байгальд ямар ч хог хаягдал үүсгэхгүй, хормын төдийд усанд 100 хувь уусдаг, дахин боловсруулсан цаасаар хийсэн жинхэнэ “бүтээл”. Ариун цэврийн цаасаа хүмүүс хогийн саванд хийж, тагласнаар түүнээс ялгарах үнэр нь орчноо бохирдуулж, таагүй мэдрэмж төрүүлэх тохиолдол цөөнгүй. Эсвэл усанд уусахгүй хөвөх, жорлонгоо бөглөх  асуудал үүсгэдэг. Харин “Касуга”-гийн ариун цэврийн цаас нь эдгээр асуудлыг нэг мөр шийдэж өгөх болно. 
 
 
Эдгээр Япон брэндийг та Монголдоо нэг дор үзэж, сонирхох боломжтойг дуулгая. Хан-Уул дүүрэгт байрлах “Поларис” их дэлгүүрт таны сонирхож буй бүхэн бий. Тус их дэлгүүр нь энэ сарын 3-5-ны хооронд “Япон соёлын өдөр”-ийг зохион байгуулахаар болжээ. Япон соёл, уламжлал, чанарыг эрхэмлэдэг хэн бүхэнд нээлттэй бөгөөд олон урамшуулал, бэлэгтэй худалдаа таныг хүлээж байна.  
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.